Порно киноны од Лана Родес өөрийн үзэж туулдаг зовлонг хуваалцжээ

2021-04-17, 12:42
7,660

Насанд хүрэгчдийн киноны жүжигчин Лана Родес (Lana Rhodes) өөрийн богино хугацаанд ажилласан энэхүү салбар амьдралыг нь сүйрүүлсэн болохыг хуваалцжээ. Тэрээр сэтгэлийн хямралд орж амиа хорлох талаар хүртэл бодсон гэнэ. 24 настай бүсгүй "Daily Star podcast"-т өгсөн ярилцлагадаа насанд хүрэгчдийн киноны салбарын хар бараан талыг дэлгэсэн байна. 

Порно киноны од Лана Родес өөрийн үзэж туулдаг зовлонг хуваалцжээ

Амара Мапл (жинхэнэ нэр) 12 настайгаасаа эхлэн Playboy-ийн оддыг шүтдэг байсан бөгөөд том болоод насанд хүрэгчдийн киноны жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэжээ. Бага нас нь тун хэцүү нөхцөлд өнгөрсөн тул тэр гэрээсээ аль болох хурдан зугтахыг хичээдэг байв. "Энэ салбарын аюултай талыг над шиг залуу охид хардаггүй, бүх зүйлийг сайхнаар төсөөлдөг" хэмээн өгүүлжээ.

Түүний мөрөөдөл тэр дороо биелсэнгүй. Тэрээр анх Чикагод тайчигчийн дамжаанд явж гараагаа эхэлсэн бөгөөд удалгүй туршлага хангалттай хуримтлуулсны эцэст Лос Анжелес руу нүүжээ. 

Харамсалтай нь бодит байдал нь төсөөлж байснаас өөр болохыг олж мэдэв. Лана эхэндээ зөвхөн охидуудтай "ажиллах" хүсэлтэй байгаагаа анхааруулжээ. Түүний хүсэлтийг найруулагчид тоолгүй залуустай хүчээр зураг авалт хийлгэсэн бөгөөд шинэ зураг авалт тутамд илүү зүйл хийлгэх болсон байна. 

“Зураг авалтын компанийнхан намайг дарамталж, надаар улам хэцүү зүйлс хийлгэж байсан. Гэхдээ тэглээ гээд миний цалин нэмэгдээгүй. Харин ч илүү бага хөлс төлөх болсон. Учир нь ингэх нь тэдэнд илүү ашигтай байсан. 40-60 насны эдгээр эрчүүд зөвхөн найруулагчдад хэрхэн таалагдахыг л боддог. Тэд залуу охидыг хэрхэн маллахаа мэддэг " гэж тэрээр ярьсан байна.

Ланагийн "мэргэжил нэгтнүүд" зөвхөн сэтгэл санааны ч биш, бие махбодын хохирол ихээр амсдаг гэнэ. Заримдаа зураг авалтын үеэр ухаан алдах ч тохиолдол гардаг аж.

Одоо Лана маш олон дагагчтай (Инстаграм дээр 14.8 сая) болсон бөгөөд өөрийн гэсэн студи, хоёр харш, үнэтэй машинтай болжээ. Гэхдээ энэ бүхэн нь түүнд аз жаргал авч ирээгүй бөгөөд сэтгэл гутралаас ангижрахын тулд үргэлж сэтгэл зүйч дээр очдог болсон байна. Эцсийн эцэст, тэр хаашаа ч явсан, бүх хүмүүс түүний бизнес эрхэлдэг эмэгтэй биш харин зөвхөн порно жүжигчин гэж хардаг аж.

Лана Роудс карьерынхаа гурван жилийн хугацаанд (2016-2019 он хүртэл) насанд хүрэгчдийн 200 гаруй кинонд тоглож, "Хамгийн сайхан хөхтэй жүжигчин", "Хамгийн алдартай эмэгтэй од" гэх мэт маш олон шагнал хүртсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()