Өшөө авалтын мастер "Ворошиловын мэргэн бууч"-ийн жинхэнэ түүх

"Ворошиловын мэргэн бууч" хэмээх кинон дээр ач охиныхоо өшөөг авч буй өвөөгийн талаар гардаг билээ. Харин жинхэнэ амьдрал дээрх энэ хүн тэтгэврийн насны хүн биш, харин Дмитрий Данилов хэмээх Москвагийн залуу иргэн байсан гэдгийг цөөхөн хүн мэддэг. Түүний амьдралын түүхээс сэдэвлэн Виктор Пронин "Лхагва гарагийн эмэгтэй" номоо бичсэн бөгөөд тэрхүү зохиол хожим нь дэлгэцийн бүтээл болсон юм. 

Өшөө авалтын мастер "Ворошиловын мэргэн бууч"-ийн жинхэнэ түүх

1 Кинон дээрх түүх

"Ворошиловын мэргэн бууч" кино 1999 оны 4-р сард нээлтээ хийсэн бөгөөд үзсэн хүмүүс тун хачирхалтайгаар хүлээн авчээ. Үзэгчдийн зарим нь гол дүрийн өвгөний үйлдлийг зөвтгөсөн бол нөгөө хэсэг нь найруулагчийг олон нийтийг хүчирхийлэлд уриалж байна гэж үзэж, буруутгасан байна.

Кинон дээрх түүх

Кинон дээр 2-р дайны ахмад дайчин Иван Федорович Афонин хэмээх өвгөн ач охин Катюшаг нь хүчиндсэн гурван залуугаас өшөө авч байгаа тухай өгүүлдэг. Эхэндээ тэрээр цагдаагийн байгууллагад хандаж тусламж хүссэн боловч хэрэгтнүүдийн нэгнийх нь аав цагдаагийн хурандаа байдаг учраас хэргийг хаадаг. Тиймээс аргаа барсан Афонин винтов худалдаж аваад нөгөө гурван залуугаас охиныхоо хариуг авч байгаагаар үйл явдал өрнөнө.

Дэлхийн 2-р дайны ахмад дайчин эцэст нь шударга ёсыг тогтоож, ач охиныхоо өшөөг авч чаддаг бөгөөд эцэст нь жирийн амьдралдаа эргээд ордог. Мөн ач охин нь өвөөгийнхөө хийсэн зүйлийн ачаар эргээд хэвэндээ орж байгаагаар гардаг. Чухамдаа энэхүү бүтээл нь жинхэнэ түүхээсээ хамаагүй сайхнаар дуусдаг. 

2 Жинхэнэ түүх

Виктор Прониний бичсэн "Лхагва гарагийн эмэгтэй" ном нь анх "Хүн ба хууль" сэтгүүл дээр хэвлэсэн бодит үйл явдлууд дээр үндэслэн зохиосон байна. Тэрээр 1980-аад онд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Тэрбээр нэгэн өгүүлэлдээ Дмитрий Данилов хэмээх залуугийн түүхийг сурвалжилж, дээрх сэтгүүлд хэвлүүлсэн юм.

Дмитрийгийн хайртай эмэгтэйг хөнөөсөн этгээдүүдэд хууль сахиулах байгуулагынхны зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй. Тиймээс залуу хайртай бүсгүйнхээ үхэлд буруутай этгээдүүдээс өшөөгөө авсныхаа төлөө 15 жилийн ял авсан юм. Сэтгүүлч Виктор шүүгчид Даниловын хэргийг буруу шүүсэн гэж үзсэн учраас 80-аад оны сүүлчээр дээрх хэргээс сэдэвлэсэн "Лхагва гарагийн эмэгтэй" номоо бичсэн аж. Тэрээр зохиолын дүрүүдийнхээ гадаад төрх, нэрсийг өөрчилсөн учраас бодит хэрэг дээрх залуу эр тэтгэврийн хөгшин болж хувирсан байна. 

Жинхэнэ түүх

Бодит амьдрал дээр Дмитрийгийн хайртай эмэгтэй Оля гудамжинд дээрэмчдийн халдлагад өртжээ. Тэд бүсгүйг дээрэмдэж, зодож, бүлэглэн хүчиндсэн юм. Данилов тэр үед армид алба хааж байсан бөгөөд энэ талаар юу ч мэдээгүй байв. Охин эмнэлэгт хүргэгдсэн боловч сэтгэлийн гүн хямралд орсноос болж нойрсуулах эм уун, амиа хорложээ. Цагдаа нар дээрэмчдийг хайгаагүй учраас түүний үхэлд буруутай хүмүүс шийтгэлгүй үлдэв.

3 Ардын өшөө авагч

Афганистанд алба хаасан Данилов гэртээ эргэж ирснийхээ дараа л аймшигт мэдээг сонсжээ. Тэрхүү явдал түүнийг халагдахаас хагас жилийн өмнө болсон тул эцэг эх нь сэтгэл санааг нь бодоод мэдэгдэхгүй байхаар шийдсэн байж.

Данилов болсон явдалтай эвлэрч чадахгүй байсаар эцэст нь дээрэмчдээс өөрөө өшөө авахаар шийджээ. Тэрээр хэрэгтнүүдийг нэг нэгээр нь барьж, хар тугалгаар дүүргэсэн гар хийцийн бороохойгоор амь нь тасартал хэрцгийгээр зодсон байна. Үүний улмаас зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн 10 гаруй гишүүн эмнэлэгт хүргэгдсэнээс 2 дээрэмчин нь шархаа даалгүй нас баржээ. Цагдаа нар бүх зүйлийг нутгийн хулигаануудын зөрчилдөөнөөс болсон гэж бодож байсан бөгөөд энэ зуур Дмитрий өшөөгөө авсаар байв.

Ардын өшөө авагч

4 Нууц ил болов

Магадгүй Дмитрий кинон дээр гардаг өвгөний адил баригдалгүй өнгөрч болох байсан байх. Гэхдээ амьдрал дээр тийм зүйл байдаггүй. Тэрбээр дээрэмчдийн золиос болох гэж байсан нэгнийг хамгаалан, зодолдож байх үед нь цагдаа нар ирж саатуулсан байна. Дараа нь тэд өмнөх бүх хохирогчдыг гэмтээсэн бороохой Дмитрийд байсныг олж тогтоосноор түүний хэрэг илчлэгджээ. Хохирогчдын дунд нэр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд байсан тул албан тушаалаараа далайлгаж, түүнд хамгийн өндөр ял оноохыг шаардсан байна. Шүүхээс Дмитрийд цаазаар авах ял оноосон ч залуугийн түүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсны ачаар тэрээр үхлээс мултарч чадсан юм. Шүүхээс эцэст нь өшөө авагчид 15 жилийн хорих ял оноосон байна. 

Данилов 2000-аад оны эхээр шоронгоос суллагдсан гэнэ. Тэрбээр өөрийн хайртай Олягүйгээр эрх чөлөөтэй амьдарч чадаагүй учраас хийдэд очиж лам болжээ.

Нууц ил болов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()