Ши Жиньпиний нууцлаг охин Ши Минзе гэж хэн бэ?

2021-04-19, 18:22
5,479

Хятадын удирдагч Ши Жиньпин (Xi Jinping)-ий охин Ши Минзе (Xi Mingze) олны өмнө бараг гарч ирдэггүй бөгөөд түүний талаар мэдээлэлтэй хүн бараг үгүй. Саяхан гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Минзегийн хувийн мэдээллийг задруулсан хэргээр Хятадын 24 хүн хүнд ял авсан талаар мэдээлсэн билээ. Гэвч тэдгээр хэрэгтнүүд өөрсдийг нь тамлан зовоож, албан хүчээр хэргийг хүлээлгэсэн гэж мэдэгджээ.

Ши Жиньпиний нууцлаг охин Ши Минзе гэж хэн бэ?

Тэдний дунд 20 настай Ниу Тенгю хэмээх залуу гол хэрэгтэн байсан гэнэ. "Харгис вики" сайтын эзэн Ниу Тенгюд хувийн мэдээлэл задруулсан хэргээр 14 жилийн ял оноосон байна. Мөн дээрх 24 хэрэгтний дунд Коммунист намын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд мөн багтсан гэх мэдээлэл бий. Ниу Тенгюгийн ээж энэ явдлыг гүтгэлэг гэж үзэж,  дахин шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм. 

Задруулсан гэх дээрх мэдээллийн дагуу 1992 онд төрсөн Ши Минзе бол Ши Жиньпиний цорын ганц охин бөгөөд хоч нь Музи гэдэг аж. АНУ-ын Нью Йоркер сэтгүүлд Ши Минзег Харвардын Их Сургуульд сэтгэл зүй, англи хэлний мэргэжлээр нууц нэрээр сурсан гэсэн байв. Түүний жинхэнэ нэрийг зөвхөн дотны найз нөхөд, цөөн хэдэн багш, ажилчид нь л мэддэг байсан аж.

Гадаад дахь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Ши Минзегийн аюулгүй байдлыг хангах үүднээс түүний зургуудыг цааш интернетээр тархахаас сэргийлж, бүх сүлжээнээс устгах хүртэл арга хэмжээ авах шийдвэр гарсан аж. Ши Минзе 16 настайгаасаа хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч удаа гараагүй гэнэ.

Зурган дээрх бүсгүйг Ши Минзе мөн хэмээн таамаглаж байгаа

Ши Минзе 18 настай байхдаа буюу 2010 оны 5-р сард “Чен Чу” гэсэн нууц нэр ашиглан Харвардын Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлийн бакалаврын зэрэг авахаар суралцаж эхэлжээ.

Харвардын Дэвид хэмээх багшийн хэлснээр Ши Минзег хамгаалахаар Хятадаас илгээсэн бие хамгаалагчид байдаг бөгөөд тэд 24 цагийн турш  хамгаалалтад ажилладаг байсан гэнэ. Мөн АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо түүнийг нууцаар хамгаалах нэмэлт ажилтнууд гаргасан аж.

Мөн цахим орчинд түүний хувийн мэдээлэл, гадаад төрхийг нуух үүднээс худал мэдээлэл, цуу яриа, төөрөгдүүлэх зураг тараах ажил эрчимтэй явагджээ. Энд багтсан зургуудаас аль нь жинхэнэ Ши Минзе болох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Ши Минзег 2014 онд Харвардын Их Сургуулийг дараа аав нь Хятадад буцаан аваачиж, өөрийн туслахаар ажилд авчээ. Тэрээр охиноо улс төрийн тавцанд таниулахын тулд гадаадад айлчлахдаа олон удаа дагуулж явсан байна.

2018 оны 3-р сарын 17-нд Der Spiegel News Network суваг Ши Жиньпин охиныхоо гэрлэлтийн асуудал дээр толгойгоо гашилгах болсон гэж мэдээлсэн. Бодит учир шалтгааныг нь хэвлэлийнхэн сайн мэдэхгүй боловч Минзегийн Харвардын ангийн оюутнууд түүнийг энгийн, бага зэрэг эрэгтэйлэг гэж тодорхойлсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()