Эхдээ гологдсон хар ирвэсийг тэжээж өсгөсөн Сибирийн охин

Хар ирвэсний гүен Луна Сибирийн явуулын амьтны хүрээлэнд төржээ. Бяцхан зулзаганд зэрлэг амьтны амьдрал хатуудаж, эрүүл саруул амьдарч чадах эсэх нь тун эргэлзээтэй байсан гэнэ. Хар ирвэс эх төрснөөс хэдхэн хоногийн дараа Луна зулзагаа голж, үүрнээсээ гаргаж хаясан байсныг амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэзээ хойно нь мэдсэн байна. Эхдээ гологдсон амьтан хоолгүйн улмаас өлсөж үхэхдээ тулж, туйлдсан байсан учир түүнд сэргээн засах эмчилгээ зэрэг амьтны хүрээлэнгийн зүгээс өгч чадахгүй онцгой анхаарал, халамж шаардлагатай болжээ.

Эхдээ гологдсон хар ирвэсийг тэжээж өсгөсөн Сибирийн охин
Хаах
Сурталчилгаа

Азаар 12 настай Викториа охин гүенг авч тэжээхээр болсон байна. Муурын зулзага тэжээж байсан туршлагатай бяцхан охин гологдож хоцорсон гүенг нялх хүүхэд мэт хайрлахаар шийдсэн аж.

Охин Лунаг гэртээ аваачин асарч тордож, хооллож, эмчид хүртэл үзүүлж, эмчилгээ хийлгэсэн байна. Халамжтай гарт Луна маш хурдан тэнхэрсэн боловч эрүүл мэндэд нь анхаарал хандуулах шаардлагатай хэвээр байв.

Явуулын амьтны хүрээлэнгийн нөхцлийг Вика сайн мэдэж байсан тул бяцхан Лунаг худалдан авч, бүр мөсөн гэртээ үлдээхээр шийдсэн гэнэ.

Луна ирвэс Викагийн гэртээ тэжээж буй цор ганц амьтан биш юм. Охин ирвэстэй хамт Венза хэмээх Роттвейлер үүлдрийн нохой тэжээдэг болсон байна.

Анх тэднийг маш болгоомжтой, аажим аажмаар танилцуулжээ.

Удалгүй тэд маш сайн найзууд болсон аж.

Луна, Венза хоёр тоглохдоо ч хамт,  зугаалахдаа ч хамт явдаг гэнэ.

Луна эрүүл саруул өсөж томорсоор байгаа бөгөөд биеийн жин нь хэдийнээ 21 кг хүрсэн байна.

Марзан царайтай Луна тун зөөлөн ааштай гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()