Жүжигчид "Марвел"-ийн кинонд тоглохын өмнө ба дараа...

2021-04-21, 15:01
1,634

Урлагийн салбарт жүжигчид дүрдээ орохын тулд гадаад төрхөө огцом өөрчлөх шаардлага үүсэх тохиолдол цөөнгүй. Ялангуяа Марвелийн кинонууд шиг томоохон бүтээлийн гол дүрийн жүжигчид хэнээс ч илүү зүтгэл гаргаж байж л жинхэнэ супер баатар шиг биетэй болдог. Тэгвэл өнөөдөр та бүхэнд тэдгээр жүжигчид хэрхэн биеэ өөрчилж чадсан тухай хүргэж байна. 

Жүжигчид "Марвел"-ийн кинонд тоглохын өмнө ба дараа...
Хаах
Сурталчилгаа

1 Крис Прэтт (Chris Pratt)

Өмнө нь голдуу инээдмийн кинонд тоглодог байсан Крис Прэтт илүүдэл жинтэй байжээ. Тиймээс тэрээр хатуу хоолны дэглэм барьж, эрчимтэй дасгал хийснийхээ хүчээр 27 кг жин хаяад зогсохгүй, гүзээтэй, бүдүүн эрээс булчинлаг, дур булаам залуу болж өөрчлөгдсөн аж. 

Крис Прэтт (Chris Pratt)

2 Крис Хэмсворт (Chris Hemsworth)

Марвелийн жүжигчид дундаас хамгийн их зүтгэл гаргасан нь Крис Хэмсворт байх. Тэрээр Торын дүрд тоглохоор болсныхоо дараахан тусгай ангийн хуучин цэрэг Даффи Грэйвэр хэмээх эрийг дасгалжуулагчаа болгож, жинхэнэ цэргийн бэлтгэл хийх болжээ. Үүний үр дүнд тэрээр 9 кг булчин нэмсэн бөгөөд биеэ жигд хөгжүүлж чадсан байна.

Крис Хэмсворт (Chris Hemsworth)

3 Роберт Дауни (Robert Downey Jr)

Роберт Дауни Брюс Лигийн гаргаж байсан зөвлөгөөний дагуу биеэ хөгжүүлж, жинхэнэ төмөр хүн болжээ. Үүний үр дүнд тэрээр 11 кг-ийн цэвэр булчин суусан байна. 

Роберт Дауни (Robert Downey Jr)

4 Крис Эванс (Chris Evans)

Крис Эванс Ахмад Америк болохын тулд биеэ хэрхэн хөгжүүлснийг хараад шүтэн бишрэгчид нь хэсэгтээ л шуугиж байсан юм. Хамгийн гайхалтай нь тэрээр гуравхан сарын дотор 10 кг булчинтай болжээ. Энэ үр дүнд хүрэхийн тулд Крис маш их хичээл зүтгэл гаргасан нь дамжиггүй. 

Крис Эванс (Chris Evans)

5 Жереми Реннер (Jeremy Renner)

Жереми Реннер 20 настайгаасаа хойш жингээ тогтмол 72 кг-д барьсаар иржээ. Тиймээс тэрээр супер баатрын дүрд орохын тулд багагүй зүтгэл гаргаж, булчин суусан байна. 

Жереми Реннер (Jeremy Renner)

6 Чадвик Босман (Chadwick Boseman)

Чадвик Босман ганцхан булчин суух тал дээр биш, маш сайн сунгалттай болох дээр ч анхаарсан гэнэ. Бие галбирыг өөрчлөх хялбар зүйл огтоос биш боловч биеийн булчингийн дотоод бүтцийг өөрчилж, сунгалт сайжруулна гэдэг тэсвэр тэвчээрийг хязгаарыг сорьсон даалгавар учир Чадвик Босманаар бахархах нь зүйтэй.

Чадвик Босман (Chadwick Boseman)

7 Паул Рудд (Paul Rudd)

Паул Рудд мөн өмнө нь дандаа инээдмийн кинонд тоглодог байсан учраас ихээхэн зүтгэл гаргах хэрэгтэй болжээ. Тэрээр багагүй жин хасаад зогсохгүй, биеэ ч мөн хөгжүүлээд амжсан байна. Паул гаргасан хичээл зүтгэлдээ хэчнээн сэтгэл хангалуун явдаг болохоо олон ярилцлагуудад дурдаж байсан билээ.

Паул Рудд (Paul Rudd)

8 Аарон Тайлор Жонсон (Aaron Taylor-Johnson)

"Kick-Ass" кинонд шувтгар биетэй, туранхай залуугийн дүрд тоглож байсан тэрээр "Avengers: Age of Ultron" кинон дээр маш булчинлаг болсон байсан. Тэрээр биедээ ийм хэмжээний өөрчлөлт хийж, булчин суухын багагүй хөлс урсгасан нь лавтай.

Аарон Тайлор Жонсон (Aaron Taylor-Johnson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()