Гудамжны муур өвчтэй зулзагануудаа эмнэлэгт авч ирж, эмч нарыг гайхшруулсан нь

Муур гэдэг бидний бодож байгаагаас хавь илүү ухаалаг амьтад болохоо үйлдэл бүрээрээ баталсаар байдаг билээ. Жишээлбэл, Туркийн гудамжинд амьдардаг эзэнгүй муур зулзагануудаа эмнэлэгт хүргэн ирж, эмч нарыг гайхшруулсан байна. Эмч нар урьд өмнө нь ийм явдал харж байгаагүй боловч зулзагануудын нэг нь өвдсөн байх гэж таамаглаад, үзлэг хийхээр шийджээ. Ингээд та бүхэнд өвдсөн амьтанд эмч тусалдаг гэдгийг сайн мэддэг ухаалаг муур ээжийн түүхийг хүргэж байна.

Гудамжны муур өвчтэй зулзагануудаа эмнэлэгт авч ирж, эмч нарыг гайхшруулсан нь
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Муур ээж зулзагануудаа нэг нэгээр нь эмнэлэгт оруулан ирж, хүмүүсийн анхаарлыг татахыг оролдож байв.

Муур ээж зулзагануудаа нэг нэгээр нь эмнэлэгт оруулан ирж, хүмүүсийн анхаарлыг татахыг оролдож байв.

Гайхсан эмч нар зулзануудад үзлэг хийхэд бяцхан муурнуудын нүд үрэвсэж, нүдээ нээж чадахгүй болсон байж таарчээ.

Гайхсан эмч нар зулзануудад үзлэг хийхэд бяцхан муурнуудын нүд үрэвсэж, нүдээ нээж чадахгүй болсон байж таарчээ.

Муур ээжийн зорьж ирсэн эмнэлэг амьтны эмнэлэг байгаагүй ч эмч нар нь мэргэшсэн малын эмчээс зөвлөгөө авч, нүдэнд нь эм дусаасан байна.

Муур ээжийн зорьж ирсэн эмнэлэг амьтны эмнэлэг байгаагүй ч эмч нар нь мэргэшсэн малын эмчээс зөвлөгөө авч, нүдэнд нь эм дусаасан байна.

Ийнхүү хэсэг хугацааны дараа зулзагануудын нүдний үрэвсэл намдаж, нүдээ нээн юм харж чаддаг болсон аж.

Ийнхүү хэсэг хугацааны дараа зулзагануудын нүдний үрэвсэл намдаж, нүдээ нээн юм харж чаддаг болсон аж.

Муур ээжийг зулзагануудын хамт эмнэлэгт байрлуулжээ.

Муур ээжийг зулзагануудын хамт эмнэлэгт байрлуулжээ.

Одоо тэднийг эзэнтэй болгохын тулд амьтан хамгаалах байранд шилжүүлсэн байгаа гэнэ.

Одоо тэднийг эзэнтэй болгохын тулд амьтан хамгаалах байранд шилжүүлсэн байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()