440 мянган долларын үнэтэй урлагийн бүтээлийг Солонгос хос санамсаргүй сүйтгэжээ

Контемпорари урлаг гэдэг онцгой содон шинж чанартай учир зарим үед музейд тавигдсан энэхүү бүтээлийн өмнө тайлбарлагч зогсож байгаагаар л үзэгчдэд "урлагийн бүтээл байх нь" гэсэн бодол төрүүлэх хөгжилтэй мөчүүд бий. Эс бөгөөс урлагийн онцгой нэгэн бүтээл гэхээсээ илүү, энгийн нэгэн будагтай ханатай андуурагдах хачирхалтай зургууд байдаг. Яг үүнтэй төстэй явдал Өмнөд Солонгосын Lotte World-д зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр болж өнгөрсөн бөгөөд нэгэн залуу хос санамсаргүй байдлаар урлагийн бүтээлийг буруу ойлгож, 440 мянган долларын бүтээлийг сүйдэлж орхижээ. 

440 мянган долларын үнэтэй урлагийн бүтээлийг Солонгос хос санамсаргүй сүйтгэжээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Залуу хос уг контемпорари урлагийн бүтээлийг үзэгчдэд тусгайлан зориулсан зураг зурах талбар гэж ойлгоод, будаг багсыг авч зурж гарчээ. Гэтэл дутуу үлдээсэн зураг гэж бодсон зүйл нь үнэн хэрэгтээ 2016 онд бүтээгдсэнээр барахгүй, 440 мянган долларын үнэлгээтэй урлагийн бүтээл болж таарсан байна.

Арга хэмжээний зочид асар өндөр үнэтэй урлагийн бүтээлийг сүйд хийж байгааг хяналтын камераар харсан үзэсгэлэнгийн ажилчид тэр даруй цагдаа дуудсан аж. Contents Creator of Culture-ийн гүйцэтгэх захирал, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Кан Вүүк зургийг санамсаргүй байдлаар сүйтгэсэн хосуудад тавих торгуулийг аль болох бага байлгахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгдэв. 

Азаар зураач өөрөө энэ үйл явдлыг төдийлөн чухалчилж хүлээж аваагүй бөгөөд залуу хосын эсрэг гомдол гаргах бодолгүй байгаа гэнэ.

Тус явдлын дараа үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэгчдэд зориулсан анхааруулга байрлуулж, дахин ийм явдал гарахаас сэргийлэхээр хараа хяналтыг өндөрсгөсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()