Орчин үеийн дайнд хориглосон 9 зэвсэг

2021-04-03, 15:22
69,239

Одоогоос 150 жилийн өмнө Америкийн иргэний дайны үед анхны дайны дүрмийг зохиож байсан юм. Тус дүрмийг дайтагч талууд хүний санаанд оромгүй харгислал үйлдэх нь хэрээс хэтэрсэн тул түүнийг багасгах үүднээс АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линколин санаачилсан байдаг. Үүний нөлөөгөөр хожим нь дэлхий дахинд өнөөг хүртэл хэрэгжиж буй Женевийн конвенц бий болжээ. Женевийн конвенц нь дайны үед дагаж мөрдөх олон талт гэрээнүүд бөгөөд байлдаанд оролцоогүй цэргүүдийг хамгаалах, тулаанд хэрцгийлэл газар авахыг таслан зогсоох зорилготой аж.

Орчин үеийн дайнд хориглосон 9 зэвсэг

Мөн тус хэлэлцээрт дайны талбарт ашиглахад дэндүү их хор хөнөөл учруулж болох аюулт зэвсгүүдийг хориглох тухай заалтууд бий. Өнөөдөр та бүхэнд тус гэрээгээр ашиглахыг хориглосон хамгийн хөнөөлт 9 зэвсгийг танилцуулж байна.

 

1 Хорт хий

Хорт хий нь хүний цусанд шингэн биеийг дотроос нь хордуулдаг учраас түүнд өртсөн хүн маш их шаналж үхдэг. Тиймээс Дэлхийн 1-р дайны үед өргөнөөр хэрэглэгдэж байсан хорт хийн нөлөөг мэдэрсэн дэлхийн удирдагчид дуу нэгтэйгээр хориглохыг зөвшөөрсөн юм.

Дайны ажиллагаанд ашиглахыг хориглосон таван төрлийн химийн бодис байдаг.

Фосегений хий ба устөрөгчийн цианид нь цусанд шууд нэвтэрдэг бол, дараа нь арьс, нүдэнд хүчтэй химийн түлэгдэл үүсгэдэг цэврүүт бодисууд орно. Гичний хий гэх мэт цэврүүтэх бодисыг залгисан эсвэл түүгээр амьсгалсан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай.

VX, Sarin хий зэрэг бодисууд нь эрхтнүүдийн үйл ажиллагааг хянадаг мэдрэлийг судлыг задалдаг бөгөөд тэдгээрийг амьсгалах эсвэл арьсаар шингээж авах боломжтой. Хохирогчид бие махбодийнхоо үйл ажиллагааг хянах чадвараа аажмаар алдаж, эрхтэнүүд нь өөрийн эрхгүй таталдаж эхэлдэг бөгөөд амьсгалын дутагдлаас болж үхдэг.

Хорт хий

2 Илрүүлэх боломжгүй зэвсэг

Дотроо төмөр агуулаагүй зэвсгийг ашиглах хориотой. Учир нь ийм төрлийн зэвсгийн хэлтэрхий рентген туяанд харагддаггүй учраас хүний биеэс гаргаж авах боломжгүй байдаг. Жишээлбэл, хуванцар сумны хэлтэрхийд оногдсон хүний биеэс эмч нар таавраар зүсэлт хийх гэж хугацаа алддаг талтай.

Илрүүлэх боломжгүй зэвсэг

3 Газрын мина

Хэдийгээр 1979 онд газрын минаг хориглосон боловч дүрмийг дагадаг тал байдаггүй. Учир нь тус дүрэмд зөвхөн явган цэргийн минаг хориглосон бөгөөд танкны эсрэг болоод алсын зайн удирдлагатай минаг огт хориглоогүй байна.

Газрын мина

4 Шатдаг зэвсэг

Томоохон талбайг шатаах, гал гаргахад зориулагдсан зэвсгийг ашиглахыг хориглодог. Энэхүү дүрэмд энгийн гал, шатамхай химийн бодисыг хамааруулдаг тул гал цацагч, напалм, цагаан фосфорын хэрэглээг хязгаарладаг.

Гэхдээ энгийн иргэд байхгүй газарт гал цацагч, напалм зэргийг ашиглаж болдог аж.

Шатдаг зэвсэг

5 Сохлогч лазерын зэвсэг

Орчин үеийн армиуд алсын зайнаас хүний нүд рүү тусган сохлох өндөр хүчин чадал бүхий лазерын зэвсэг нэвтрүүлж эхэлсэн ч үүнийг хоригложээ. 

Сохлогч лазерын зэвсэг

6 Задардаг сум

Анх 1899 онд хэрэглээнд нэвтэрсэн олон хэсэг болж задардаг эсвэл тэлдэг сумыг тэр даруйд нь хориглож байсан юм. Тийм төрлийн сум нь агаарт байхдаа эсвэл байгаа оносны дараа задарч, олон хэсэг болдог юм. Үүнд оногдсон хүн маш их тарчилдаг учраас задардаг сум хэрэглэхийг дэндүү харгис гэж үзэж иржээ.

Задардаг сум

7 Хортой сум

Бүр дундад зууны үед Герман болон Францын эзэнт гүрнүүд хортой сум хэрэглэхгүй хэмээн тохирсон. Учир нь тухайн үед анагаах ухаан одоогийнх шиг хөгжөөгүй байсан учраас хордож нас барсан цэргүүд маш хурдан халдвар тараадаг байсан аж. Хэдэн зуун жилийн дараа ч гэсэн хортой зэвсэгт оногдсон хүн маш түргэн халдварт өвчин тараах эрсдэлтэй хэвээр байна.

Хортой сум

8 Кластер бөмбөг

Задардаг сумтай адил ийм төрлийн бөмбөг нь дэлбэрмэгцээ маш олон жижиг хэлтэрхийг тал тал тийш цацдаг. 2008 онд кластер бөмбөгийг 2 шалтгаанаас болж хориглосон юм. Нэгт энгийн иргэд түүнд өртөх магадлал өндөр байдаг, хоёрт зарим бөмбөгүүд тухайн үедээ дэлбэрэлгүй үлддэг ч хожим нь тэсрэх аюултай байдаг гэжээ. 

Кластер бөмбөг

9 Биологийн зэвсэг

1972 онд биологийн зэвсэг хэмээх нэр томъёо анх гарч ирсэн бөгөөд түүнийг үйлдвэрлэх, хөгжүүлэх, агуулахыг бүрэн хориглосон юм. 13-р зууны үед Монголын эзэнт гүрэн үхсэн тарвагыг эсрэг талын хотын ханыг давуулан шидэж тахал тараан буулгаж авч байсан бөгөөд үүнийг анхны биологийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол хэмээн үздэг. Ийм төрлийн зэвсэг нь энгийн иргэдийг үй олноор нь хөнөөх, цаашлаад тухайн бүс нутагт хүн амьдрах боломжгүй болгодог учраас хэрэглэхийг хатуу хориглосон түүхтэй.

Биологийн зэвсэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()