Японы волейболын лигт тоглодог Монгол бүсгүй Г.Хандсүрэнгийн тухай 20 баримт (20 фото)

2021-04-08, 17:20
5,306

Удам залгасан спортын авъяастан Хандсүрэн манай оронд нэн тэргүүнд хөгжих хэрэгтэй байгаа багийн спортыг түүчээлж, дэлхийн шилдгүүдийг төрүүлэн гаргадаг Японы дээд лигт тоглож байгаа нь бидний хувьд урам зориг авчирсан томоохон амжилт билээ. Ингээд та бүхэнд Дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн ач, Монгол улсын гарьд Б.Гантогтохын охин, Японы V лигийн "Breath Hamamatsu" багийн легионер тоглогч Г.Хандсүрэнгийн тухай сонирхолтой баримтууд, зургуудыг толилуулж байна.

Японы волейболын лигт тоглодог Монгол бүсгүй Г.Хандсүрэнгийн тухай 20 баримт (20 фото)
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

  • Тэрээр Нийслэлийн тэргүүний нэгдүгээр дунд сургуулийг төгссөн.  

  • Үеийн хүүхдүүдээсээ нуруугаар өндөр байсан тул багш нарынхаа зөвлөгөөгөөр 16 настайгаасаа эхлэн волейболоор эрчимтэй хичээллэжээ.

  • Тэрээр волейболоор хичээллэж эхэлснийхээ дараа Ган Зам 20-р сургуулийн "Хасу Мегастарс" охидын багт тоглож, гараагаа эхлүүлжээ.

  • 2014 онд Монголоос волейболын тамирчин Японд бэлтгэн сургах сонгон шалгаруулалтад хамрагдан тэнцэж, анх арлын орныг зорьжээ.

  • Иокохама хот дахь Ниттаидаи спортын шинжлэх ухааны их сургуулийн багт 2-р курст байхаасаа эхлэн тогтмол гараанд гарч тогложээ.

  • Хандсүрэн нь 181 см өндөртэй бөгөөд "middle blocker" буюу бидний нэрлэдгээр"нам хагас"-ын байрлалд тоглодог.

  • Японы волейболын лигийн клубүүдийн сонгон шалгаруулалтын дараа түүнд дивизион I-ийн хоёр, дивизион II-ийн мөн хоёр баг санал тавьжээ. Ингээд тэрээр "Breath Hamamatsu" багийг сонгосон байна.

  • "Японд дөнгөж ахлах сургуульдаа ирснээсээ хойш нэг ч өдрийг дэмий өнгөрөөж, амраагүй" хэмээн тэрээр өгүүлжээ.

  • Багадаа дуу цөөтэй, даруу, урсгалаараа хүүхэд байсан ч волейболоор хичээллэж эхэлсэн нь түүнийг эрс өөрчилсөн аж.

  • Тэрээр мөн Монголын лигийн "Тэнүүн-Огоо" багийн тоглогч бөгөөд хамгийн сүүлд 2019 онд багийнхаа хамт Дээд лигт оролцож, хүрэл медаль хүртсэн байна.

  • Бусад тамирчдын нэгэн адил түүнийг бэртэл гэмтэл тойроогүй. Өмнө нь яс, үений бэртэл авч хоёр сарын турш байнга суга таягтай алхжээ.

  • Мэргэжлийн лигтээ аль хэдийн япон фэнүүдтэй болоод амжжээ. Багийн нөхөд нь түүнийг "Хан-чан" хэмээн дууддаг.

  • Хандсүрэн нь мөн Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч.  Хамгийн сүүлд 2018 онд Зүүн Азийн АШТ-д улсаа төлөөлөн оролцжээ.

  • Түүний өвөө, аав нь Монголын үндэсний бөхийн үе үеийн шилдэг төлөөлөл. Харин Хандсүрэнг "охин хүүхэд барилдаад дэмий" хэмээн зөвлөдөг байжээ.

  • Түүний хамгийн ойрын зорилго бол Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголын шигшээ багаасаа тоглон амжилт гаргах.

  • Түүний ээжийг Х.Ундармаа гэдэг. "Ээжээрээ их бахархаж, ээж шигээ эмэгтэй болохыг нууцхан хүсэж явдаг. Мэдэхгүй, чадахгүй зүйлгүй гайхалтай хүн" хэмээн тэрээр өгүүлжээ.

  • Х.Баянмөнх аварга түүнд "Тамирчин хүн хөл сайтай, суурьтай байх хэрэгтэй” хэмээн захиж байжээ. Тэрээр энэ үгийг зүрхэндээ хадаж байнга санаж явдаг болохоо хэлсэн байна.

  • Анх арлын оронд нэг ч япон үг мэдэхгүй очиж байжээ. Иймд багийнхантайгаа ойлголцоход их хүндрэлтэй байсан аж.

  • Түүнд чөлөөт цаг маш бага байдаг. Завтай үедээ найзуудтайгаа, гэрийнхэнтэйгээ утсаар яридаг гэнэ.

  • "Монголын волейболыг надаар дүгнэх учир хариуцлагатай, ухамсартай байхыг эрмэлздэг" хэмээн тэрээр өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()