Нялх охиндоо маникюр хийдэг ээж хүүхдийн хүчирхийлэлд буруутгагджээ

2021-04-01, 14:00
5,849

Залуу ээж нялх хүүхдийнхээ хумсыг урт ургуулж, будаж чимэглэсэн зургуудаа интернет орчинд нийтлээд олон мянган хүнээс зэмлэлийн үг сонссон байна. Тэрээр хумс заслын мастер бөгөөд энэ аргаар ажлаа сурталчилж, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх зорилготой байв. Гэвч залуу ээжийн санаа бусад эцэг эхчүүдэд таалагдаагүйгээр барахгүй хүүхдийн хумсыг урт ургуулсан нь түүний амь насанд аюул авчрах үйлдэл гэж үзээд, холбогдох газарт нь гомдол мэдүүлжээ.

Нялх охиндоо маникюр хийдэг ээж хүүхдийн хүчирхийлэлд буруутгагджээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Хумс засалч ээжийн фейсбүүк группт оруулсан зургууд интернет хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулсан хэрэг болов. Зургууд угтаа үйлчлүүлэгчдийг татах зорилготой байсан бөгөөд эмэгтэйг хумс заслаар мэргэшсэн болохыг нь харуулах чиртай байсан аж.

Хүүхдийн ээж хиймэл хумс ашиглан хүүхдийн гарт нааж, тэдгээрийг янз бүрийн хэв маягаар будсан  байна. Мөн тэрээр бусад хүүхдүүдэд энэ төрлийн үйлчилгээг санал болгосон байв. 

Гэвч эцэг эхчүүд энэ санааг үнэлээгүй бөгөөд хумс засалч ээжийг хүүхдийн хүчирхийлэлд буруутган шүүмжилж гарчээ. Хачирхалтай зургийг Reddit руу илгээсэн нь хүмүүсийн уур хилэнг улам ихээр өдөөсөн юм. Үүний зэрэгцээ зарим нэг нь урт хумстай жижиг булцгар гарын зургийг Photoshop гэж үзжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()