Олны өмнө сайхан харагдахын тулд оддын хэрэглэдэг санаанд оромгүй аргууд

Алдартнууд улаан хивсэн дээр эгэл жирийн хүн биш гэмээр, урлагийн бүтээл шиг өөгүй төрхтэй гарч ирдэг билээ. Гэхдээ тэд төгс төрхийг цогцлоохын тулд элдэв янзын этгээд арга хэрэглэдэг болохыг мэддэг хүмүүс цөөн юм. Та бүхэнд сонирхуулах үүднээс өнөөдөр оддын төгс харагдах нууцуудаас хүргэж байна. 

Олны өмнө сайхан харагдахын тулд оддын хэрэглэдэг санаанд оромгүй аргууд
Хаах
Сурталчилгаа

1 Живх

Ким Кардашиан саяхан насанд хүрэгчдэд зориулсан живх хэрэглэдэг үе бий гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнд ямар нэг эрүүл мэндийн асуудал байхгүй боловч түүний өмсдөг даашинзнууд нь тайлаад буцааж өмсөхөд маш хэцүү байдаг гэнэ. Тиймээс тэрээр 7 цагийн турш үргэлжилдэг Met Gala гэх мэт арга хэмжээний үеэр живх ашиглан бие засдаг байна. Түүний энэ даашинзыг алдартнуудын хамгийн гоёмсог хувцасны жагсаалтад оруулсныг санаж байна уу? 

Живх

Жишээлбэл, үүн шиг бариу хувцас нэг өмссөн л бол буцааж тайлна гэдэг маш их хугацаа орох учир живх ашиглахаас өөр аргагүй болдог аж.

2 Хуурамч хөхний товч

Хэдэн жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдийн хөхний товчийг дотуур хувцасны цаанаас гайхуулж эхэлсэн билээ. Харамсалтай нь зарим эмэгтэйчүүдийнх хувцасны цаанаас гарч ирдэггүй, эсвэл зүгээр л жижиг байдаг учраас хуурамч хөхний товч хэрэглэх арга дэлгэрсэн байна.

Хуурамч хөхний товч

Үүнийг дагаад хэд хэдэн төрлийн хуурамч хөхний товч гарч ирснээр зогсохгүй, чимэглэл маягаар ашиглаж болохуйц загвар ч бий болжээ.

3 Хөхний наалт

Харин зарим алдартнууд нэвт харагддаг даашинзны цаанаас хөхны товчоо харагдуулахгүйн тулд наалт ашигладаг. Нэвт харагддаг даашинз дотор даруулга зүүж болохгүй учраас магад ингэхээс өөр арга байдаггүй байх. 

Хөхний наалт

Гэхдээ гэрэл зурагчдын дуранд өртсөн алдартнуудын хөхний наалт зарим хүмүүст ойлгохын аргагүй, этгээд санагддаг гэнэ.

4 Скоч

Цээжний тойрог томтой эмэгтэйчүүдийн хөх даруулга зүүгээгүй үед унжиж харагддаг. Тиймээс алдартнууд энгэр задгай даашинз өмсөөд, цээжээ хүмүүст гайхуулахын тулд скоч ашиглах үе бий. Үүнийг алдаршуулсан хүн бол Ким Карашиан юм. Дашрамд дурдахад ийм болхи арга хэрэглэсээр залхсан Ким хожим өнгөгүй, наалддаг  дотуур хувцасны цуглуулга гаргажээ.

Скоч

5 Гялгар дотуур хувцас

Зарим алдартнууд хэт бариу эсвэл өндөр оноотой даашинзан дотор ямар дотоож өмсөхөө зөв сонгож чадаагүйгээсээ болж олон мянган хүний амны бай болдог. Харин зарим нь арьсанд шууд наалддаг, гялгар уут мэт дотуур хувцас өмсдөг байна.

Гялгар дотуур хувцас

Үүний тусламжтайгаар алдартай бүсгүйчүүд дотуур хувцас гэрэлтэж харагдах асуудалд санаа зовохгүй байж чаддаг аж.

6 Өгзөг өргөгч

Ихэнх хүмүүс, ялангуяа нас нь явсан одод залуугийнх шигээ чанга өгзөгтэй харагдахыг хичээдэг. Тиймээс тэд дасгал хийж зовохын оронд зүгээр л өгзөг өргөдөг дотуур хувцас сонгодог байна. 

Өгзөг өргөгч

7 Үсээ чанга боох

Үсийг чанга татаж боохоор арьс даган татагдаж, нүүрний арьс дээш өргөгдсөнөөр жижиг үрчлээс арилж харагддаг. Тиймээс алдартнууд энэ аргыг хэрэглэн хэсэгхэн хугацаанд ч болов өндөг мэт өөгүй болж харагддаг аж. 

Үсээ чанга боох

8 Өгзөгний будаг

Одоогийн байдлаар тусгайлан хийсэн өгзөгний будаг гэж гараагүй байгаа хэдий ч энгийн үсний будгийг шүршиж хэрэглэдэг гэнэ. Энэ талаар алдарт загвар өмсөгч Тайра Бэнкс өгзгийг ингэж будсанаар целлюлитийг хялбархан далдалдаг гэж ярьсан байдаг. Тиймээс үсний будаг нь ганц целлюлит гэлтгүй бусад бүх өөг далдалдаг болж таарч байна.

Өгзөгний будаг

9 Биеийн гэрэл, сүүдэр

Ганц нүүр гэлтгүй биеийг бүхэлд нь гэрэл, сүүдэр ашиглан буддаг ажээ. Будгийг зөв ашиглаж чадвал цээжний тойргийг илүү том болгож, илүүдэл жинтэй хүнд ч эгэмний ясыг гаргаж ирэх боломжтой.

Биеийн гэрэл, сүүдэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()