Ордууд хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрах вэ?

2021-04-04, 14:41
3,642

Өнөө цагийн ихэнх хүмүүс хэдэн насандаа хүнтэй сууж, хүүхэдтэй болох вэ гэдгээ тооцоолон төлөвлөхийг илүүд үздэг болсон байна. Мэдээж хэрэг, тэдгээрийн зарим нь үүнийг мэдэхийн тулд зурхайн тооцоолол харах нь бий. Энэ үүднээс та бүхэнд ордууд хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрах талаар зурхайг хүргэе! 

Ордууд хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрах вэ?

1 Хонины орд (25-аас доош)

Хониныхон нэг минут илүү ч хүлээж чаддаггүй маш тэвчээргүй хүмүүс юм. Ийм учраас тэд амьдралаа өөрчлөх шийдвэрийг ч хурдан хугацаанд гаргадаг бөгөөд ирээдүйн хамтрагчтайгаа уулзсанаас хойш хэдхэн сарын дараа өөрийн болгож, хамтын амьдрал зохиоход бэлэн байдаг. Гэвч энэ ордны хүмүүст нөхцөл байдлыг харзнаж, мэдрэмжээ ухамсарлах хугацаа хэрэгтэйг одод зөвлөдөг.

Хонины орд (25-аас доош)

2 Үхрийн орд (30 нас)

Үхрийн ордны хүмүүс аливаа зүйлд маш удаан боловч тэвчээртэй хүмүүс юм. Нэмж дурдахад тэд мөнхийн хайранд итгэдэг бөгөөд төгс хамтрагчаа хангалттай удаан хүлээж чаддаг. Тэдний хувьд гэрлэх хамгийн тохиромжтой нас 30 орчим байдаг.

Үхрийн орд (30 нас)

3 Ихрийн орд (35 нас)

Энэ ордныхон хамтрагчаа хариу нэхэлгүй хайрлаж чаддаг боловч өөрсдийгөө хамгаас илүү чухалчилдаг. Тэд уйтгар гунигийг үзэн яддаг бөгөөд хэрэв тэдний хайрт шинэ адал явдал, зугаа цэнгэлд дургүй бол тус тусын замаа хөөх нь дээр гэж үздэг. Тиймээс Ихрүүд бусад ордуудаас харьцангуй олон удаа гэрлэдэг байна. Ихрийн ордны хүмүүс амьдралдаа цор ганц удаа гэрлэж, аз жаргалтай амьдрахыг хүсэж байвал дор хаяж 36 нас хүртлээ хүлээх нь дээр юм.

Ихрийн орд (35 нас)

4 Мэлхийн орд (23-25 нас)

Мэлхийн ордныхон гэрлэлтийн талаар харьцангуй эрт бодож, санаа зовж эхэлдэг. Гэхдээ тэдэнд төрөлх гэр нь илүү чухал тул тийм ч амар тусдаа гарч, гэр бүл зохиож чаддаггүй. Мэлхийн ордныхны хувьд гэрлэхэд хамгийн тохиромжтой нас нь 23-25 юм.

Мэлхийн орд (23-25 нас)

5 Арслангийн орд (38-41 нас)

Арслангийн ордныхон өөрсдийг нь хаан шиг хүндэлдэг хүмүүсийг олвол цаг алдалгүй гэрлэхийг хүсдэг. Гэхдээ тэдэнд төгс хосоо олох хэцүү байдаг учраа 40 шахаж байж гэрлэдэг.

Арслангийн орд (38-41 нас)

6 Охины орд (21-29 нас)

Охины ордныхны хувьд ажил мэргэжил нь хамгийн чухал боловч тэд амьдралынхаа туршид өөрт тохирох хамтрагчаа маш хялбархан олдог. Гэрлэх хамгийн тохиромжтой нас бол 21-24 эсвэл 27-29 юм.

Охины орд (21-29 нас)

7 Жинлүүрийн орд (20 нас)

Жинлүүрүүд голдуу 20-оод насандаа гэрлэдэг боловч эцэстээ тэдгээрийн дийлэнх нь гэр бүл салдаг. Ихэнх тохиолдолд тэдний гурав дахь гэрлэлт нь хамгийн амжилттай байдаг.

Жинлүүрийн орд (20 нас)

8 Хилэнцийн орд (18-90 нас)

Энэ ордны төлөөлөгчид туйлын сэтгэл хөдлөлтэй байдаг тул амархан сэтгэлээ татаж, амархан дурладаг. Тиймээс тэд амьдралдаа хэд хэдэн удаа гэрлэх нь түгээмэл үзэгдэл юм. 

Хилэнцийн орд (18-90 нас)

9 Нумын орд (35 нас)

Нумын орд эрх чөлөөг эрхэмлэдэг тул ихэнх тохиолдолд 35-аас хойш насандаа гэрлэдэг. Гэсэн хэдий ч хувь тавилантай холбоотой шийдвэр гаргах үедээ тэд бүх зүйлээ золиосолно. Тиймээс тэд гэрлэлтээ амжилттай, аз жаргалтай байлгахын тулд өөрийн зүгээс шаардлагатай бүх зүйлийг хийх болно.

Нумын орд (35 нас)

10 Матрын орд (18 нас)

Энэ ордны төлөөлөгчид хурдан гэрлэж, хурдан эцэг эх болдог. Тэдний хувьд гэр бүлийнх нь талаар дотны хүмүүсийнх нь санал бодол чухал байдаг. Ингэснээр тэд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэлд чухал байр суурь эзэлж байгаа гэдгээ мэдэрч чаддаг.

Матрын орд (18 нас)

11 Бумбын орд (40 нас)

Энэ ордны төлөөлөгчид магадгүй хэзээ ч гэрлэхгүй байх бодолтой байж болно. Гэвч энэ нь тэд аз жаргалаа олохгүй гэсэн үг биш юм. Хурим хийхээр шийдсэн бол Бумбынхан 40 нас хүрсэн байх нь элбэг.

Бумбын орд (40 нас)

12 Загасны орд (25 нас)

Загасны дотоод ертөнц асар баялаг боловч ихэнх хүн тэдний гансарсан байдлыг тэвчиж чаддаггүй. Гэхдээ тэд бусад ордыг бодвол хосоо харьцангуй амархан олдог. Тэд 27 нас хүрэхдээ амьдралын ханиа аль хэдийн сонгосон байдаг. 

Загасны орд (25 нас)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()