Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав

2021-04-18, 14:36
14,442

Дэлхий даяарх олон сая залуусын зүрхийг эзэмдэж явсан Италийн нэрт жүжигчин Моника Беллучи (Monica Belluci) өдгөө 56 нас хүрсэн ч гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхшруулсан хэвээр байгаа билээ. Тэрээр гоо сайхны мэс засал, тарилга болон хөгшрөлтийн эсрэг бусад арга хэмжээг эсэргүүцдэг гэдгээрээ өнөөгийн дийлэнх алдартнуудаас ялгаатай. Моника туулсан насаа хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг батлан харуулсаар байгаа юм. Гэвч тэрээр энэ удаад шүтэн бишрэгчдээ айлгаж орхижээ. 

Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав

Түүний хамгийн сүүлд Dolce & Gabbana брэндтэй хамтран ажилласан гэрэл зургууд олон залуу эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Нас ахих тусмаа улам бүр сэтгэл татам болж буй түүний гоо үзэсгэлэн үнэхээр байгалиас харамгүй заяасан бэлэг бололтой. 

Шинэ дүр төрх бүрээрээ олон нийтийн хайрыг татаж, харцыг булаадаг байсан тэрээр энэ удаад шүтэн бишрэгчдээ бага зэрэг айлгаж дөнгөв.

Папараццийн дуранд өртсөн зургуудад үзэсгэлэнт Моника Беллучи ч цаг хугацааны эрхшээлээс мултарч чадахгүй гэдгийг харуулах мэт буурал толгойтой зогсож байх нь тэр. 

Аз болоход жүжигчин эмэгтэй шинэ кинондоо зориулан ийм дүр төрхийг туршиж үзсэн гэнэ. Моника одоо Ромд зураг авалтаа хийж буй The Befana Comes At Night киноны Долоресийн дүрд тоглож байгаа аж.

Уран бүтээлийн нууц энэ оны сүүлчээр задрах ёстой байсан ч папарацциуд зураг авалтын талбай дээрх Моника Беллучигийн төрхийг камерын дурандаа буулгаж амжсан байна.

Түүний бусад үзэсгэлэнт зургуудаас

Түүний бусад үзэсгэлэнт зургуудаас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()