Эрхүүгийн нэгэн бүсгүй хотынхоо замын нүхнүүдийг бөглүүлэхийн тулд нүцгэлжээ

Аливаа газрын оршин суугчдын эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо хамгийн сэтгэл дундуур байдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй онгорхой, цоорхой болсон аймшигтай зам билээ. Гэвч өдөр бүр тэр замаар явдаг ч дутагдлыг хэдийнээ байх ёстой зүйл мэт хүлээгээд авчихсан оршин суугчид тав тухтай амьдралд нь садаа болж буй асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байх нь элбэг. Манай улсын хойд хөршийн Эрхүү хотын энгийн нэгэн иргэн дээрх асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд сонирхолтой арга ашигласан нь цахим орчинд шуугиан дэгдээгээд байгаа юм. 

Эрхүүгийн нэгэн бүсгүй хотынхоо замын нүхнүүдийг бөглүүлэхийн тулд нүцгэлжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Тачигнасан өвөл дуусаж, цас хайлахын зэрэгцээ жил бүр сөхөгддөг төвөгтэй асуудал мөн л Эрхүү хотын оршин суугчдын толгойны өвчин болж эхэлсэн байна. Хаашаа ч явсан шавар шалбаагтай хутгалдсан гудамж талбайн голд зогсох нүцгэн эмэгтэй эмтэрч элэгдсэн олон нүхтэй замыг хүмүүст харуулах зорилготой байжээ.

Тэрээр хотын янз бүрийн хэсэгт зургаа авахуулсан бөгөөд байршил тус бүрт "Нүх", "Нидрүүлэг", "Намаг", "Эрхүүгийн хавар 2021" гэсэн бичээстэй самбарууд барьсан байв.

Албаны хүмүүс ийм эсэргүүцлийн талаар ямар бодолтой байгаа, замаа засах, цэвэрлэхээр төлөвлөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч хэвлэл мэдээллийнхэн болон Эрхүүгийн дийлэнх оршин суугчид тэмцэж буй эмэгтэйг дэмжиж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()