Олон нийтийн сүлжээ огт хэрэглэдэггүй одод

2021-04-04, 13:53
2,821

Олны танил хүмүүс шүтэн бишрэгчдээ илүү өөртөө татахын зэрэгцээ, илүү алдартай болохын тулд нийгмийн сүлжээнд өдөр бүр маш идэвхтэй байдаг билээ. Тэгвэл алдартнуудын дунд тодорхой шалтгааны улмаас цахим сүлжээнд огт нэгддэггүй хэсэг бүлэг хүмүүс бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр нууцлаг оддын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Олон нийтийн сүлжээ огт хэрэглэдэггүй одод
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

Даниэл Радклиф цахим орчинд өөрийг нь шүүмжилсэн сэтгэгдэл уншина гэхээс маш их айдаг тул нийгмийн сүлжээний хаяг нээх бодол байхгүй гэж хэлж байсан удаатай. Түүний хувьд өглөө бүр босоод өөрийнхөө тухай сөрөг сэтгэгдэл сонсоно гэдэг хар дарсан зүүдтэй адил гэнэ.

Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

2 Эмма Стоун (Emma Stone)

Эмма Стоун саяхнаас нийгмийн сүлжээний хаягуудаа хаасан аж. Тэрээр цахим орчинд дэндүү их сөрөг зүйл байдаг гээд хүмүүс аар саар зүйсээр оролдох нь хэвийн үзэгдэл ч тийм зүйл өөрт нь тохирохгүй гэж хэлсэн байна.

Эмма Стоун (Emma Stone)

3 Роберт Паттинсон (Robert Pattinson)

Роберт Паттинсон 2017 онд ямар ч тохиолдолд олон нийтийн сүлжээнд хаяг нээхгүй гэж байсан юм. Гэвч тэрээр саяхнаас "твиттер хэрэглэх зугаатай байдаг." гэж хэлснийг харахад бодлоо өөрчилсөн бололтой. Гэхдээ түүнд албан ёсны хаяг байхгүй бөгөөд нэрээ нууцлан бусдыг дагахыг илүүд үздэг шинжтэй.

Роберт Паттинсон (Robert Pattinson)

4 Кристен Стюарт (Kristen Stuart)

Тэрээр олон нийтийн сүлжээг хүмүүсийн амьдралд ихээхэн хэрэгтэй зүйл гэж үздэг ч өөрт нь хэрэггүй хэмээн мэдэгдсэн байдаг.

Кристен Стюарт (Kristen Stuart)

5 Саоршэ Ронан (Saoirse Ronan)

Тэрээр олон нийтийн сүлжээнд болж буй зүйлсийн аясыг дагах нь туйлын залхуутайн дээр хүний амьдралд хэрэгцээгүй явдал гэж хэлсэн юм. 

Саоршэ Ронан (Saoirse Ronan)

6 Брэд Питт (Brad Pitt)

Брэд Питт өөрийн гэсэн цахим хаягтай байхыг хүсдэггүй ч түүгээр дамжуулан өөрийн талаарх цуурхлыг дарж болох тул тун хэрэгтэй зүйл гэж үздэг гэжээ. Гэхдээ тэр өөрөө нийгмийн сүлжээний хаягаа хөтөлдөггүй байна.

Брэд Питт (Brad Pitt)

7 Эмили Блант (Emily Blunt)

Эмили Блантын хувьд жүжигчин гэдэг өөрийгөө бусдад өөр хүн гэж итгүүлэх мэргэжил тул жинхэнэ төрхөө бусдад дэлгэх нь зохимжгүй хэрэг гэж үздэг тухайгаа хуваалцаж байсан.

Эмили Блант (Emily Blunt)

8 Сандра Буллок (Sandra Bullock)

Сандра Буллок нийгмийн сүлжээнд гарсан бүх зүйлд итгэж, хямрах гээд байдаг учраас өөрийгөө түүнээс аль болох тусгаарлахыг оролддог гэжээ.

Сандра Буллок (Sandra Bullock)

9 Даниэл Крэйг (Daniel Craig)

Даниэл Крэйг өөрийнхөө болоод гэр бүлийнхээ амьдралыг олны хэл амнаас зайдуу байлгахын тулд нийгмийн сүлжээ хэрэглэдэггүй.

Даниэл Крэйг (Daniel Craig)

10 Кейт Бланшетт (Cate Blanchett)

Кейт Бланшетт нийгмийн сүлжээг хүмүүстэй холбогдох хүчирхэг хэрэгсэл гэдгийг мэддэг ч интернет хэрэглэгчдийн дийлэнх хэсгийг хүүхэд шиг сэтгэхүйтэй гэж үздэг учир асуудлаас хол байхыг эрмэлздэг гэнэ.

Кейт Бланшетт (Cate Blanchett)

11 Скарлетт Йохансон (Scarlett Johansson)

Скарлетт Йохансон нийтлээд байх сонирхолтой зүйл байхгүй учраас нийгмийн сүлжээгүй гэж хэлж байв. 

Скарлетт Йохансон (Scarlett Johansson)

12 Кейт Мосс (Kate Moss)

Кейт Мосс хэдэн жилийн өмнө нийгмийн сүлжээний бүх хаягуудаа хааж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрээр ийм аргаар хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлж байгаа аж.

Кейт Мосс (Kate Moss)

13 Жорж Клуни (George Clooney)

Жорж Клуни алдартнуудын амьдралд өрнөж буй бүх зүйлийг мэдэх шаардлага үзэгчдэд байхгүй гэж үздэг учраас нийгмийн сүлжээнд нэгдээгүй гэнэ. Тэрээр мөн буруу зүйл хуваалцсанаас болж ямар ч хүн том асуудалд орж болзошгүйг анхааруулаад, нийгмийн сүлжээнээс аль болох хол байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Жорж Клуни (George Clooney)

14 Оливиа Кольман (Olivia Colman)

Оливиа Кольман "алдар нэр хайсан хүмүүс л олон нийтийн сүлжээнд өөрийнхөө тухай хуваалцаж, хүмүүсийн анхаарлын төвд орохыг хүсдэг." гэж хэлжээ. 

Оливиа Кольман (Olivia Colman)

15 Кэйра Найтли (Keira Knightley)

Кэйра Найтли хэсэг хугацаанд нийгмийн сүлжээнд нэгдсэн боловч маш түргэн бодлоо өөрчилжээ. Тэрээр хүмүүсийн юу хуваалцдагийг хараад хүүхдүүдээ том болох хүртэл шинэ хаяг нээхгүй гэж шийдсэн аж.

Кэйра Найтли (Keira Knightley)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()