Рэппер Bhad Bhabie насанд хүрэгчдийн "OnlyFans" сайтад олсон орлогоороо рекорд тогтоов

2021-04-08, 14:11
2,167

АНУ-ын залуу реппер Bhad Bhabie OnlyFans сайтад нэгдээд ердөө 6 цагийн дотор шинэ дээд амжилт тогтоосон байна. Охин саяхан 18 нас хүрсэн бөгөөд түүнээс хойш төд удалгүй насанд хүрэгчдийн платформд нэгдэж, олсон орлогынхоо тухай өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдээлсэн юм. Дээд амжилтын тухайд урьд өмнө нь жүжигчин Белла Торн OnlyFans-д бүртгүүлснээс 24 цагийн дотор 1 сая долларын ашиг олж байсан аж. 

Рэппер Bhad Bhabie насанд хүрэгчдийн "OnlyFans" сайтад олсон орлогоороо рекорд тогтоов
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Bhad Bhabie нэрээрээ олонд танигдсан АНУ-ын залуу реппер Даниел Песковиц Бреголи өнгөрсөн 3-р сарын 26-нд 18 нас хүрсэн бөгөөд үүнээс хойш хэдхэн хоногийн дараа насанд хүрэгчдийн OnlyFans сайтад бүртгүүлж, мөнгө олж эхэлсэн байна. Тэрээр хувийн хаяг үүсгэсэн даруйдаа 6 цагийн дотор нийт 1 сая 30 мянган долларын орлого хүлээн авчээ. 

OnlyFans хаягийнхаа хувийн мэдээллийн хэсэгт Bhad Bhabie "Чиний бодож байгаагаас ч галзуу хүн." гэж бичсэн байв. Түүний хаягийг дагаж, контентуудыг нь үзэхийн тулд OnlyFans-ийн хэрэглэгч сард 23.99 доллар төлөх шаардлагатай гэнэ.

Түүний энэ үйлдлийг эсэргүүцэх олон мянган хүн интернет орчин дургүйцлээ илэрхийлж, Bhad Bhabie-ийн OnlyFans хаягийг даган, төлбөр төлж буй "насанд хүрсэн эрэгтэйчүүд"-ийг буруутгаж байгаа юм.

Гэвч Даниел энэ бүх шүүмжийг үл тоож, өөрийнхөө юу хийхийг бусдаар заалгахгүй гэж мэдэгдсэн байлаа.

2016 онд анх нээгдсэн OnlyFans сайт нь энгийнээр тайлбарлавал охид бүсгүйчүүдэд нүцгэн зургаа зарж, мөнгө олох боломжийг олгодог гэхэд болно. Хэрэглэгчид аливаа хаягийг дагаж, зургууд үзэхийн тулд мөнгө төлөх шаардлагатай энэхүү сайтыг биеэ үнэлэлтийн өөр нэг хэлбэр хэмээн шүүмжлэх хүмүүс олон бий.

Даниел Бреголи нь 2016 онд 13 настай байхдаа алдарт Dr.Phil ток шоунд оролцоод дэлхий даяар од болсон билээ. Хүмүүжлийн доголдолтой өсвөр настны инээдтэй үг яриа тэр даруй цахим орчинд meme болж, хожмын рэппер Bhad Bhabie-ийн карьерын эхлэлийг тавьсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()