Цусан дахь холестерины хэмжээг багасгадаг 13 хүнс

2021-03-29, 17:15
2,870

Хүмүүсийн аминд хүрдэг ихэнх өвчин нь холестеролтой холбоотой үүссэн байдаг. Мэдээж хэрэг тодорхой хэмжээнд холестеролын түвшинг барих нь хүний биед хэрэгтэй ч ихдэх юм бол тун аюултай юм. Энэ үүднээс та бүхэнд цусан дахь холестеролын хэмжээг бууруулахад туслах хүнсийг танилцуулж байна. 

Цусан дахь холестерины хэмжээг багасгадаг 13 хүнс
Хаах
Сурталчилгаа

1 Буурцагт ургамал

Вандуй, сэвэг зарам, шош зэрэг нь бүгд уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг. Өдөрт 100 грамм буурцагт ургамал тогтмол хэрэглэвэл холестерины хэмжээ ойролцоогоор зургаан хувиар буурдаг.

Буурцаг нь махыг орлож чаддаг тул хоол хүнсэн дэх холестерины эх үүсвэрийг мөн багасна гэсэн үг юм. Гаж нөлөө гэвэл хэт ихээр хэрэглэвэл огцом жин хасах магадлалтай.

Буурцагт ургамал

2 Авакадо

Тослог ихтэй ч энэхүү жимс нь жин хасахад тусалдаг. Авокадо нь ханаагүй өөх тос, эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь муу холестериныг бууруулахад тусалдаг. 

Авакадо

3 Самар

Нэг талаар самар нь омега-3 тосны хүчил, кали, магни агуулдаг учраас зүрхний эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Нөгөөтэйгүүр, тэдгээр нь хүний биед цусны даралтыг зохицуулахад тусалдаг амин хүчил болох L-аргининаар баялаг юм. Гуравт самранд агуулагдах фитостерол нь гэдсэн дэх холестерины шингээлтийг саатуулдаг. Өдөрт 30 гр, өөрөөр хэлбэл 6-7 ширхэг самар идсэнээр дээрх бодисуудыг хангалттай авч чадна. 

Самар

4 Тослог загас

Яргай загас, хар амар, тэр ч байтугай май загасны найрлага дахь ижил омега-3 тосны хүчил нь зүрхний эрүүл мэндийг бэхжүүлж, "сайн" холестериныг нэмэгдүүлж, "муу" холестериныг бууруулж, улмаар үрэвсэл, цус харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг бууруулдаг. 

Загасыг зөв бэлтгэх нь чухал юм. Ингэхдээ шарах шүүгээнд эсвэл эсвэл уураар жигнэж болгоно. Шарсан загас нь ашигтай бүтээгдэхүүнээс илүү хортой бүтээгдэхүүн болж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тослог загас

5 Бүхэл үр

Ялангуяа овъёос, арвай зэрэг бүхэл үрийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөлийг 20 хувиар бууруулдаг. Бүх үр тариа нь бета-глюканд уусдаг эслэг, амин дэм, эрдэс бодис, фитонутриентийг агуулдаг учраас зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, "муу" холестеролыг зайлуулдаг.

Бүхэл үр

6 Жимс, жимсгэнэ

Эдгээр нь уусдаг эслэгээр баялаг тул муу холестериныг бууруулахад хамгийн үр дүнтэй байдаг. Тодруулбал, алим, цитрус, усан үзэм, гүзээлзгэнэ зэрэгт агуулагддаг пектин хүний биед туйлын хэрэгтэй. Үүнээс гадна жимс, жимсгэнэ нь антиоксидант, зүрх судасны болон бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх био идэвхит нэгдлээр баялаг юм.

Жимс, жимсгэнэ

7 Хар шоколад, какао

Шоколад нь сүү холиогүй гашуун, харин цэвэр какао нь сахаргүй, өөх тос багатай сүү хольсон байх ёстой. Эдгээрийг бага хэмжээгээр, тогтмол хэрэглэвэл "муу" холестерины түвшинг үр дүнтэй бууруулна.

Хар шоколад, какао

8 Сармис

Сармисын биофлавоноидууд жинхэнэ эм болгодог. Ялангуяа хүчтэй антиоксидант аллицины ачаар сармис нь цусны даралт болон холестерины түвшинг бууруулах чадвартай болдог. Их сармис идэх нь хэцүү учраас сармисны гаралтай янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Сармис

9 Шар буурцаг

Шар буурцгийн бүтээгдэхүүн нь нийт холестерины түвшинг бууруулдаг болох нь батлагдсан.

Шар буурцаг

10 Ногоо

Антиоксидант, өөх тосгүй тул хүнсний ногоо нь эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэй хүнс юм. Тодруулбал, хаш, лууван, төмс хүртэл идэх нь хүний биед ашигтай. Тэдэнд пектин, уусдаг эслэг их хэмжээгээр агуулагддаг. Гэхдээ хүнсний ногоог сайн чанаж хэрэглэх хэрэгтэй. Харин шарж хуурч хэрэглэвэл хор болно. 

Ногоо

11 Цай

Ногоон, хар, цагаан цай хоёулаа олон талаараа ашигтай. Тэдний гол ашиг тустай бүрэлдэхүүн хэсгүүд нь катехин ба кверцетин юм. Эхнийх нь цусны даралтыг зохицуулж, холестерины шингээлтийг дарж, цусны өтгөрөлтөөс сэргийлдэг. Хоёр дахь нь цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулдаг.

Цай

12 Навчит ногоонууд

Байцаа, бууцай зэрэг ногоо гь зүрхний өвчний эрсдлийг бууруулахад тусалдаг каротиноид, антиоксидант агуулдаг. Нэмж дурдахад навчит ногоонууд нь холестерины түвшин бууруулдаг тул бие махбодын бодисын солилцоог сайжруулдаг.

Навчит ногоонууд

13 Оливийн тос

Мэдээжийн хэрэг бүрэн боловсруулаагүйг хэрэглэх хэрэгтэй. Өндөр настай хүмүүс өдөр бүр 60 мл олив тос хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Таван жилийн турш оливын тос тогтмол хэргэлэдэг хүмүүсийн зүрхний шигдээс, тархины цус харвах эрсдэл нь иддэггүй хүмүүсээс 30 хувь бага байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Оливийн тос нь хүчил ба полифенол агуулдаг бөгөөд эдгээр "муу" холестериныг бууруулж, биеийн үрэвслийг дарахад тусалдаг.

Оливийн тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()