Дэлхийн цоо шинэхэн арван гайхамшиг

2021-04-04, 11:31
1,784

Дэлхийн дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт байгууламжууд хэдийгээр дахин давтагдашгүйд тооцогддог ч цаг хугацааны эрхээр гандаж эхэлж байгаа билээ. Азаар тэдгээрийн орыг эзлэх гайхалтай бүтээлүүд хэдийн бий болсон байна. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн шинэ гайхамшгуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн цоо шинэхэн арван гайхамшиг
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Аваргын алга, Вьетнам

2018 онд нээгдсэн уг байгууламж нь төмөр карказан дээрх аварга том шилэн алган дээр тулгуурласан гүүр юм. 150 метрийн урттай явган хүн явах зориулалттай тус гүүр дээрээс далайн эрэг болон Да Нанг амралтын газрын гайхалтай үзэмжийг харж болно. Төслийн ерөнхий архитектор Ву Вьет Ан хэлэхдээ "зочдод бурхны гар дээр явж буй сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн" гэжээ.

Аваргын алга, Вьетнам

2 Ногоон цамхгууд, Итали

Долоон жилийн өмнө Миланд баригдсан "Босоо ой" нь тагттай, байшингийн хоёр цамхгаас бүрддэг бөгөөд олон төрлийн ногоон ургамлаар хучигджээ. Нийтдээ тус 2 барилга дээр 900 гаруй мод тарьсан бөгөөд хамгийн өндөр нь 110 метрт хүрдэг байна. Төслийн багийнхан ногоон байшинг хотын соёл иргэншлийн ирээдүй хэмээн итгэл дүүрэн мэдэгдсэн аж. 

Ногоон цамхгууд, Итали

3 Тохойн дэргэдэх цэцэрлэг, Сингапур

Тохойн дэргэдэх цэцэрлэг 18 "супер мод"-оос бүрдэнэ. Моднууд нь "их бие", "орой" дээрээ ургамалтай босоо цэцэрлэг гэнэ. "Супер мод" -ны хамгийн өндөр нь 50 метр орчим бөгөөд эдгээр хамгийн өндөр модны хоорондох замаар явсан хүмүүс гайхалтай үзэмжийг харж болох аж. Мөн өдөр бүрийн орой 19.45 цагт цэцэрлэгт гэрэл, хөгжмийн шоу болдог.

Тохойн дэргэдэх цэцэрлэг, Сингапур

4 Дубайн жааз, Дубай

Энэхүү байгууламжийг 2018 онд барьж дуусгасан байна. Үүний нэг талаас нь Дубайн хуучин төрхийг, нөлөө талаас нь шинэ төрхийг нь харж болно. Дээд талд байрлах 50 метрийн ажиглалтын тавцан нь бүхэлдээ шилэн бөгөөд хүмүүс 150 метрийн өндрөөс шууд газар руу харах боломжтой байдаг.

Дубайн жааз, Дубай

5 "Медуза" уулзвар, Фарерын арлууд

"Медуза" уулзвар нь Данийн Фарерын арлуудад баригдсан далай доогуурх хөрш хоёр арлыг холбосон замын уулзвар юм. Энэхүү уулзварын зургийг нутгийн уран барималч Трондур Патурссон гаргасан бөгөөд чулуу, гангаар хийсэн дүрсүүдээр чимэглэсэн байна.

"Медуза" уулзвар, Фарерын арлууд

6 Сумаяа музей, Мехико хот

Канад гаралтай Америк архитектор, Билбао дахь Гуггенхайм музейн бүтээгч Фрэнк Гери Мексикийн нийслэлд зориулж мөн адил гайхалтай төсөл боловсруулжээ. Сумаяа музей нь аварга том ороомогтой загас агнуурын тор шиг харагддаг бөгөөд 2011 онд зочдод үүд хаалгаа нээсэн байна. Мексик болон Европын мастеруудын 66000 гаруй бүтээл музейн танхимд тавигдсан гэнэ.

Сумаяа музей, Мехико хот

7 Алтан бөмбөг, Энэтхэг

Auroville хотыг 1960-аад оны сүүлчээр дэлхий дээр энх тайван, эв найрамдалаар дүүрэн газар бий болгохыг хүссэн хүмүүсийн хамтын нийгэмлэгийн санаачилгаар байгуулжээ. Улмаар Auroville нь Тамил Наду дахь Пудучерри хотын ойролцоо байгуулсан олон нийтийн төв болсон юм. Бүтээгчид Auroville-ийг "ирээдүйн хот" гэж нэрлэсэн бөгөөд төв хэсэгт нь Матримандир хэмээх сүм бий. Тус сүмийг хотын бүтээгчдийн нэгээр нэрлэж, бүхэлд нь алтан хавтангаар бүрхжээ.

Алтан бөмбөг, Энэтхэг

8 Усан доорхи баримлын парк, Майами

Энэ жил ашиглалтад орох гэж байгаа Майамигийн усан доорхи хүрээлэнд 10 км орчим урт үргэлжлэх усан байгууламжууд байдаг аж. Энд зочид усанд шумбахын хажуугаар цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг бишрэх боломжтой.

Усан доорхи баримлын парк, Майами

9 Ширэнгийн савлуур, Бали

Балигийн "Ширэнгийн савлуур" бол энгийн боловч яахын аргагүй гайхалтай шийдэл юм. Асар урт энэхүү савлуур нь тус арлын алдартай байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо байрладаг. Энд насанд хүрсэн жуулчид хүртэл Тарзан шиг ширэнгээр дүүлэх боломжтой юм.

Ширэнгийн савлуур, Бали

10 Калбарри агаарын зам, Австрали

2020 оны зун Пертээс 6 цагийн зайд байрлах Калбарри үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Sky Trail хэмээх шинэ үзэсгэлэнт газар нээгдэв. Хоёр нуман гүүр нь хадан хавцалаас 24 метрийн зайд байрлах бөгөөд энд Мерчисон голын эрэг дээр зугаалж буй жуулчид 100 метрийн өндөрт хооллодог байна.

Калбарри агаарын зам, Австрали

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()