Британийн хамгийн олон хүүхэдтэй саятны амьдрал ямар байдаг вэ?

2021-04-22, 13:02
2,282

Их Британийн хамгийн өнөр гэр бүл болох Ноэл, Сью Редфорд (Noel, Sue Radford) нарын гэр бүл нийт 22 хүүхэдтэй. Тэд өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өсгөхөд 1 сая орчим фунт стерлинг буюу ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэх тооцоо гаргажээ. Өнөр бүлийн эцэг, эх хоёр хоёул багадаа өнчирч, хүнд үрчлэгдсэн бөгөөд тэд анхныхаа хүүхдийг өсвөр настайдаа өлгийдөн авч байв. 

Британийн хамгийн олон хүүхэдтэй саятны амьдрал ямар байдаг вэ?
Хаах
Сурталчилгаа

Хамгийн олон хүүхэдтэй саятан аав Ноэл эхнэртээ 30,000 фунт стерлингийн үнэтэй тансаг "Range Rover"-ыг төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн тухай Их Британийн интернет хэрэглэгчид шуугисаар байна. Нэмж дурдахад энэхүү гэр бүлийнхэн Их Британийн Ланкашир хот дахь том байшингийнхаа хашааг жакузи, задгай кино театр, баараар тохижуулсан ажээ. 

Өнөр бүлийн аав Ноэл өдгөө 50 настай бол түүний эхнэр Сью 46 настай юм. Тэд гагцхүү өөрсдийн шударга хөдөлмөрөөрөө ийм хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан бөгөөд улсын засгийн газраас ямар ч тэтгэмж авдаггүй байна. Хосууд 1999 оноос өнөөг хүртэл нарийн боовны бизнес эрхэлж байгаагийн зэрэгцээ өөрсдийн гэсэн Youtube сувагтай, мөн хэд хэдэн баримтат кино бүтээлгээд амжжээ.

Бэлгэнд авсан машин

Энэ гэр бүл цахим орчинд тун идэвхтэй. Амьдралынхаа хором мөчүүдийг олны нүднээс нуулгүй, илэн далангүй хуваалцдаг Редфордынхон саяхан хүүхдүүдийнхээ өрөөг ухаалаг зурагт суурилуулсан тухлаг ороор тохижуулсан гэнэ.

Өнөр гэр бүлийн хэрэглээ ч мөн асар өндөр

Олон хүүхэдтэй саятны аварга том байшин нийтдээ арав гаруй өрөөтэй бөгөөд хүүхдүүд нь тэнд хуваагдан оржээ. Хосуудын хүүхдүүд эхнээсээ насанд хүрч, тусдаа амьдрал зохиохоор голомт тусгаарлан гарсан байна.

Цар тахлаас болж гэртээ гацсан Ноэл хашаандаа хэрэгтэй гэсэн бүхнээ суурилуулж, завтай байгаа үеэ ашиглан хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээж байгаа аж.

Баартай жаккузи

Ер бусын гэр бүлийн энгийн нэг хоолны цаг ч үдэшлэг, баяр наадам шиг бужигнадаг гэнэ.

Гэр бүлийн оройн хоолны тухайд аав нь бүх ажлыг хариуцдаг байна.

Редфордын гэр бүл задгай кино театртай болсон бөгөөд тэд зөөлөн буйдан, дэр, хөнжил гээд хэрэгтэй бүгдийг байрлуулж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг.

Задгай кино театр

Өдгөө хосууд 18 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд хамгийн бага нь одоо нэг настай гэнэ. Харамсалтай нь Редфордын гэр бүл 2014 онд нэг хүүгээ алджээ.

Сью долоо хоногийн хүнсэндээ л гэхэд 100-400 фунт зарцуулдаг. Хөл хорионы үд энэ өртөг нь бүр ч нэмэгдэх болсон байна. 

Нэг өдөрт гэр бүлийн гишүүд найман литр сүү ууж, дөрвөн талх иддэг. Тэд мөн долоо хоногт гурван ширхэг шүдний оо, 24 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэнэ.

Өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй 31 жилийн хугацаанд 288 төрсөн өдрийг тэмдэглэсэн гэж тооцоолжээ. Эцэг эхчүүд хүүхэд бүрт зориулсан үдэшлэг зохион байгуулахыг хичээдэг бөгөөд бэлэг, амттан зэргийг ч бас мартдаггүй.

Жилд баяр ёслолд тэд ойролцоогоор 90,000 фунт стерлинг зарцуулдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()