Дэлхийн хамгийн "догь" DJ бүсгүй Peggy Gou-тэй танилц!

2021-04-01, 17:43
3,489

Өмнөд Солонгосын DJ, дизайнер Пегги Гү (Peggy Gou) 2018 оноос эхлэн энтертайнмент ертөнцөд алдаршиж эхэлжээ. Өдгөө тэрбээр Берлин хотод амьдран уран бүтээлээ гаргаж байгаа бөгөөд хэдийнээ дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Тэрээр K-поп урлагийг House-тай хослуулсан KHouse хэмээх өвөрмөц урсгалыг гаргаж ирснээрээ асар олон хүний сэтгэлийг татсан аж. Иймээс өнөөдөр та бүхэнд Пегги Гү хэмээх эмэгтэйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Дэлхийн хамгийн "догь" DJ бүсгүй Peggy Gou-тэй танилц!
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Түүнийг чинээлэг гэр бүлийнхээ санхүүгийн дэмжлэгээр "амжилтыг худалдаж авсан" гэж цуурдаг үзэн ядагчид чамгүй олон бий.  Гэвч үнэн хэрэг дээрээ түүний аав ядуу гэр бүлээс гаралтай учир гагцхүү өөрийн хүч хөдөлмөрөөр өнөөдрийн бүхнийг бүтээсэн, аав ээжээрээ хэчнээн их бахархдаг тухайгаа Пегги Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайлбарласан байлаа. Түүний аав маш их зүтгэл гаргаж байж сурвалжлагч, англи хэлний багш, дараа нь профессор болсон аж. Пеггигийн эцэг эх хоёул өөрсдийн хүчээр хөлөө олсон учраас түүнд чанартай, сайн боловсролыг олгохын тулд маш их зүтгэл гаргасан гэв.

Тэрээр Өмнөд Солонгосын Инчон хотод өссөн бөгөөд улсынхаа өв соёлоор бахархдаг тул дууных нь үгнүүд солонгос хэл дээр байдаг.

Энэ талаар тэрээр “Би Европ, Солонгосын соёлыг хослуулах дуртай, үүгээрээ ч их бахархдаг. Солонгосчуудын ихэнх нь гадаадад гарч, аль болох Европ эсвэл Америк хүн шиг болох нь амжилтанд хүрэх цорын ганц арга зам гэж боддог хэвээр байгаа нь харамсалтай. Би эх орноосоо багадаа гарсан боловч Солонгос соёлын үнэт зүйлийг үргэлж эрхэмлэж явдаг. Үүнийгээ ч дуу, бичлэгээрээ дамжуулж түүнийг бусдад хүргэхийг хүсдэг.” хэмээсэн байна.

Тэрээр мөн ярилцлагадаа Лондонгийн загварын коллежийн оюутан байхдаа дизайнер, дараа нь гэрэл зурагчин болохыг хүсэж, эцэст нь стилист болохоор шийдсэн гэдгээ хуваалцжээ. Гэвч энэ бүх хугацаанд түүний сэтгэлд үлдсэн цор ганц зүйл бол хөгжим байсан гэнэ. Тухайн үед тэрээр гадуур зугаалах дуртайн зэрэгцээ ямар DJ хаана тоглож байгааг цаг алдалгүй олж мэддэг байсан аж. Улмаар Пегги Өмнөд Африкийн нэгэн хөгжмийн зохиолчтой уулзаж,  танилцсанаар түүний DJ болох замнал эхэлжээ. 

Түүний уран бүтээлд нөлөөлсөн бас нэгэн чухал зүйл бол Берлин хот байв. Чухам энэ хотод л тэрээр өөрийгөө хөгжмийн ертөнцөд харьяалагдахыг хүсэж байгаагаа олж мэджээ. Пегги энэ талаараа "Techno шөнийн клубууд, дуу бичлэгийн дэлгүүрт ажилладаг байсан маань, уулзаж байсан уран бүтээлчид гээд тэр бүгдээс би маш олон зүйл сурч авсан." гэв.

Сонирхолтой нь, тэрээр загварын салбарын хүн байсан учир анх хөгжмийн ертөнцөөс гадуурхагдаад байх шиг мэдрэмж авдаг байсан гэнэ. Эцэст нь Пегги зарим нэгэн онцгүй зүйлийг үл тоож, зөвхөн өөрийнхөөрөө байхыг  илүүд үзсэн байна. Үүнийгээ тэрээр ярилцлагын дундуур "Хэрэв би үзэгчдийн дунд зогсож байсан бол DJ маань хувцсандаа их анхаардгийг нь анзаараад шүүмжлэх биш, харин ч бахархах л байсан даа." хэмээн хошигноод амжсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()