Загвар өмсөгчид, царайлаг залуус баривчлагдвал юу болдог вэ? (35 фото)

2021-04-07, 14:35
28,551

Энтертайнмент ертөнцөд харьяалагддаг, амжилттай яваа залуус зугаа цэнгэл, мөрийтэй тоглоом, мансууруулах бодисоос үүдэлтэй хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг. Доор дурдагдах дур булаам залуус гэмт хэрэг үйлдэлгүй, зөв амьдарсан бол бид тэднийг шоронгийн мэдээллээс биш алдартай сэтгүүлийн нүүрэн дээрээс харах байсан болов уу...

Загвар өмсөгчид, царайлаг залуус баривчлагдвал юу болдог вэ? (35 фото)
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

  • Quest агентлагийн загвар өмсөгч Кристофер Уэтмор хэрэгт холбогдохдоо 25 настай байсан бөгөөд Rocawear, Diesel тэргүүтэй хэд хэдэн алдартай брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай байв. Тэд 2500 долларын үнэ бүхий кокайн, LSD худалдаалж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдсан аж. Манхэттений Эрүүгийн шүүхийн шүүгч Роберт Манделбаум ДеНормандид 100 мянган доллар,  Ветморт 300 мянган долларын торгууль ногдуулжээ.

  • Түүний найз, гэмт хэргийн хамсаатан Жозеф ДеНорманди хэмээх цэнхэр нүдтэй, шаргал үстэй загвар өмсөгч мөн Quest агентлагт харьяалагддаг байсан ба тухайн үед дөнгөж 20 настай байсан аж.

  • Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жэрэми Микс нь хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч нэр нөлөө бүхий танилууд болон Холливудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцөд ихээхэн алдар нэрд хүрч чадсан. 

  • Анжела Коатсын цагдаагийн газар авхуулсан зураг 2014 онд интернет хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татсан юм. 22 настай, Флорида мужийн иргэн тэрээр баривчлагдсан өдрөө суллагдсан бөгөөд өөрийн твиттер хуудаснаа "Намайг хөөрхөн болохоор миний амьдралыг амархан гэж боддог хүмүүс болих хэрэгтэй" гэж жиргэсэн байдаг. 

  • Хойд Каролина мужид хулгай хийгээд баригдсан энэхүү бүсгүйд Твиттер хэрэглэгчид "Миний зүрх сэтгэлийг хулгайлсан болохоор чи баривчлагдлаа. Ёстой өхөөрдөм" гэх мэтээр бичиж байжээ6

  • 28 настай доорх бүсгүй насанд хүрээгүй буюу 17 настай 2 сурагчтай зохисгүй харьцаатай байсан гэсэн үндэслэлээр баривчлагджээ.

  • Жэсси Александр гэх энэ бүсгүй 41 настай бөгөөд Бен Аффлек, Брэдли Күүпэр, Мел Гибсон зэрэг Холливудын алдартнуудтай танилууд хэмээн жүжиглэж, бизнесмэнүүдтэй холбоо тогтоон, тэдний компанийг телевизээр сурталчилж өгөх болзолтой 23,750 ам.доллар луйвардсан байна.

  • 30 настай Женнифер Женсон машин барьж яваад 3 машин хамарсан осол гаргажээ. Цагдаа нар түүнийг шалгахад тэрээр даатгалгүйн дээр согтуугаар жолоо барьсан байв.

  • 20 настай Меки Аланте Лакигийн энэхүү зургийг гарснаас хойш түүнд олон охин дурласан байна. 2016 оны 4 сард машин хулгайлж, хурд хэтрүүлсэн гэх хэргээр шоронд хоригджээ. Хожим түүний царайлаг төрх, содон нүднийх нь ачаар загварын компаниас түүнд гэрээ хийх санал тавьсан байна.

  • Доорх үзэсгэлэнт "гүнж" маань анхаарал болгоомжгүй машин барьсан, хүүхэд хулгайлсан, шүүхэд дуудсан цагт ирээгүй зэрэг хэргээр шийтгэл хүлээжээ.

  • 22-той халуухан ихрүүд болох Калеб болон Даниел Тэйт нарыг тэсрэх бөмбөг хийсэн, тэсрэх хэрэгсэл биедээ авч явсан, хулгай хийсэн зэрэг хэргээр 23 сарын хугацаанд хорьж, суллагдсаны дараа 5 жил тэнсэн харгалзах ял өгсөн юм. 

Нэр нь үл мэдэгдэх бусад "дур булаам" гэмт хэрэгтнүүд

Нэр нь үл мэдэгдэх бусад "дур булаам" гэмт хэрэгтнүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()