"Туреттын синдром" хэмээх ховор өвчтэй тиктокчин охин өөрийн эрхгүй хийдэг хачин үйлдлүүдээ харуулжээ

2021-04-19, 14:25
3,755

Туреттын синдромтой өсвөр насны нэгэн охин өөрийн Тикток хуудсандаа энэ төрлийн гажигтай хүмүүсийн үйлдлийг харуулах бичлэг хуваалцжээ. Охин бичлэгт өөрийн эрхгүй шүгэлдэж, үл ойлгогдох үг амандаа бувтнаж байсан нь түүний дагагчдыг хагаралдуулсан байна. Зарим нь түүнийг эгдүүтэй хөөрхөн байгааг гайхаж байсан бол хэсэг бүлэг интернет хэрэглэгчид охиныг туреттын синдромтой хүмүүсээр тохуурхаж байна хэмээн буруутгасан аж. 

"Туреттын синдром" хэмээх ховор өвчтэй тиктокчин охин өөрийн эрхгүй хийдэг хачин үйлдлүүдээ харуулжээ

Тикток сүлжээнд Thistrippyhippie хэрэглэгчийн нэрээр туреттын синдромтой хүний амьдрал хэрхэн өрнөдгийг харуулах цуврал бичлэг оруулдаг өсвөр насны охины уг бичлэгийг хэдийнээ 12 сая гаруй Тикток хэрэглэгч үзжээ.

Генээр удамшдаг, мэдрэлийн системийн уг өвчинтэй хүн зарим үйлдлээ хянаж чаддаггүй. 

Гэвч дараа нь охин энэ синдромын жинхэнэ хар бараан талыг олон нийтэд дэлгэснээр түүний үйлдлийг эгдүүтэй гэж өхөөрдөж байсан хүмүүсийг хэлсэн үгэндээ гэмшихэд хүргэсэн байна. Тэрээр туреттын синдромоос болж, байнга эмчийн хяналтад байдаг аж. 

Энэ төрлийн гажиг нь хүний тархин дахь мэдрэлийн тогтолцоонд хүчтэй лугшилт бий болгож, улмаар хүнийг өөрийн хяналтгүйгээр янз бүрийн үйлдэл хийхэд хүргэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()