Алдарт жүжигчин Ван Даммын охин залуусын зүрхийг эзэмдэх болжээ

2021-04-13, 13:37
3,478

Бельги гаралтай жүжигчин, уран бүтээлч Жан-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme) нь дэлгэцийн урлагаас гадна тулааны спорт, бодибилдингийн тамирчин юм. Тэрбээр "Timecop", "Bloodsport", "Kickboxer", "JCVD", "In Hell" зэрэг олон алдартай кинонуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Тэгвэл 90-ээд оны хөвгүүдийн шүтээн болсон энэ хүний үр хойчийг бид энэ удаад онцолж байна. Алдарт эцэг эхээсээ дутахгүй, олонд нэрээ дуурсгаж яваа үзэсгэлэнт Бианка Ван Даммтай танилцацгаая! 

Алдарт жүжигчин Ван Даммын охин залуусын зүрхийг эзэмдэх болжээ
Хаах
Сурталчилгаа

Кино урлагийн алдарт жүжигчин, тулааны спортын тамирчин Ван Даммын амьдралын амин чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй түүний хайр сэтгэлийн асуудал байв. Тэрээр урьд өмнө нь Мария Родригес, Синтия Дердерьян хэмээх үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй гэрлэж байсан боловч хэсэг хугацааны дараа салцгаасан юм. Түүнээс хойш жүжигчин Ван Дамм гурав дахь удаагаа гэрлэж, эхнэр Глэдис Португалийн хамт хүү, охин хоёроо өлгийдөн авснаар аз жаргалтай аав болсон ч мөн л хосууд тус тусын амьдралаа хөөхөөр шийджээ. 

Түүний хайрын эрэл удаан үргэлжилсэн бөгөөд тэрээр дөрөв дэх удаа дахин гэр бүл зохиож, Дарси Лапьерртай гэрлэн хүү Николасаа хүлээн авсан юм. Гэвч гурван жилийн дараа мөн л хосууд салсан байна. 

Хожим Ван Дамм өөрийнхөө жинхэнэ хайрыг Глэдис Португал байсныг ухаарч, түүнтэй эргэн нийлжээ. Энэ эмэгтэй Ван Даммын хувьд албан ёсны тав дахь эхнэр нь болсон байна. 

Глэдис Портгуал

Глэдис өмнө нь тамирчин байсан боловч хүүхдүүддээ илүү их цаг зарцуулахын тулд бодибилдингийг орхижээ.

Жан-Клод Ван Дамм эхнэр Глэдис Португал болон Кристофер, Бианка нарын хамт

Хосууд өөрсдийн инстаграм хуудсандаа гэр бүлийн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцдаг.

https://www.instagram.com/officialgp57/

Аав ээжийгээ хуулбарласан мэт дуурайсан тэдний охин Бианка Ван Дамм одоо 30 настай.

Тэрээр эцгийнхээ алдарт овгийг ашиглаж олонд танигдахыг хүсээгүй тул Бианка Ван Варенберг буюу аавынхаа өмнөх овгийг авчээ.

Бие дааж амжилтанд хүрэхийг хүссэн охин хэд хэдэн кинонд тоглож, гайхалтай карьерийг бүтээж яваа юм. 

Бианка ах Кристоферийн хамт

Бианка кино урлагт хүч үзэхийн зэрэгцээ загварын ертөнцийг төлөөлөх болов. Тэрээр Нью-Йорк Мэрилин Агентлагтай хамтран спорт болон бусад брэндүүдийн нүүр царай болж ажиллаж байна.

Тэрээр багадаа дасгал хөдөлгөөн, биеийн тамираас хол хүүхэд байсан ч том болохын хэрээр спортод татагдаж эхэлжээ. Бианка одоо инстаграмд эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, тулааны урлагийн бэлтгэл хийж буй бичлэгүүдээ нийтэлдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()