Дэлхийн хамгийн махлаг загвар өмсөгчийн биеийн байдалд фэнүүд нь санаа зовж эхэлжээ

2021-04-08, 14:52
4,274

Загварын ертөнцөд үзэсгэлэнт төрх, галбирлаг биеэрээ олныг бишрүүлсэн алдартай загвар өмсөгчид тоолж барамгүй олон байдаг ч тэдгээрийн дунд хүмүүсийн хайрыг татаж, сая сая шүтэн бишрэгчтэй болж чадсан Plus-size хуруу дарам цөөн байдаг билээ. Дэлхийн хамгийн алдартай махлаг загвар өмсөгч Тэсс Холлидей (Tess Holliday) 150 гаруй кг жинтэй ч бие галбираасаа огтхон ч санаа зоволгүйгээр олны өмнө итгэл дүүрэн алхаж чаддаг. Тэрээр ямар ч гадаад төрхтэй бай хүссэнээрээ хувцаслаж, өөртөө итгэлтэй байхыг залуу охидод уриалдаг. 

Дэлхийн хамгийн махлаг загвар өмсөгчийн биеийн байдалд фэнүүд нь санаа зовж эхэлжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Plus-size загвар өмсөгч Тэсс Холлидей охидод өөрийнхөө биеийг байгаагаар нь хүлээж авахыг уриалах болсон энэ үеийг овжин гэгч нь ашиглаж чадаж байгаа юм.  Тэрээр загварын томоохон арга хэмжээнүүдэд оролцохын хажуугаар гадаад байдлаасаа ичдэг охидод урам зориг өгдөг хуудас хөтөлдөг учир карьер нь ийнхүү тасралтгүй өсөж, алдартай болоход нөлөөлсөн байна. Олны дунд нэр хүнд сайтай болохын зэрэгцээ түүнд ирэх ажлын санал ч асар олноороо нэмэгдэж байгаа аж.

Гэхдээ сүүлийн үед Тэссийн байгаа байдал нь эрүүл мэнд, өөрийгөө хайрлахтай ямар ч холбоогүй гэж үздэг хүмүүсийн тоо мянга мянгаараа нэмэгдэх болжээ. Үнэн хэрэгтээ 155-160 кг жинтэй байна гэдэг эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэхүйц эрсдэл дагуулж байгаа нь тодорхой юм. 

Тэссийн хамгийн сүүлийн үеийн папараццийн дуранд өртсөн зургууд шүтэн бишрэгчдийг нь гайхшруулж хоцорсон байна. Тодруулбал, түүний инстаграм дээрх зургууд, папараццийн авсан зургуудаас эрс өөр харагдаж байгааг шүүмжлэх хүмүүс олон гарч иржээ. 

Түүний бодит зургуудыг харсан шүтэн бишрэгчид нь Тэссийг цахим орчинд зургаа засварлаж оруулдаг гэж сэрдэж эхэлсэн байна.

Түүний хувийн инстаграм дээрх зургууд

Түүний хувийн инстаграм дээрх зургууд

https://www.instagram.com/tessholliday/

https://www.instagram.com/tessholliday/

https://www.instagram.com/tessholliday/

https://www.instagram.com/tessholliday/

https://www.instagram.com/tessholliday/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()