Цар тахлаас болж ажлаа алдаж, гудамжинд гарсан Британи хос

2021-04-02, 12:59
1,975

Маколей Жонсон (Macaulay Johnson) болон Шэннон Куллен (Shannon Cullen) нар дэлхий даяар тархаад байгаа уршигт коронавирусын хохирогчдын төлөөлөл юм. Тусалж дэмжих садангүй, хориодхон настай хос цар тахлаас үүдэн орлогын эх үүсвэр болсон ажлаа алдаж, гудамжинд гарчээ. Орон гэргүй болсон залуу хос гадаа хоног төөрүүлж яваад хэсэг хугацааны дараа нэгэн сайхан сэтгэлт хүмүүстэй таарсан байна.

Цар тахлаас болж ажлаа алдаж, гудамжинд гарсан Британи хос
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Макулей аутизмтай бөгөөд урьд нь үйлдвэрт ажилладаг байв. Тэрээр өөрийн найз бүсгүй Шэннонтой хамт Их Британийн Ноттингемшир дахь байшинг түрээслэн амьдардаг байсан ч ажлаа алдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байна. Шинэ ажил хайсаар олж чадалгүй удаан хугацааг өнгөрөөсөн тэд сүүлдээ бүх хадгаламжаа шавхаж, түрээсийн мөнгөө өгч чадалгүй хэдэн сар болсон шалтгаанаар байрнаасаа хөөгджээ.

Үүний дараа тэд ойролцоох дэн буудалд байрлаж хэсэг хугацааг өнгөрүүлсэн ч удалгүй мөн л төлбөрөө төлж чадахгүй болсон аж. Шеннон Ирландаас Ноттингемширт шилжиж ирээд, Grand Theft Auto Online хэмээх дуудлагын төвд ажиллаж байхдаа Макулейтэй танилцан дотносож,  хамт амьдраад жил гаруй болж байгаа гэнэ.

Тэд хэд хэдэн чемодан дүүрэн хувцас, хамгийн хайртай Playstation-ээ аваад хотын гудамжаар тэнэн хоёр долоо хоног майханд амьдарчээ. Гадаа хүйтэнд майхнаар хоног төөрүүлж байсан тэд ажил хайсаар аргаа барж, Тескогийн Булуэлл дэлгүүрийн гадаа дэн буудлын өрөө түрээслэхэд хангалттай мөнгө цуглуулахаар хүмүүсээс тусламж хүсэж эхэлсэн аж. Дараа нь тэдэнд аз тохиож Иан, Лиза Маршалл нартай уулзав.

Ахимаг насны энэхүү сайхан сэтгэлт хос тэднийг ажил хайх явцдаа хашаан дахь амбаартаа байрлахыг санал болгожээ. Мөн тэд залуу хосод цахилгаан халаагуур, халдаг гудас, хөнжил өгөөд, өдөр бүр хоол өгч, гэрийн эздийг гэртээ байхгүй хооронд шүршүүрийг хүртэл хэрэглэхийг нь зөвшөөрсөн байна. 

Лиза Маршалл залуу хосыг гэртээ байлгахыг хүссэн ч цар тахлын нөлөөгөөр гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй учир хосуудыг гэртээ байлгаж чадахгүй ч хашаандаа байрлуулж тусалж чадна гэсэн аж. Тэрээр залуу хосыг "Миний хүүгээс ялгаагүй залуу хүүхдүүд бүх зүйлээ алдаж, гудамжинд гарсан нь дэндүү харамсалтай санагдсан болохоор чадах зүйлээрээ туслахыг хүссэн." хэмээсэн байв.

Тэд Гэдлинг дүүргийн зөвлөлөөс тусламж хүссэн боловч хосууд тухайн газартай хууль ёсоор ямар ч холбоогүй тул тэднийг хамгаалах байраар хангах боломжгүй болж таарчээ. Залуу хосод тусламж хүсэж болох ойрын хамаатан садан байхгүй бөгөөд амьдралд итгэл алдрах дөхөөд байхад нь Иан, Лиза Маршалл нар таарсанд баяртай байгаа  гэнэ. Тэд одоогоор ажил олж чадаагүй хэвээр байгаа учир ийнхүү интернетээр өөрсдийн түүхээ хуваалцсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()