Орон гэргүй эр дэлхийн анхны 3D хэвлэмэл байшинд амьдрахаар болжээ

АНУ-ын иргэн 70 настай Тим Шиа (Tim Shea) урьд өмнө нь гэр оронгүй, хар тамхинд донтсон нэгэн байв. Харин өнгөрсөн есдүгээр сард түүний ертөнц орвонгоороо эргэж, амьдралаа өөрчилж чадсан байна. Тэрээр нэгэн сайхан сэтгэлтний тусламжаар Техасын Остин хотын зах руу нүүж, ICON компаниин D принтер ашиглан барьсан 37 метр квадрат хэмжээтэй жижиг байшинд суурьшсан аж. 

Орон гэргүй эр дэлхийн анхны 3D хэвлэмэл байшинд амьдрахаар болжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Тим хэзээ ч ийм байшинтай болно гэж огт төсөөлөөгүй гэдгээ хэвлэлийнхэнд хуваалцсан байв. Тэрээр өмнө нь өөрийн гэсэн сууц мөрөөдөх нь бүү хэл, гудамж, чингэлэгээохоноглон амь зууж амьдардаг байжээ. Тимийн шинэхэн гэр "Community First!" хэмээх орон гэргүйчүүдэд зориулсан тосгонд байрладаг бөгөөд энд яг түүнийхтэй ижил 500 гаруй байшин бий. 

ICON-ийн Vulcan II байшингууд ийм хүмүүст амьдралаа өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй гэдгийг сануулж, итгэл найдвар өгөх зорилгоор бүтээгдсэн аж. Байшин бүр нэг угаалгын өрөө, иж бүрэн гал тогоо, зочны өрөөнөөс бүрдэх гэнэ. ICON-ийн гүйцэтгэх захирал Жейсон Баллард компанийн эрхэм зорилго нь "Хялбар бөгөөд тав тухтай орон сууцыг хаана ч хамаагүй хүн бүрт нээлттэй байлгах явдал юм." хэмээн мэдэгджээ. Одоо Тим 3D хэвлэсэн байшингийн анхны оршин суугч болсон тул ирээдүй урьд урьдынхаас илүү гэрэл гэгээтэй харагдаж байна хэмээв. 

Тим урьд нь хар тамхичин байсан бөгөөд донтолттоос ангижрахад удаан хугацааг зарцуулсан юм. Тэрээр АНУ-ын олон ахмад настнуудын адил хямд үнэтэй орон сууц олж чадахгүй байсан гэнэ. Тим мөн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хүмүүсээс санаа зовж, өөрийгөө нийгмээс тусгаарладаг байснаа ч илэрхийлсэн байлаа. 

Гэхдээ 9-р сард түүний амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Эхлээд Тим өөрийгөө ийм байшинд амьдрах хамгийн анхны оршин суугч болно гэдэгт итгэж чадаагүй гэнэ.

Community First! тосгон нь гэр оронгүй хүмүүст байр сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан тосгон аж. Тосгоны хөгжүүлэгч, үүсгэн байгуулагч Алан Грэхэм нь Mobile Loaves & Fishes бол сүүлийн хорин жилийн хугацаанд хүмүүст гэр оронтой болоход нь тусалж иржээ. 

Грэмийн хэлснээр "Гэр бол үндсэндээ амьдралын үндэс болсон хүн хоорондын харилцаа үүсдэг газар юм. Нийгмээс гадуур амьдардаг хүмүүсийг халуун гэртээ дулаан уур амьсгал бүрдүүлэн амьдрахад нь дэмжлэг үзүүлэх бидний эрхэм зорилго." гэсэн байв.

Тимийн байшин нь тосгоны цорын ганц 3D бүтээл биш юм. ICON нь өөр олон байшинг орон гэргүй хүмүүс суурьшуулах зорилгоор барьсан байна.

Төслийг барилгын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ICON компани ба Остиний Mobile Loaves & Fishes ашгийн бус байгууллагын түншлэлийн үр дүнд бүтээсэн юм. 

ICON 3D хэвлэлийг ирээдүйд байшин барих хамгийн тохиромжтой арга болно гэж үздэг байна. ICON-ийн харилцаа холбоо, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Брук Богесс хамт олноо төлөөлөн орон гэргүйчүүдэд бодит тусламж хүргэж чадах технологийн анхдагч болсондоо маш их баяртай байна гэдгээ илэрхийлсэн байв. АНУ иргэдийг орон сууцаар хангахын тулд жилд 3.3 сая байшин барих шаардлагатай ч одоогийн байдлаар 1.3 сая байшин барьж байгаа гэнэ.

ICON принтерийг таблетаар дамжуулан алсаас удирддаг бөгөөд байшин барихад дөрвөөс зургаан хүний ​​бүрэлдэхүүнтэй баг шаардлагатай аж. Ийм төслүүдэд бетоны тусгай найрлагыг ашигладаг бөгөөд үүнийг 3D принтерээр хийдэг аж. Үндсэндээ аварга том робот гар ашиглан бетоноор байшин хэвлэдэг гэсэн үг.

ICON нь Мексик, АНУ даяар хорь гаруй 3D хэвлэмэл байшинг аль хэдийн босгоод байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()