Хүн төрөлхтөн эдгээр 10 амьтангүйгээр дэлхийд оршин тогтнох боломжгүй...

Байгаль дээрх бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой бөгөөд бусад нь үгүй бол ихэнх организм амьд үлдэж чадахгүй. Энэ нь хүн төрөлхтөнд ч хамаатай болохоор хүрээлэн буй орчныг хамгаалах олон байгууллагууд өдгөө бий болжээ. Гэхдээ цөөн тооны амьтад манай гаригийн оршин тогтнох боломжийг "хариу нэхэлгүйгээр" хангаж байдаг. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний амьд явах гол хүчин зүйл болсон 10 амьтныг танилцуулж байна.

Хүн төрөлхтөн эдгээр 10 амьтангүйгээр дэлхийд оршин тогтнох боломжгүй...
Хаах
Сурталчилгаа

1 Зөгий

Энэхүү ажилсаг, нийтэч шавжнууд нь хүний амьдралд томоохон тус хүргэж байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл зөгий нь бидний иддэг ногоо, жимсний 80 хувьд нь тоос хүртээж, үржих нөхцлийг нь хангадаг. Түүнчлэн мэдээж зөгийний аж ахуйг мартаж болохгүй. Бал, лаав зэрэг бүтээгдэхүүн нь эрүүл амьдралд зайлшгүй хэрэгтэй тэжээл, аминдэмийг бидэнд өгдөг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт ихээр ашиглаж буй хортон устгагч химийн бодисуудын нөлөөгөөр зөгийн тоо толгой цөөрсөөр байна.

Зөгий

2 Планктон

Планктон хэмээх өчүүхэн бичил биетнүүд дэлхийн далайн экосистемийг тэнцвэржүүлэхийн хажуугаар олон амьтдын хоол хүнс болдог. Харин хүмүүст ямар тус хүргэдэг вэ гэвэл планктонууд (ялангуяа фитопланктон) өөртөө фотосинтез явуулснаар нарны энергийг хүчилтөрөгч болгон хувиргаж, агаар мандалд ялгаруулна. Зөвхөн планктоны фотосинтез дэлхий дээрх хүчилтөрөгчийн нөөцийн хагасыг хангадаг гээд бод доо! Харин үлдсэнийг нь хуурай газрын мод, ургамлын фотосинтез ялгаруулдаг байна.

Планктон

3 Шоргоолж

Энэхүү маш ашигтай шавьжны 12 мянга гаруй төрөл зүйл дэлхий дээр тархжээ. Шоргоолж нь мөөг, үр тариа болон бусад шавьжаар хооллож, экологийн тэнцвэрт байдлыг хангана.

Тэд өөрийн жингээс 50 дахин их ачааг дааж чаддаг гэдгийг та мэдэх байх. Энэ чадвараа ашиглан тэд ургамлын үр, спорыг шинэ нутаг дэвсгэрт тарааж, суулгадаг. Мөн шоргоолжны үүр нь хөрсийг суллаж, ургамлын үндэсний системийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэмж дурдахад, шоргоолж нь бүүрэг, ялааны авгалдай, бясаа гэх мэт олон хортон шавьжийг устгадаг юм.

Шоргоолж

4 Сарьсан багваахай

Ой мод, агуй, хаягдсан барилга гээд хаана ч амьдрах чадвартай энэхүү амьтнаас бид жийрхэж, таагүй ханддаг. Гэхдээ хүрээлэн буй орчин, хүн төрөлхтний аюулгүй байдалд сарьсан багваахайн хүргэх ач тусыг хэмжээлшгүй. Махан идэштэй сарьсан багваахай нь янз бүрийн халдварт өвчин тараадаг хулгана гэх мэт жижиг мэрэгчид, шумуул тэргүүтэй шавьжнуудыг ихээр идэж устгана. Мөн сарьсан багваахайны ялгадас нь ургамалд бордоо болно. Шүлс нь зарим өвчнийг анагаах эм болдог. Түүнчлэн сарьсан багваахайн зарим төрөл зүйл нь цэцгийн шүүсээр хооллож, ургамлын тоос хүртээлтийг гүйцэтгэж өгдөг.

