Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн...

Хөндлөнгийн өнцгөөс харахад хүн төрөлхтний бий болгосон суурин газар, барилга байшин сүндэрлэсэн томоохон хотууд үнэндээ манай гараг дээр зөвхөн хөнөөл учруулах хавдар шиг харагддаг. Ингээд харвал хүн төрөлхтөн эх дэлхийн хувьд вирус шиг хор хөнөөлтэй амьтад юм. Түүгээр ч үл барам цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн хүн амын тоо нэмэгдсэнээр байгальд үзүүлэх бохирдлын хэмжээг ч нэмж байна. Үүнийг дагаад хүн төрөлхтөн бид үнэхээр дэлхийн вирус мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. 

Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн...
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Үржлийн хурд

Өөр ямар ч организм одоогоор ийм хурдтай, ийм том газар нутагт тархаагүй. Эхний 150-200 мянган жил бид Африкт амьдарч байгаад уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр амьд үлдэхийн эрхэнд дэлхий даяар тарж эхэлсэн. Бид 70 мянган жилийн өмнө Ойрхи Дорнод, дараа нь Азид хүрсэн бол 15-20 мянган жилийн өмнө Америк тив рүү явсан түүхтэй. Тэр үед евроази болон америкийг холбож байсан Берингийн хоолойгоор далайг гаталсан байна. Маш хурдан хугацаанд хүн төрөлхтөн Америк тивийг эзэлсэн бөгөөд өнөөдөр бидний хөл хүрээгүй газар бараг үлдсэнгүй. Хүмүүс нэг нэгнээсээ дайжин хаана хоосон газар байна тийшээ очиж суурьшихийг хүсдэг. Ингэж гэмээ нь хүн тухайн газрын шим шүүсийг "хүртэж" цааш өсөж үржих таатай нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна хүмүүс бид дэндүү хурдан үрждэг. Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө дэлхийн хүн ам 2 тэрбум байсан шүү дээ. Одоо бидний тоо 7.6 тэрбум болсон бол 2100 он гэхэд 11 тэрбумд хүрэх тооцоо бий. Тэгэхээр биднийг вирус шиг хурдан тархаж, үрждэг гэж хэлж болно. 

Үржлийн хурд

2 Амь бөхтэй

Бид утсан чинээ улаан амь хэмээн ярьдаг. Гэвч хүний амь цагаа тулахад тийм ч эмзэг зүйл биш. Хүмүүс олон давхар барилга дээрээс унаад эсвэл бүр шүхэргүй онгоцноос үсрээд амь гарсан түүх хэдэн арваараа бий. Дэлхий даяар цөмийн дайн болсон байлаа ч тодорхой хэмжээний хүн амьд үлдэх нь мэдээж.

Мөн хүн шиг сайн дархлаатай амьтан ховор аж. Хүнд шарх авсан чоно, адуу гэх мэт хүчтэй амьтад маш амархан амьсгал хураадаг бол хүн цусаа тогтоогоод, шархаа цэвэрлээд л амь гарна. Үнэндээ хүнээс илүү дасан зохицох чадвартай ердөө хоёрхон амьтан байдаг нь жоом болон харх юм. Вирус ч мөн ямар ч нөхцөлд амьдрах, амьд үлдэх чадвартай. 

Амь бөхтэй

3 Бусад организмийг үгүй хийдэг

Вирус нь амьд үлдэхийн тулд эргэн тойрон дахь амьд организмуудыг сорж, өөрийгөө тэжээдэг. Үүний нэгэн адил бид хоол хүнс эсвэл зугаа болгох үүднээс асар олон төрөл зүйлийг устгаж үгүй болгосон. Хэдийгээр бид устах дөхсөн амьтдыг ховордсон амьтдын жагсаалтад оруулж, хамгаалахыг хичээдэг ч энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм. 

Хэрвээ та үүнийг хэтрүүлж байна гэж бодож байвал багадаа царцаа, голиогоор яаж тоглодог байснаа санаарай. Хэнд ч гэм хийгээгүй байгальдаа амьдарч байсан шавжийг амьдаар мөчилж байхдаа та бид зүгээр л хөгжилдөж байсан шүү дээ. Өсөж том болоод хүмүүс энэ зангаа даралгүй, харин улам өөхшүүлэн ан хийж, түүнийгээ хобби нэрээр хаацайлдаг. 

Бусад организмийг үгүй хийдэг

4 Хүссэнээрээ өөрчилж чаддаг

Орчин үеийн хүн одоогийн төрхөө олоод 200-150 мянган жил өнгөрч байгаа ч бид сүүлийн 2000 хүрэхгүй жилийн дотор дэлхий ертөнцийг танигдахгүй болтол нь өөрчилжээ. Бид шинэ технологи бүтээснийхээ үр дүнд дэлхийн хамгийн хүчирхэг амьтад болж чадсан ч бусад амьтдыг амьдрах газар, идэх хоолгүй болгох дөхөөд байна.

Уул уурхай, хот суурин зэргийг хаа сайгүй байгуулсны уршгаар байгаль орчинд хэдийнээ нөхөж баршгүй хохирол учруулжээ. Тэрхүү байгууламжуудыг холоос харвал дэлхий дээрх том хавдар эсвэл шарх шиг харагдах болно. Үүнээс гадна амьдралын гол түлш болсон агаарыг үйлдвэрлэгч модоо бид хайр найргүй хядаж байгааг мартаж болохгүй. Үүний нөлөөгөөр амьтад амьсгалах цэвэр агааргүй болох үед хүн төрөлхтөн аргаа олоод тэсэж үлдэх нь дамжиггүй.

Цэнгэг усны нөөц маш бага болсон ч бид усыг хайр найргүй зарцуулсан хэвээр. Амьдрал бол вирусны дайсан учир бид зөн совингоороо амьдралын эх болсон устай дайтах мэт зориуд бохирдуулсаар байж болох юм. Мөн далайд хэдэн сая тонн хог хаягдал хөвж байгаагийн дээр цөмийн хог хаягдлууд хэзээ нэгэн цагт дэлбэрч болзошгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

Хүссэнээрээ өөрчилж чаддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()