Бяцхан арал дээр бичил диваажин байгуулсан эр олон залууст шинэлэг санаа өгчээ

2021-04-04, 17:48
3,273

Тим Дэвидсон (Tim Davidson) хэмээх эр Флорида дахь энгийн нэгэн байшинг түрээслэн амьдардаг байсан ч гэрээний хугацаа нь дуусаж, нүүх шаардлагатай болсон байна. Тэрээр мөн л бусад оршин суугчдын адил энгийн байшин хайж эхэлсэн боловч минимализмд автсан тул хэт том байшингийн сул орон зайд шаардлагагүй тохижилт хийх болно гэдгийг санаж, зөөврийн байшин худалдаж авахаар шийджээ. Гэхдээ зөөврийн байшингаа хаа нэг газар байрлуулах хэрэгтэй болж таарсан учир Тим бяцхан арал худалдан авч, өөрийн санаагаа хэрэгжүүлсэн нь олон хүнд урам зориг бэлэглэсэн аж.

Бяцхан арал дээр бичил диваажин байгуулсан эр олон залууст шинэлэг санаа өгчээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Удаан хугацаагаар амьдарсан гэрээсээ нүүх хэрэгтэй болсон Тим цаашид хэрхэн амьдрахаа шийдэх учиртай байв.

Улмаар Тим эгэл жирийн байшинд бүр мөсөн суурьших талаар бодож үзсэн байна.

Гэвч судлах явцдаа минимализмд дурласан тэрээр бяцхан зөөврийн байшинтай болохоор шийджээ.

Ийнхүү Тим Дэвидсон 25 метр квадрат зөөврийн байшин худалдан авчээ.

Тэрээр энэ бүхнийг 70 мянган доллараар бүтээсэн байна.

Зай талбай бага боловч энд хүний хэрэгцээт бүхэн бий гэнэ.

Бяцхан байшингийн хоёр давхар

Бяцхан байшингийн хоёр давхар

Зөөврийн байшинтай болсон Тим шинэхэн гэрээ хаана байрлуулах талаар бодож эхэлжээ.

Улмаар Тим Флоридад орших жижиг арлыг 200 мянган доллараар худалдан авсан аж.

Жижиг аралд өмнө нь хүн амьдрах нь бүү хэл, хууль ёсны хаяг ч байгаагүй гэнэ.

Тэрээр газрын эзэнтэй холбогдож, тохиролцоо хийж чадсан байна.

Дээд давхарт хүрэхийн тулд хөргөгчний дэргэдэх шатаар өгсөнө.

Бяцхан байшин хар салхийг тэсвэрлэж чадах эсэх нь Тимийн санаа зовж байсан ганц асуудал гэнэ.

Ингээд тэрээр зөөврийн байшингийнхаа ойролцоо бат бөх суурьтай жижиг байшин босгохоор шийдэв.

Тэрээр 90 мянган долларын зардлаар энэхүү 30 метр квадрат байшингаа барьсан байна.

Байшингийн дотор тохижилт

Байшингийн дотор тохижилт

Тим Airbnb-ээр уг байшингаа түрээсэлдэг.

Жижиг боловч тухлаг байшин

Жижиг боловч тухлаг байшин

Ариун цэврийн өрөө

Ариун цэврийн өрөө

Унтлагын өрөө

Унтлагын өрөө

Таазны гэрэлтүүлгийн тусламжтай зочны өрөөний тааз нар мэт цацрах аж.

Тимийн байгууламж

Тимийн байгууламж

Арал дээр тайвширч, хөгжилдөхөд зориулсан бяцхан байшин бас бий.

Ил гал тойрон ярилцаж суух хэсэг

Ил гал тойрон ярилцаж суух хэсэг

Чөлөөт цагаа өнгөрүүлж болох бяцхан байшин

Дотор талаасаа

Дотор талаасаа

Модон амбаарыг бас мартаж болохгүй.

Модон амбаарыг бас мартаж болохгүй.

Тим бяцхан арлыг бүр ч илүү аз жаргалтай болгодог найз бүсгүйнхээ хамт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()