Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур

2021-03-29, 17:22
1,831

Дэлхийн хамгийн цэвэр цэнгэг нуурыг Цэнхэр нуур гэж маш энгийнээр нэрлэдэг. Энэхүү нуур нь Шинэ Зеландын Өмнөд Альпийн уулсын хооронд орших хөндийн Нельсон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалттай бүсэд байрладаг. Гайхамшигтай Цэнхэр нуурын ёроолыг 80 метрийн гүнд хүртэл харах боломжтой юм. 

Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

80 метр гэдэг нь манайхаар 9 давхар байшинтай тэнцэнэ. Шинэ Зеландын Цэнхэр нуур нь (Rotomairewhenua - маори хэлээр) үнэхээр нэрмэл усаар дүүргэсэн мэт бүрэн тунгалаг аж.

Нуурыг өндрөөс эсвэл налуугаас харвал тод цэнхэр өнгөтэй харагдах бөгөөд зэргэлдээх Констанс нуураас тэжээгддэг гэнэ. Тус хоёр нуурыг холбосон голын зарим хэсэг нь газар доогуур урсдаг ба түүгээр урсах замдаа ус нь байгалийн аргаар шүүгдэн ийм тунгалаг болдог байна. 

Эрдэмтэд Цэнхэр нуурыг судлахаас өмнө эндээс хэдэн арван км зайд орших Те Вайкоропупу булгийг дэлхийн хамгийн цэнгэг ус гэж үздэг байжээ. Тэрхүү булгийн усыг 63 метрийн гүн хүртэл харж болох бөгөөд хүмүүс дэлхий дээр үүнтэй дүйцэхүйц тунгалаг ус үгүй гэж итгэж байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэд илүү тунгалаг ус холгүйхэн байсан гэдгийг мэдээгүй юмсанж.

Нуурыг анх орон нутгийн гидрологич Роб Меррилис судалж, 2009 онд илүү нарийвчилсан судалгаа хийхээр Цэнхэр нуур руу явсан байна. Тэд таамаглалаа батлах үүднээс далайн усны оптик судалгаагаар мэргэшсэн Марк Галлд ханджээ.

Судлаачид хамтдаа зургаан удаа нисдэг тэргээр нуурын дээгүүр нисэж, янз бүрийн хэмжилт хийж, үнэхээр Цэнхэр нуурын усыг 70-80 метрийн гүн хүртэл харах боломжтойг тогтоосон байна.

"Онолын хувьд нэрмэл усны тунгалаг байдал нь ердөө 80 метр орчим байдаг. Наад зах нь лабораторийн судалгаа ийм үр дүнд хүргэдэг. Тэгэхээр Цэнхэр нуурын ус бүх шалгуур үзүүлэлтүүдийн хувьд туйлын цэвэр устай маш ойрхон байна." гэж доктор Дэвис-Коли хэлэв. 

Энэ нуур нь Шинэ Зеландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрладаг, ойролцоох суурин газар, хурдны зам байхгүй учраас хүмүүс нуурын дэргэд зөвхөн майхантай хонох боломжтойн зэрэгцээ энд явганаар л ирж болдог гэнэ. Шинэ Зеландчууд байгаль орчны тал дээр маш их анхаардаг тул байгалийн үзэсгэлэнг аль болох бүрэн бүтэн байлгахыг хичээдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()