Тухайн цаг үедээ "галзуу" гэж тооцогдож байсан ч өдгөө биеллээ олоод буй зөгнөлүүд

2021-04-13, 11:37
3,520

Хүмүүс бодож сэтгэж сурсан цагаасаа хойш ирээдүйд юу болох талаар зөгнөн таамаглаж эхэлсэн билээ. Тэдгээрийн зарим нь хүн үнэмшихийн аргагүй этгээд байх нь ч бий. Гэхдээ үнэхээр алсын хараатай хүмүүс чухамдаа хөгжил дэвшил хаашаа явж байгааг асар олон жилээр харж чадсан байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр биелэлээ олсон зөгнөлүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Тухайн цаг үедээ "галзуу" гэж тооцогдож байсан ч өдгөө биеллээ олоод буй зөгнөлүүд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Байршил тогтоогч - 1950 он

50-иад оны үед радарын технологи хурдацтай хөгжиж байсан учраас энгийн хүмүүс хүртэл түүнийг ашиглан байршлаа тогтоон, хүссэн газартаа хялбар хүрч болно хэмээн зөгнөж байжээ.

Байршил тогтоогч - 1950 он

2 Ирээдүйд сонингоо дэлгэцээр уншдаг болно - 1930 аад он

Өнөө цагийн вэбсайтуудыг 1930-аад онд урьдчилан харсан байжээ. "Нэг л өдөр та өглөөний хэвлэлийн тэргүүн нүүрийг ийм байдлаар унших болно...Ийм зүйл боломжтой гэж үү?" хэмээн бичиж байжээ. 

Ирээдүйд сонингоо дэлгэцээр уншдаг болно - 1930 аад он

3 Нүүр нүүрээ хараад ярьдаг утас - 1930 аад он

Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны профессор Лиза Яшек нь ретро-футуризм буюу өнгөрсөн үеийнхний ирээдүйн зөгнөлийг судалдаг. Тэрбээр 1800-аад оны сүүл үеэс 1930-аад хооронд амьдарч байсан хүмүүсийн олон зөгнөл биеллээ олсон хэмээн мэдэгдсэн байна.

Лиза тэр үед олны хэрэгцээнд нэвтэрч эхэлж байсан радио, утас, телевиз зэрэг зүйлс хэрхэн хувьсаж, хүмүүсийн харилцааг яаж өөрчлөх вэ гэдэг асуулт хамгийн том сэдэв болж байсан гэжээ. Мэдээж хэрэг тэдгээр зөгнөлүүд тухан үедээ бодит байдлаас тасарсан мэт санагдаж байсан ч одоо бол энгийн үзэгдэл болсон байна.

Нүүр нүүрээ хараад ярьдаг утас - 1930 аад он

4 Ирээдүйн загвар - 1914 он

1910-1920 оод оны үед ирээдүйн хүмүүсийн хувцас эрэгтэй эмэгтэй гэсэн ялгаа байхгүй, загвар нь дэгжин гэхээс илүү авангард (avant-garde) хэв маягтай болно хэмээн зөгнөж байжээ.

Доорх зураг дээр байгаа хүмүүсийн өмссөн хувцас нь орчин үеийн загварын шоунууд дээр байгаатай тун адилхан харагдана. Ирээдүйд бид илүү бариу, бага материалтай хувцас өмсдөг болно гэсэн нь яг биеллээ олсон байна. Мөн эрэгтэйн шивээс нь орчин үеийн боди арт урлаг тэр чигээрээ байгаа биз. 

Ирээдүйн загвар - 1914 он

5 Дэлхий дээр илүү зай үлдэхгүй учраас барилга мэт суурингууд гарч ирнэ - 1984 он

Мэдээж хэрэг зарим зөгнөлүүд нь биелэхийн аргагүй байсан юм. Тэдгээр нь бодит байдалд нийцэхээс гэхээс илүү тухайн хүн ирээдүйг хэт сайхан болно гэж найдсанаас л үүдэлтэй байх. 

Бодит байдалд хамгийн сайн нийцсэн зөгнөлүүд нь яг тэр үеийн технологи олон жилийн дараа яаж өөрчлөгдөх вэ гэдэг санаан дээр тулгаарласан байжээ. 

Дэлхий дээр илүү зай үлдэхгүй учраас барилга мэт суурингууд гарч ирнэ - 1984 он

6 Гэртээ зурагтаар харсан зүйлээ утсаар захиалдаг болно - 1940 он

Лиза мөн орчин үеийн хот, үйлдвэрүүдийн хурдацтай өсөлтийг харсан хүмүүс тэдгээр нь ирээдүйн амьдралыг тодорхойлно гэдгийг ойлгосон гэж гэв. Тэдгээр хүмүүс ирээдүйд бид зөвхөн технологийн дэвшилийн араас хөөцөлдөнө гэдгийг зөв тааварласан байна. 

Гэртээ зурагтаар харсан зүйлээ утсаар захиалдаг болно - 1940 он

7 Бусад биеллээ олсон сонирхолтой зөгнөлүүд

Ирээдүйн аялал - 1960 он

Бусад биеллээ олсон сонирхолтой зөгнөлүүд

Ирээдүйн харилцуур - 1956 он

Өөрийгөө жолооддог машин - 1960 он

Ирээдүйн хот - 1908 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()