Карьераа өөрийн гараар нураасан алдартнууд

2021-04-10, 14:43
11,477

Олны танил болно гэдэг маш их хүч хөдөлмөр шаардсан зүйл. Харамсалтай нь түүнийг алдана гэдэг тун амархан юм. Ялангуяа алдар нэрийн оргил дээрээ яваа хүмүүс нэг л том алдаа гаргах юм бол бүх зүйлээ агшин зуур алддаг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон хүмүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Карьераа өөрийн гараар нураасан алдартнууд

1 Бен Жонсон (Ben Johnson)

Ямайкаас гаралтай Канадын гүйлтийн тамирчин 1984 оны олимпод нэрээ дуурсгаж, анхны хүрэл медалиа авсан юм. Гурван жилийн дараа тэрээр зуун метрийн зайг 9.83 секундэд туулан дэлхийн хамгийн хурдан хүн болсон юм. Түүгээр ч зогсохгүй 1988 оны Олимпийн наадамд түрүүлж, амжилтаа ахиулан тухайн үеийнхээ хамгийн алдартай тамирчдын нэг болсон байдаг. Харамсалтай дараа нь допингийн эсрэг комисс түүнийг сэргээш хэрэглэсэн болохыг илрүүлэн 3 жилийн турш тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.

1991 онд хорио нь тавигдсаны дараа Бен Жонсон мэргэжлийн спортод эргэн ирэв. Гэвч удаа дараа түүний шээснээс сэргээш илэрсэн учраас бүх насаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. 2009 онд  Жонсон өөрийг нь хорлох гэсэн хүмүүс шар айраганд нь ямар нэг зүйл хольсон хэмээн зарга мэдүүлсэн юм. Гэсэн хэдий ч тэрээр фуразобол хэмээх сэргээш хэрэглэдэг байсан нь тогдоогдсон бөгөөд саяхныг болтол түүнийг илрүүлэх боломжгүй байсан юм.

Бен Жонсон (Ben Johnson)

2 Лэнс Армстронг (Lance Armstrong)

Ланс Армстронг нь 1999-2005 онуудад Тур де Франс тэмцээнд долоон удаа тэргүүн байр эзэлсэн цорын ганц тамирчин болсон юм. Тэрээр мөн 1993 онд замын дугуйн спортын хамгийн залуу (22 настай) дэлхийн аварга болжээ. Гэсэн хэдий ч удалгүй төмсөгний хавдартай болсон бөгөөд эмч нар түүнд амьд үлдэх 20 хувийн магадлалтай гэсэн хариу өгчээ. Харин Ланс энэ өвчнийг даван туулаад зогсохгүй дахин Тур де Франсд 3 удаа ялалт байгуулсан аж. Хорт хавдраа ялан дийлж дэлхийн аварга болсон түүний түүх дэлхийн сая сая хүмүүст итгэл найдвар өгсөн юм.

Тэрбээр хорт хавдартай өвчтөнүүдэд туслах зорилгоор Ланс Армстронгын санг байгуулж, тэмцлийнхээ талаар ном бичиж, олон саяын хөрөнгтэй болсон байдаг. Гэсэн хэдий ч 2012 онд тэрээр 20 гаруй жилийн турш сэргээш хэрэглэсэн болох нь ил болсон юм. Үүний нөлөөгөөр Ланс алдартай спортын брэндүүдтэй байгуулсан олон саяын гэрээ, насан туршдаа тэмицээнд оролцох эрхээ хасуулснаас гадна 2000 оны Олимпийн медал, Францын Хүндэт Легионы цол, маш олон тооны тэмцээн, тэр дундаа Тур де Франсын цомоо эргүүлэн өгсөн юм. 

Лэнс Армстронг (Lance Armstrong)

3 Жордан Белфорт (Jordan Belfort)

Жордан Белфорт 80, 90-ээд оны үед хувьцаа арилжааны томоохон компани ажиллуулдаг байсан бөгөөд түүний компани жилд тэрбум гаруй долларын гүйлгээ хийдэг байжээ. Хууль сахиулах байгууллагууд хэтэрхий амжилттай ажиллаж байсан тус компанийн үйл ажиллагааг сонирхон шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын үр дүнд Жордан Белфорт 1998 онд залилан, мөнгө угаасан гэм буруутай нь тогтоогджээ.

