Гүйлтээс илүү илчлэг шатаадаг 7 дасгал

2021-04-22, 14:36
2,504

Жин хасах хамгийн үр дүнтэй аргыг асуувал ихэнх хүмүүс гүйлт гэж хариулах байх. Үнэхээр ч 70 кг жинтэй хүн 8 км/цаг хурдаар 30 минут гүйнэ гэж тооцоход 288 калори илчлэг шатаах боломжтой нь үнэн. Гэхдээ үе мөчний өвдөлт гэх мэт асуудлаас болж гүйж чадахгүй болсон хүмүүс жингээ хасах өөр арга эрэлхийлэх хэрэгтэй болдог билээ. Тиймээс та бүхэнд гүйхээс илүү илчлэг шатаадаг дасгалуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гүйлтээс илүү илчлэг шатаадаг 7 дасгал
Хаах
Сурталчилгаа

Тэмдэглэл: Энд дурдсан дасгал тус бүрийн шатаах калорийн хэмжээг 70 кг жинтэй хүн 30 минутын турш хийхэд гарах үр дүн дээр тулгуурлан тооцсон болно.

 

1 Дээс - 421 калори

Хүүхдүүд гэлтгүй мэргэжлийн тамирчдын гол дасгалын нэг нь дээс байдаг. Дээсний тусламжтай та зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Та янз бүрийн аргаар үсрэх боломжтой учраас өөрийн гэсэн дээсний дасгалыг ч зохиож болно. 

Дээс - 421 калори

2 Усанд сэлэх - 360 калори

Усанд сэлэх нь илчлэг шатаах, олон өвчнөөс урьдчилан сэргийлэх гайхалтай арга юм. Энэ арга нь мөн ташаа, өвдөгний үений хэсэгт даралт өгөхгүйгээр булчингаа бэхжүүлэхэд тусалдаг.

Усанд сэлэх - 360 калори

3 22.5 - 25.5 км/цаг хурдтай дугуй унах - 360 ккал

Дугуй унах үед илчлэг шатаахаас гадна булчингаа хөгжүүлэх боломжтой. Нэмж дурдахад та гэдэсний булчингаа ашиглан тэнцвэрээ хадгалж, гарын булчингаараа жолооддог учраас биеийн дээд хэсэг ч мөн хөгждөг байна. Гэхдээ зүрх судасны өвчин, үе мөчний үрэвсэл, яс сийрэгжих болон бусад эрүүл мэндийн ноцтой асуудал гарсан тохиолдолд та эрчимтэй дасгал хийж эхлэхээсээ өмнө заавал эмчид хандах хэрэгтэй.

22.5 - 25.5 км/цаг хурдтай дугуй унах - 360 ккал

4 Алхамт аэробик - 360 калори

Аэробик бол ихэвчлэн хөгжмийн хэмнэлд зохицуулан хийдэг дасгал юм. Энэхүү дасгалыг хийснээр өөх шатаахаас гадна зүрх судасны системийг бэхжүүлдэг. Түүнчлэн, алхамт аэробик хийх явцад үе мөчид ачаалал өгдөггүй. Тиймээс үе мөчний асуудалтай хүмүүс хүссэн хэмнэлээрээ энэ төрлийн дасгалыг хийж болно. 

Алхамт аэробик - 360 калори

5 Дасгалын төхөөрөмж - 324 калори

Дасгалын төхөөрөмж дээр зөв ажиллаж чадвал биеийн дээд ба доод хэсгийн аль алинд нь нөлөөлж чадна. Тиймээс та хоёр толгойт, гурван толгойт, дөрвөн толгойт булчингууд, нуруу, цээж, өгзөг, гэдэс гэх мэт бүх булчингуудаа жигд хөгжүүлэх боломжтой. 

Дасгалын төхөөрөмж - 324 калори

6 Бурпи дасгал - 300 калори

Энэхүү дасгалыг хийснээр биеэ жигд хөгжүүлж, минут тутамд 10 калори шатааж болно. Гэхдээ эрүүл мэндийн тал дээр асуудалтай бол эхлээд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе.

Хийх дараалал:

  • Эхлээд планк барих
  • Гараа газраас салгалгүй, доош бөхийн өвдөг цээжээ зэрэгцүүлэх
  • Үсэрч, хоёр гараа дээш өргөх
  • Эргээд өвдөгөө цээжиндээ ойртуулж 4 хөллөнө
  • Хөлөө хойш болгон дахин планк барина

Энэ мэтээр хүссэн тоогоор давтан хийнэ. 

Бурпи дасгал - 300 калори

7 Гар бөмбөг - 432 калори

Энэ төрлийн спорт нь зөвхөн хөгжилтэй тоглоом болохын зэрэгцээ гайхалтай үр дүнтэй дасгал юм. Ялангуяа гар бөмбөгөөр хичээллэж байхдаа тоглогчид бүх биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг тул маш их калори шатдаг.

Гар бөмбөг - 432 калори

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()