Жүжигчин Жеки Чаны урвалт, хүйтэн сэтгэлийг уучилж, насаар нь хайрласан бүсгүй

Өнөө цагт тулааны урлагийн дахин давтагдашгүй мастер, найруулагч, дуучин, хүмүүнлэгийн зүтгэлтэн Жеки Чан (Jackie Chan)-ий нэрийг мэдэхгүй хүн байхгүй биз. Түүнийг гэрлэх гэж байгааг дуулаад хоёр ч шүтэн бишрэгч нь амиа хорлохыг завдсан гэхээр эмэгтэйчүүдийн дунд хүртэл ямар их алдартайг нь ойлгож болно. Тэгвэл нэрт жүжигчин хайр сэтгэлээ ямар эмэгтэйд зориулж байсан бэ?

Жүжигчин Жеки Чаны урвалт, хүйтэн сэтгэлийг уучилж, насаар нь хайрласан бүсгүй

Жекигийн эцэг эх нь маш ядуу байсан учир түүнийг өөр хүнд өргүүлэх дөхсөн удаатай гэдэг.  Амаргүй амьдралаас гараагаа эхэлж, амжилтад хүрсэн Жекигийн хувьд хамгийн эрхэм зүйл нь түүний хайртай эхнэр Жоан Лин юм. Жеки, Жоан нар анх 1982 онд Хонконгод танилцаж байжээ. Тэр үед Жеки Чан аль хэдийнээ алдартай болсон байсан учраас эмэгтэйчүүдийг гарын бээлий шигээ сольдог байв. Угтаа Жеки зоргоороо ааштай, хэгжүүн хөвүүн байсны зэрэгцээ бүдүүлэг хошигнолд дуртай байжээ. Гэхдээ Жоантай танилцаад тэрээр төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна.

Жүжигчин Жоан Лин бараг л өөлөх аргагүй төгс эмэгтэй байсан учир Жеки түүний дэргэдэх өөрийгөө голсон аж. Хөөрхөн, эелдэг, даруухан төрхтэй Жоан бусад жүжигчин бүсгүйчүүдээс эрс ялгарч чаджээ. Тэрээр мөн хуурамч ихэмсэг зан гаргалгүй, өөрийнхөөрөө байдаг учраас бусдыг татах ер бусын увдистай байв. Жеки энэ эмэгтэйд анхны харцаар сэтгэл алдарсан бөгөөд Жоантай хэрхэн харьцах учраа олж чадахгүй хэсэгтээ л будилсан байна. Жоан ч бас дэлхийд алдаршсан жүжигчин залуугаас сүрдсэн нь гарцаагүй. Гэхдээ тэд танилцаад хэсэг хугацаа өнгөрсний дараа алдар нэрийн цаана зөөлөн сэтгэлтэй хүн байгааг ойлгосон гэнэ.

Жеки ихэнх үед эргэн тойрныхондоо бүдүүлэг авир гаргадаг байсан ч Жоантай уулзсанаас хойш эелдэг хүн болж эхэлжээ. Хосууд эцэг эх болох гэж байгаагаа мэдээд төд удаагүй байхдаа Лос Анжелес дахь нэгэн зоогийн газарт хуримын ёслолоо хийсэн байна. Хэдхэн сарын дараа хүү нь ч хорвоод мэндэлж, Жоан кино урлагийн салбарыг орхин хүүгээ өсгөхөөр шийдсэн аж.

Гэтэл гэр бүлийн амьдрал жүжигчин бүсгүйн төсөөлөл шиг нь гайхалтай байсангүй. Хурим болохоос өмнө Жеки Чан найз бүсгүйдээ гар татахгүй мөнгө зарцуулдаг байсан боловч гэр бүл болсны дараа тэрбээр маш нарийн хүн болж хувирчээ. Энэ тухайд Жеки Чаныг савангийн үлдэгдлээ цуглуулж байгаад нийлүүлж хэрэглэдэг гэх онигоо хүртэл бий. Магадгүй ядуу тарчиг амьдрал нь түүнийг ийм болоход нөлөөлсөн байх.

Мөн алдартай найзуудынх нь эхнэрүүд ялихгүй зүйлс дээр маш их хөрөнгө зарж байгааг хараад өөрийнхөө гэр бүлийн санхүүг хянах санаа Жекид төрсөн байж болно. Гэхдээ зураг авалтын үеэр хэдэн сар алга болохдоо Жеки эхнэртээ ойр зуурын хэрэгцээнд элбэг хүрэх мөнгө үлдээдэг байв.

Үүнээс гадна Жоан танилын хүрээ, ажлын карьер, нэр хүнд хөөлгүй, чухамхүү гэр бүлдээ л санаа тавьдаг байсан юм. Харамсалтай нь Жеки том алдаа гаргасан гэдгээ эцэст нь л ухаарсан байна. Тэрээр Элейн У Цили хэмээх залуу жүжигчинтэй амрагийн харилцаа тогтоож, Жоаны сэтгэлийг хөсөрдүүлжээ.

Элейн У Цили

Элейн бүр Жекигийн охиныг төрүүлсэн бөгөөд энэ мэдээ цацагдсаны дараа Жеки Чаныг эхнэрээсээ салах нь гарцаагүй гэж итгэсэн олон сая хүмүүс байв. Гэвч Жоан түүнийг уучилсан төдийгүй нөхрийнхөө талаар ганц ч муу зүйл хэлэлгүй өнөөг хүртэл аз жаргалтайгаар хамтдаа амьдарч байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()