Реппер Lil Nas X-ын гаргасан хүний цустай, "чөтгөрийн" пүүз хэдхэн хормын дотор зарагдаж дуусчээ

Брүүклинд төвтэй MSCHF компани реппер Lil Nas X-тэй хамтран чөтгөрийн хэв маяг бүхий пүүз худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Энэхүү пүүзний уланд хүний цус шахсан бөгөөд чөтгөрийн тоо гэгддэг 666 хос үйлдвэрлэгдсэн байна. Хосоороо 1018 ам.долларын үнээр зарагдаж эхэлсэн даруйдаа дууссан уг пүүзийг харин Nike компани шүүхэд дууджээ. 

Реппер Lil Nas X-ын гаргасан хүний цустай, "чөтгөрийн" пүүз хэдхэн хормын дотор зарагдаж дуусчээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Америкийн брэнд MSCHF нь цөөн тооны онцгой пүүз хийдгээрээ алдартай. Хоёр жилийн өмнө тус компани Nike Air Max 9-ын сайжруулсан хувилбар болох "Jesus Shoes" гэж гаргасан. Тус пүүзний уланд Иордан голын ус шахсан учир пүүзийг өмссөн хүн “усан дээгүүр алхах” боломжтой хэмээн сурталчилсан байдаг. 

Энэ удаад тэд дээрх загварын үргэлжлэл болсон пүүзийг санал болгож байгаа аж. Өмнөхтэй адил Nike Air Max загварыг сайжруулан улаан, хар өнгөөр​​ хийсэн бөгөөд хэлэн дээр нь чөтгөрийн бэлэг тэмдэг болсон доош харсан таван хошууг дүрсэлсэн байна. Нэмж дурдахад гутал тус бүрт 1-666 гэсэн серийн дугаартай гэнэ. 

Пүүзний урд хэсэг дэх Luke 10:18 бичиг нь тэнгэрээс муу ёрын сүнс бууж ирсэн тухай өгүүлдэг Лукагийн Евангели судрын аравдугаар бүлэг, 18 дахь хэсгийг илэрхийлж байгаа аж.

Мөн гутал тус бүрт 66 миллилитр улаан бэх, нэг дусал цус агуулсан капсул зүүж өгсөн байна. Харин үүнд ямар хүний цусыг хэрэглэсэн талаар MSCHF мэдээлэл гаргаагүй. Алдарт рэппер Lil Nas X уг гутлыг бүтээхэд оролцсон бөгөөд Монтеро дууны клип нь тус бүтээгдэхүүний дизайнеруудад ийм гутал хийх санаа хайрласан гэжээ. Саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Lil Nas пүүзний сурталчилгаанд тоглосон юм.

MSCHF компани нь жил бүр ер бусын, маш үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2019 онд тус брэнд Hermes Birkin-ийн цүнхээр хийсэн шаахайнуудыг танилцуулсан билээ. Тэдгээрийг "birkenstock" хэмээн нэрлэж, 34 мянган ам.доллараар зарсан байдаг. 

Үүнээс гадна тус компани нь урлагийн бүтээлүүдийг маш өвөрмөц аргаар борлуулдаг. Жилийн өмнө MSCHF Нью Йорк дахь дуудлага худалдаагаар Дамиен Хирстийн зурсан зургийг 30 мянган ам.доллараар худалдаж аваад 88 ширхэг болгон хувааж, тус бүрийг нь 480 ам.доллараар зарж байв. 

“Nike” компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ пүүзний талаарх ташаа ойлголт газар авч, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад,  уг компанитай “чөтгөрийн” пүүз ямар ч холбоогүй болохыг онцолсон байна.

Дуучин Майли Сайрус энэхүү пүүзийг худалдан авч өмссөн байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()