Зураг авалтын үеэр жинхэнэ айдастай нүүр тулж байсан жүжигчид

2021-04-11, 13:17
3,060

Сайн кино бүтэхийн тулд тухайн зохиолыг 100 хувь ойлгосон найруулагч, маш чадварлаг жүжигчид шаардлагатай билээ. Ялангуяа жүжигчид хаана юу хийх ёстойгоо бүрэн ойлгож байж сайн дүрдээ орж чаддаг. Гэвч зарим үед найруулагч нар жүжигчдийнхээ жинхэнэ сэтгэл хөдлөлийг гаргаж ирэхийн тулд гэнэт айлгах эсвэл цочирдуулах зүйл хийдэг байна. Ингээд та бүхэнд тэдгээрийн жишээнээс хүргэе.

Зураг авалтын үеэр жинхэнэ айдастай нүүр тулж байсан жүжигчид

1 "E.T"

Тус киноны зураг авалтын дарааллыг яг зохиолын үйл явдлын дагуу хийсэн байна. Тиймээс ихэнх жүжигчид кинон дээр гардаг харь гарагийн биетийг зураг авалтын үеэр анх харсан аж. Ялангуяа хүүхдүүд анх удаа хачин дүрстэй амьтантай тааралдаж байгааг найруулагч Стивен Спилберг буулгаж авахыг хүссэн гэнэ. Түүний хүсэл ёсоор болж, тэд жинхэнэ цочирдлыг үзүүлсэн байна.

"E.T"

2 "It"

"It" киноны найруулагч мөн адил санаа сэджээ. Тэрээр жүжигчдийг жинхнээсээ айлгахыг хүссэн тул кинон дээр гардаг чөтгөрийн алиалагчийг төрхийг эцсийн мөч хүртэл нуусан гэнэ. 

"It"

3 "Eternal Sunshine of the Spotless Mind"

Найруулагч Мишел Гондри (Michel Gondry) жүжигчдээ дассанаасаа эсрэг дүрд орохыг хүссэн байна. Тиймээс тэрээр жүжигчин Кэйт Уинслет (Kate Winslet)-ийг инээдмийн жүжигчин шиг, Жим Керриг (Jim Carrey) драмын жүжигчин шиг байхыг шаардсан аж. 

"Eternal Sunshine of the Spotless Mind"

Бүх зүйл хүссэн ёсоор болсон ч үүнд Жим дургүй байжээ. Учир нь тэрээр зураг авалтын талбай дээр дураараа байх дуртай нэгэн бөгөөд өөрөөс нь бусад хүмүүс энэ удаад чөлөөтэй байхыг хараад сэтгэлээр унасан гэжээ. 

4 "Titanic"

"Titanic" кинон дээр хөлөг онгоц усаар дүүрдэг хэсэг дээр жинхэнэ мөстэй, хага ташим хүйтэн ус ашигласан байна. Мөн яг тэр хэсгийн зураг авалтын үеэр жүжигчин Кэйт Уинслет (Kate Winslet)-ийн сарын тэмдэг ирсэн нь томоохон хүндрэл учруулжээ. Гэвч тэрээр усыг халаалгахаас татгалзсан бөгөөд ийм нөхцөл үүсгэж байж л дүрдээ орно гэжээ. Иймд сүхээр гавыг тасладаг хэсэг дээр Кэйт Уинслет жинхэнээсээ дагжин чичирч байгааг харж болно.

"Titanic"

5 "The Office"

"The Office" цувралын нэг хэсэг дээр жүжигчин Оскар Нуньес (Oscar Nunez) Стив Карелл (Steve Carell) түүний уруул дээр үнсэнэ гэж огт төсөөлөөгүй байсан тул жинхнээсээ цочирдсон байна.

Стив Карелл Оскарыг тэвэрч, духан дээр нь үнсэх байсан ч Стив уруул дээр нь үнсэхээр шийдсэн байна. 

"The Office"

6 "Blair Witch"

"Blair Witch" ердөө 35 хуудас зохиолтой байсан бөгөөд үлдсэн хэсгүүдийг нь жүжигчид өөрсдөө бодож олох ёстой болсон байна.

Хэрэв та энэ киног сайн мэддэг бол шулмын ойд төөрсөн аялагчдын тухай өгүүлэх энгийн дүрс бичлэгийн камераар хийсэн гэдгийг мэдэх байх.

Найман өдрийн турш жүжигчид цаг нар, бүр хоолгүй ч ажилласан байна. Үүний ачаар тэдний жүжиглэлт бодитой болсон бөгөөд зарим хүмүүс энэ киног жинхэнэ баримтат бүтээл гэж итгэсэн байдаг. 

"Blair Witch"

7 "Les Miserables"

Энэ кинон дээр гардаг бэхлэлтийг ердөө 10 минутын дотор барихыг жүжигчдэд даалгасан байна. Мөн тэд хаанаас зураг авч байгааг мэдээгүй тул яг жинхэнэ юм шиг сандарцгаажээ. 

"Les Miserables"

8 "Saving Private Ryan"

Киноны зураг авалтанд бэлтгэхийн тулд Мэтт Дэймон (Matt Damon)-оос бусад бүх гол дүрийн жүжигчид 10 хоногийн турш хатуу ширүүн цэргийн ангид бэлтгэл хийжээ.

Бусад нь хүнд сургуулилалт хийж байхад гэртээ амарч байсан Мэтт Дэймонд бүгдээрээ уурлах болно гэж найруулагч тооцоолон албаар ингэж зохион байгуулсан аж.

Эцэст нь түүнийг зураг авалтын талбай дээр гарч ирэхэд бусад жүжигчид таагүй хандаж байсан бөгөөд яг тэр мөч нь хальсанд буужээ.

"Saving Private Ryan"

9 "Die Hard"

Киноны төгсгөл дээр Алан Рикман (Alan Rickman) барилгын орой дээрээс унаж үхдэг. Найруулагч зураг авалтын үеэр түүнийг 3 хүртэл тоолоод унагана гэж хэлсэн ч ердөө 1 гээд л түлхсэн аж. Үүний нөлөөгөөр Алан жинхнээсээ цочирдсон царай гаргажээ. 

"Die Hard"

10 "The Exorcist"

"The Exorcist" киноны жүжигчдийг жинхнээс нь айлгах үүднээс тэдэн рүү буудсан байна. Гэхдээ найруулагч нь сумгүй буу ашигласан аж. 

"The Exorcist"

11 "Jaws"

Стивен Спилберг (Steven Spielberg) тус кинон дээр гардаг анхны хохирогчийн дүрд тоглох эмэгтэйг хөлсөлжээ. Бүсгүйн хөлнөөс уясан олсыг шумбагч татаж, ус руу чирж оруулах ёстой байв.

Хэд хэдэн удаа бүтэлгүйтсэний дараа найруулагч түүнийг огт санамсаргүй байхад нь чирэх санаа гаргажээ. Үүний үр дүнд жүжигчин жинхэнээсээ айжээ. 

"Jaws"

12 "Knocked Up"

Жэй Баручел (Jay Baruchel) кинон дээр гардаг галзуу хулганад суухыг хүсээгүй тул найруулагчтай өөр хэсгээр солихыг оролдсон гэнэ. Тэрээр бүр зураг авалтын үеэр нүцгэлэхийг санал болгосон ч татгалзсан хариу авчээ. Тиймээс тэрээр кинон дээр жинхэнээсээ айсан дүрээрээ буусан байна. 

"Knocked Up"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()