Дахиж утас үйлдвэрлэхгүй болсон LG брэндийн анх нэвтрүүлж байсан дэвшилтэт технологиуд

2021-04-08, 15:50
2,159

Өмнөд Солонгосын томоохон үйлдвэрлэгч болох LG Электроникс компани ухаалаг утасны зах зээлээс гарах болсноо зарлаад ердөө хэдхэн хонож байгаа билээ. Энэхүү компани олон жилийн турш энэ салбарт толгой цохин өрсөлдөж, технологийн олон шинэлэг шийдлийг авч ирсэн бөгөөд өнөөгийн гар утасны хөгжлийг энэ зэрэгт хүрэхэд томоохон нөлөө үзүүлсэн түүхтэй. Өнөөдөр та бүхэнд LG компанийн нэвтрүүлж байсан дэвшилтүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дахиж утас үйлдвэрлэхгүй болсон LG брэндийн анх нэвтрүүлж байсан дэвшилтэт технологиуд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны дулаан мэдрэгч дэлгэцтэй утас - LG PRADA 2006

Хүмүүс дулаан мэдэрдэг дэлгэцтэй анхны утас гэхээр Apple-ийн iPhone-ийг нэрлэдэг. Харин LG компани тэднээс бүтэн жилийн өмнө LG PRADA загвараа гаргаж байсныг тэр бүр мэддэггүй. Жинхэнэ анхдагч болсон энэхүү утас 400x240-ийн дэлгэцтэй бөгөөд тухайн үедээ хамгийн боловсронгуйд тооцогдож байсан юм. Харамсалтай нь 849 ам.долларын үнэтэй байсан учраас хэрэглэгчдийг татаж чадаагүй байна. 

Анхны дулаан мэдрэгч дэлгэцтэй утас  - LG PRADA 2006

2 Нумардаг OLED дэлгэц - LG G FLEX 2014

LG анхны OLED нумардаг дэлгэцтэй утас болох LG G FLEX-ийг 2014 онд худалдаанд гаргасан байна. Утасны нум хэлбэр нь хэрэглэгчдэд нүүрэндээ нааж утсаар ярихад эвтэйхэн байлгах зориулалттай байв.

Өнөөдөр бид уян хатан дэлгэцтэй эвхэгддэг утаснуудыг өргөн хэрэглэх болсон ч үүний анхны загварыг LG санаачлан нэвтрүүлсэн юм. 

Нумардаг OLED дэлгэц - LG G FLEX 2014

3 Модульчилсан ухаалаг гар утас - LG G5 2016

LG-ийн LG G5 хэмээх утас нь анхны нэмэлт тоноглол суурилуулах зориулттай буюу модульчилсан ухаалаг утас байсан юм. Гэвч тэрхүү шинэ тоноглолууд нь амжилттай хэрэгжиж чадаагүй бөгөөд ганцхан зөөврийн зай, дижитал аналог хөрвүүлэгч, камерын бариул зэргээр хязгаарлагдсан байна. Үүнээс болоод G5 нь зах зээлээс тийм ч их ашиг олж чадаагүй.

Модульчилсан ухаалаг гар утас - LG G5 2016

4 Өргөн камер - LG G5 2016

LG G5-ийн нэмэлт тоноглол суурилуулдаг загвар нь нэрд гараагүй ч өргөн зураг авч болох камер нь өдгөө ухаалаг утас бүрт суурилагдах болжээ. Магадгүй өргөн камер нь LG-ийн ухаалаг утасны салбарт гаргасан хамгийн том хувьсгал байх. 

Өргөн камер - LG G5 2016

5 Quad DAC - LG V20 2016

LG-ийн V цуврал нь контент бүтээгчид болон аудио дуугаралтыг сайжруулах тал дээр төвлөрч байсан бөгөөд 2016 онд өндөр чанарын аудио тоглуулах зорилготой нэмэлт quad-DAC бүхий LG V20 загварыг гаргасан байна. Үүний үр дунд тус утас нь зах зээл дээрх бусад бүх бүтээгдэхүүнээс илүү дуугаралттай болжээ. 

Quad DAC - LG V20 2016

6 2 дэлгэцтэй ухаалаг утас - LG G8X 2019

Бусад үйлдвэрлэгч нар эвхэгддэг утас хайж байх зуур LG зүгээр хоёр дэлгэц бүхий энгийн шийдлийг гаргаж том хэмжээтэй дэлгэцийг хамаагүй хямд үнээр санал болгов. Энэ санаагаа тэд LG G8X загвараар эхэлсэн бөгөөд дараа нь бид V50, V60-ийг гаргасан байдаг. 

2 дэлгэцтэй ухаалаг утас - LG G8X 2019

7 Эргэдэг давхар дэлгэц

LG Wing-ийг өвөрмөц эргэдэг T хэлбэрийн дэлгэцийг ашиглах нь хөгжилтэй байсан ч видео бичлэг хийхээс өөр давуу тал үүнд байсангүй. Доод талын жижиг дэлгэц нь бараг ашиглагддаггүй байсан тул хүмүүсийн сэтгэлд нийцээгүй байна. 

Энэ мэт LG цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсан ч олон нийт хараахан тэдгээр шинэчлэлүүдэд бэлэн биш байсан нь харамсалтай. 

Эргэдэг давхар дэлгэц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()