Сарьсан багваахай

5 Мэлхий

Мэлхий нь эмгэн хумс, эрвээхэй, төөлүүр хорхой зэрэг шөнийн амьдралтай амьтдаар хооллохоос гадна хурдан үрждэг хулгана, жижиг шувуу, могой зэргийг идэж устгаснаар экологийн тэнцвэрийг хангаж, газар тариаланд томоохон тус хүргэдэг. 

Түүнчлэн мэлхий нь хүрээлэн буй орчинд тулгарсан аюул, бохирдол зэрэгт хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэг учраас тэднийг "био индикатор" хэмээн нэрлэдэг байна.

Мэлхий

6 Шувуу

Эртнээс эхлэн хүн төрөлхтөн мах, өндөг, өдийг нь ашиглахын тулд шувууг ойр байлгасаар иржээ. Мөн элдэв хортон шавьжны тоо толгойг тэнцвэртэй байлгах чухал үүргийг хүлээсний зэрэгцээ экосистемийн эрүүл байдлыг харуулах толь нь болдог. 

Шувуу

7 Загас

Дэлхий дээр загасны нийт 30 мянган төрөл зүйл бий бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн ашиг тустай. Хамгийн жижиг, аюулгүй төрлийг нь бид аквариумд тэжээж, тухтай орон зай бүрдүүлнэ. Тэднээс арай томыг нь бид болон бусад амьтад хоолоо болгоно. Харин махчин аварга биетүүд нь далайн амьдралын тэнцвэртэй байдлыг хангах зориулалттай.

Түүнчлэн загас нь далайн хүчиллэг байдлыг бууруулж, усыг цэвэршүүлэхийн зэрэгцээ манай гаригийн температурт нөлөөлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадвартай нь тогтоогджээ.

Загас

8 Өт

Өтний нүхний нарийн, төвөгтэй сүлжээ нь хөрсний үржил шимийг хангадаг тул хөдөө аж ахуйд томоохон нөлөөтэй. Үхсэн өтнүүд нь байгальд хамгийн чанартай бордоо болж шингэдэг. Саяхан энэ явцыг ашиглан хаягдлыг дахин боловсруулах аргыг нээжээ. Тиймээс өт нь цаашдаа хөрсийг цэвэр байлгаж, хэрэггүй хаягдлыг задлахад ихээхэн ач холбогдолтой болох юм.

Өт

9 Бич

Шимпанзе, орангутан, горилл тэргүүтэй хүн дүрст бичнүүд нь амьдрах хугацаа, өндөр хөгжсөн тархи, өнгө ялгах чадвараараа бусад бичнүүдээс ялгардаг. Сонирхолтой нь тэдний амьдралын онцлог нь агаар мандалд хур тундас болж бүрэлдэх чийгийн ууршилтын хэмжээг зохицуулдаг тул манай гаригийн уур амьсгалд багагүй нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Мөн бичнүүд ургамал, моддын үрийг биедээ нааж, шинэ газар аваачих замаар үржлийн явцыг нь хялбаршуулдаг. 

Мөн бичний тархины хөгжлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хүний энгийн үйлдлүүдэд хурдан суралцах чадвартай тул цаашид эрдэмтэд бичийг ашиглан олон шинэ нээлт хийх боломжтой юм.

Бич

10 Тах хэлбэрт хавч (Limulidae)

300 сая жилийн өмнө үүссэн энэхүү үет хөлтөн нь манай гариг дээрх хамгийн эртний амьтдын нэг юм. Гэхдээ энэ амьтан нь хүн төрөлхтөнд асар их ач тустай болохыг бид саяхан л олж мэджээ.

Тах хэлбэрт хавчны цус нь маш онцгой шинж чанартай. Аливаа эмгэг үүсгэгч бактери хамгийн бага хэмжээгээр цусанд нь орвол тэр даруй бүлэгнэл үүсгэж, бактерийг аюулгүй болгодог байна. Ийм учраас эм зүйчид энэхүү хавчны цусыг эмийн аюулгүй байдлыг шалгахад ашигладаг. Жишээлбэл вакцин хийсний дараа хүн тахир дутуу болох, нас барах эрсдэлийг хавчны цусны тусламжтайгаар багасгана. Одоогоор энэхүү үнэт бодисыг хиймлээр гаргаж авч чадаагүй л байгаа аж.

Тах хэлбэрт хавч (Limulidae)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()