Тэрбээр 22 сар шоронд хоригдож, хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ бүрэн алдсан юм. Одоо хуучин санхүүгийн магнат дурсамжийн номоо бичиж, худалдааны семинар тавьдаг байна. "Уолл Стрийтийн чоно" киног түүний амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

Жордан Белфорт (Jordan Belfort)

4 О Жэй Симпсон (OJ Simpson)

Жей Симпсон тухайн үеийнхээ хамгийн алдартай тамирчдын нэг байсан төдийгүй кино карьер нь дөнгөж хөлөө олж байсан юм. Түүний нэрийг 1985 онд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн алдрын танхимд оруулсан бөгөөд сурталчилгаанд амжилттай тоглож, телевизэд спортын тайлбарлагчаар ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр олон услын хэмжээнд маш буруу талаараа танигдсан аж. 1994 онд Симпсон эхнэрээ залуу амрагтай нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн жүжигчний гэм буруутайн нотолгоог хангалттай гэж үзээгүй тул цагаатгасан байдаг. Гэсэн хэдий ч иргэний нэхэмжлэлээр Симпсоныг хохирогчдын ар гэрийнхэнд 33.5 сая долларын торгууль төлөхийг үүрэг болгов. Үүнээс хойш түүний нэр хүнд "шавартай хутгалдан" бүх брэнд, кино компаниуд нүүрээ буруулсан төдийгүй олон нийт алуурчин хэмээн үзэх болсон байна. 2008 онд тэрээр дээрмийн хэргээр баривчлагдан 18 жилийн хорих ял оноосон бөгөөд 2017 оны сүүлчээр суллагджээ.

О Жэй Симпсон (OJ Simpson)

5 Мел Гибсон (Mel Gibson)

Энэ жагсаалт дээр байгаа бусад хүмүүсийг бодвол Мел Гибсон одооч  алдартай хэвээр байгаа. 2000-аад оны эхээр тэрээр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг байсан билээ. Гэсэн хэдий ч Мел Гибсон бэлгийн цөөнхүүдийг доромжилж, арь өнгөний үзэг гаргасан юм

Үүнээс болж үзэгчид түүний кинонуудыг үзэхээс татгалзан, хэд хэдэн томоохон кино компаниуд хамтран ажиллахаас татгалзжээ. Чухамдаа Холливуд тэр чигтээ Гибсонд хориг тавьсан байдаг. Үүний нөлөөгөөр тэрээр ид оргил үедээ кино ертөнцөөс шахагдах дөхсөн юм. Азаар Гибсон өөрийгөө найруулагч гэдгээ ухаарч чаджээ. Тэрээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн амжилттай кино найруулсан бөгөөд Холливуд ч Гибсоныг уучлан Оскарын шагнал өгсөн байна. 

Мел Гибсон (Mel Gibson)

6 Чарли Шин (Charlie Sheen)

Чарли Шинийг "Хоёр ба хагас хүн" олон ангит киноны Черал Харперын дүрээр үзэгчид илүү сайн мэддэг. Энэхүү цуврал нь түүнийг супер од болгосон бөгөөд Шин бүх цаг үеийн хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчин болсон юм. Гэсэн хэдий ч өөрийгөө хэт тоосон Шин найруулагчаа доромжилсноос болж бүх зүйл өөрөөр эргэжээ. Шинийг шоунаас хөөсөн бөгөөд үүнээс болж тэрээр хэд хэдэн дуулиан тарьсан ярилцлага хийсэн байдаг. Цаашлаад тэрээр архи, хар тамхинд донтсон нь ил болсоны дээр гэр бүлийн хүчирхийлэлд буруутгагдсөн байна. Энэ бүхнээс болж түүний карьер төдийгүй нэр хүнд нь бараг байхгүй болжээ. 

Чарли Шин (Charlie Sheen)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()