Гудамжны стилээр хувцаслах дуртай 75 настай өвөө (20+ фото)

2021-04-12, 14:59
1,308

Орчин цагийн охид залуус загварын чиг хандлагад онцгой анхаарал хандуулж, өдөр тутмынхаа хувцаслалтад ч түүнийгээ шингээдэг болсон билээ. Гэвч сүүлийн үед загварлаг харагдахад нас огтхон ч хамаагүй болохыг батлах хүмүүс олширсоор буй. Тэдний дунд чөлөөт өнгө аяс бүхий гудамжны стиль (Street Style)-ээр хувцаслах дуртай өвөө интернет хэрэглэгчдийг байлдан дагуулж байгаа юм. Ингээд бүгдээрээ Грампс хочоороо алдартай догь өвөөтэй танилцацгаая! 

Гудамжны стилээр хувцаслах дуртай 75 настай өвөө (20+ фото)

Словени улсын иргэн, 75 настай энэ өвөө Грампс хочоороо мянга мянган залуусын дунд алдаршжээ. Орчин үеийнхнээс хоцорч үлдэхийг хүсдэггүй тэрээр гудамжны хэв маягт дуртай гэдгээрээ инстаграмын од болсон байна. Нас ахисан боловч хэнээс ч дутахгүй мэдрэмжтэй болохоо батлан харуулж буй түүнийг хүмүүс хэдийнээ хамгийн загварлаг өвөө гэж нэрлээд эхэлжээ. 

Загварлаг өвөө өөрийн ач хүү Янник Дифенбахын тусламжтайгаар инстаграмын ертөнцөд хөл тавьсан байна. Тэрээр өвөөгийнхөө залуу сэтгэлгээг бүх талаар дэмжихийн зэрэгцээ инстаграмын зургуудыг нь ч авч өгдөг аж. 

Загварлаг өвөө залуу дүр төрх бүрдүүлэхийнхээ хажуугаар оддын хувцаслалтыг дуурайдгаараа алдартай. 

Реппер A$AP Роки болон Грампс

Канье Уэст болон Грампс

Кайли Женнерийн унисекс хувцаслалтыг дуурайсан нь 

Травис Скотт загварлаг хувцаслалт, Range Rover-оо гайхуулж чадах ганц хүн биш бололтой. 

Загварлаг өвөө Жастин Биберийг ч дуурайхаа мартаагүй. 

Түүний зургуудыг ач хүү нь өөрийн jaadiee инстаграм хуудсандаа нийтэлдэг. 

Загварлаг өвөөгийн зургууд мэдрэмж гэдэг наснаас огт хамаардаггүйг, мөн шинэ хобби олоход хэзээ ч оройтохгүй болохыг батлан харуулж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()