Анжелина Жоли, Брэд Питт нарын салалтын шалтгаан болсон өргөмөл хүү нь дахин асуудал дэгдээжээ

2021-04-12, 17:24
5,395

Брэд Питт (Brad Pitt), Анжелина Жоли (Angelina Jolie) нарын том хүү эцгийнхээ эсрэг асуудал үүсгэсэн юм. Дөрвөн жилийн өмнө алдарт хосын салах шалтгааны нэг болсон Мэддокс Жоли Питт (Maddox Jolie Pitt) шүүхэд эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн байна. Анжелина Жоли ч саяхан Брэд Питтийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нотлох баримт танилцуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Алдарт жүжигчин Анжелина Жоли одоогоор бага хүүхдүүд болох 14 настай Шайло, 12 настай ихэр Нокс, Вивиен нарыг мөн Питтийн эсрэг хэрэгт мэдүүлэг өгүүлэх хүсэлтэй байгаа аж.

Анжелина Жоли, Брэд Питт нарын салалтын шалтгаан болсон өргөмөл хүү нь дахин асуудал дэгдээжээ

Энэ хооронд Жоли, Питт нарын том хүү болох Мэддокс шүүх хуралдаанд мэдүүлэг өгчээ. Эцэг хүний хувьд шүүх дээр өөрийнх нь эсрэг том хүү нь гэрчийн мэдүүлэг өгөхөөр гарч ирснийг Брэд Питт баярлаж хүлээж аваагүй нь ойлгомжтой.

Үүний өмнө ч бас Мэддокс аавынхаа талаар таагүй утгатай үг хэлж байсан удаатай. Тэрээр Жоли-Питт гэх овгоо албан ёсоор солих гэж байгаа бөгөөд зөвхөн эхний хэсгийг буюу ээжийнхээ нэрийг үлдээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ийм маягаар тэрээр Питтийг өөрийн аав гэж үзэхээ больсон гэдгээ олон нийтэд ойлгуулав.

Мэддокс дөрвөн жилийн өмнө анх шуугианыг дэгдээж байсан билээ. Питтийн гэр бүлийнхэн Францаас онгоцоор буцаж яваад, Лос Анжелес дахь Мирвалл цайзад амарсан байна.

Зам зуур согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Питт том хүүдээ хүч хэрэглэсэн болохыг Жоли бусад хүмүүсээс нуухыг хүсээгүй. Тэрээр ийм нөхцөл байдал хосууд хүүхдүүдийнхээ өмнө хэрэлдсэнээс болж үүссэн гэж тайлбарласан. Мэддокс ээжийгээ хамгаалах гэж оролдох үед Питт түүний мөрнөөс барьж, хоёр удаа сэгсэрсэн аж.

Энэ үйл явдлыг нэг талаас Холбооны мөрдөх товчоо, нөгөө талаас хүүхдийн эрхийг хамгаалдаг нийгмийн үйлчилгээний мэргэжилтнүүд нарийвчлан шалгасан байна. Мэргэжилтнүүд эцэст нь Питтийг гэм буруугүй гэж мэдэгдсэн байдаг. 

Гэхдээ гэрлэлтээ цуцлуулахаар хөөцөлдөж байхдаа Анжелина Жоли эр нөхрөө муу хүн гэж олон нийтэд ойлгуулахыг удаа дараа оролдож байсан гэдэг. Тэрээр Брэдийг хүүхдийн тэтгэмж төлөөгүй гэж буруутгасан боловч тухайн үед тэтгэмжийн хэмжээг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байсан гэнэ. Брэд мөн тэр үед хүүхдүүддээ өөрийн саналаараа мөнгө өгсөн бөгөөд үүнийг нь нотлох баримт ч хангалттай байсан юм. 

Анжелина 19 настай Мэддокс, 16 настай Захара, 17 настай Пакс, 14 настай Шайло, 12 настай ихэр Нокс, Вивьенн хэмээх 6 хүүхэдтэй. Тэднээс Мэддокс, Захара, Пакс нар нь өргөмөл хүүхдүүд юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()