Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагч нарын амьдрал ямар байдаг вэ?

2021-04-06, 18:09
3,673

Хүүхэд асрагч гэхээр ихэнх хүмүүсийн толгойд маш бага цалинтай, хэний ч хийх боломжтой хялбархан ажил мэт бодогддог. Тэгвэл чинээлэг, олны танил хүмүүс хүүхдүүдээ шалгарсан шилдэг хүмүүсээр харуулахын тулд гар таталгүй, асар их хэмжээний мөнгө төлдөг байна. Хүүхэд асрагчид хүүхэдтэй ихэнх цагийг өнгөрүүлж, үг үйлдэл, зан авираас нь авхуулаад хүмүүжил төлөвшилд нь шууд нөлөөлдөг учраас үнэхээр л эцэг эхийн хувьд чухалчилж анхаарах ёстой асуудал мөн билээ. 

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагч нарын амьдрал ямар байдаг вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Тифани Норрис (Tiffany Norris)

Хүүхэд асгарч Тиффани Норрис цагийн 150-450 ам.долларын хөлс авдаг. Тэрээр мөн нэмэлт хөлсөнд тансаг брэндийн цаг, хүссэн газар луугаа үнэгүй аялах эрх, үйлчлүүлэгчийнхээ харшид чөлөөтэй нэвтрэх эрх зэргийг авдаг байна. Ийм хэмжээний хөлс авахын тулд Тиффани олон хэлээр чөлөөтэй ярьж, цанаар гулгаж, паппарацичдаас мэргэжлийн түвшинд бултаж, илүү дутуу зүйл ярихгүй байж сурчээ. 

Тифани Норрис (Tiffany Norris)

2 Шада (Shada)

Шада жилд 150 мянган ам.долларын орлого олдог. Тэрээр цалингаас гадна Британийн дээдсийн хүрээллийнхэн амьдардаг хотхонд хэдийнээ өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Хүүхэд асрагчийн хувьд Шада өсвөр наснаасаа энэ чиглэлээр мэргэшсэн гэнэ. Тэрээр хүүхдийг багаас нь хөгжүүлэх тухай тусгай сургалтанд хамрагдаж, хүүхдүүдэд үзүүлэх анхны тусламжийн дүрмийг судалж, нялх хүүхдийн хоолтой холбоотой бүх зүйлийг цээжээрээ мэддэг болсон аж. 

Шада (Shada)

3 MyTamarin

MyTamarin бол язгууртнуудад зориулсан асрагч олдог компани юм. Тус компанид ажилладаг хүмүүсийн сарын дундаж цалин 8500 ам.доллар гэнэ. Хааны гэр бүлүүдэд асрагчаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй ажлынхаа онцлогийг хуваалцсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас нэрээ нууцалжээ.

Тэрээр "Мөнгөнөөс гадна бид машин, цайны мөнгө, аялал, үнэт эдлэл, тоглолтын тасалбар авдаг." гэж хуваалцсан байна. Хааны асрагчийн хэлснээр ийм гэр бүлд ажиллах нь шаардлага өндөр, хэцүү боловч маш зүйл олж авдаг гэжээ. "Ямар ч зүйл хийхэд бэлэн, бас байнга бусдаас нэг алхам түрүүлдэг байх хэрэгтэй. Эцэг эхэд нь юу хэрэгтэй байгааг урьдчилан тооцоолох хамгийн чухал" гэж тэрээр нэмж ярьсан байв.

"Асрагч өдөрт дор хаяж 12 цаг ажиллах ёстой. Гэхдээ илүү цагаар 14, 16, эсвэл бүр 19-20 цаг үед ажиллах үе ч бий. Би энэ ажлынхаа ачаар ихэнх хүмүүсийн төсөөлөх ч үгүй амьдралыг өдөр бүр мэдэрдэг. Ордонд амьдрах, хувийн онгоцоор аялах, дэлхийн хамгийн шилдэг зочид буудлуудаар амрах, дарвуулт завиар зугаалах гээд бүгд гайхалтай." гэж тэрээр яриагаа дуусгасан байна.

MyTamarin

4 Бусад олны танил эрхмүүдийн хүүхэд асрагчид

Бусад олны танил эрхмүүдийн хүүхэд асрагчид

Жессика Альба асрагчийн хамт

Сара Жессика Паркер

Супер модель Хайди Клум хүүхдүүд болон асрагчийн хамт

Канье Уэстийн хүүхдүүдийн асрагч

Жастин Тимберлэйкийн хүүгийн асрагч

Бен Аффлекийн хүүхдүүд асрагчийнхаа хамт

Рэппер Блэк Чайнагийн хүүхдүүд ба асрагч бүсгүй

Викториа Бэкхемийн хүүхдүүдийн асрагч

Жессика Симпсоны хүүхдүүдийн асрагч

Софиа Тюрнер, Жо Жонас нар хүүхэд асрагчийнхаа хамт

Жон Леженд, Крисси Тейген нарын хүүхэд асрагч бүсгүй

Зоэ Салдана хүүхдүүдээ асрагчийн хамт авч явж байна

Мадоннагийн хүүхдүүдийн асрагч

Клоэ Кардашианы хүүхдийн асрагч

Анжелина Жолигийн хүүхэд асрагч, бие хамгаалагч нар нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()