"Гунигт хагацал" - Гансарч хоцорсон алдартнууд

2021-04-25, 10:53
1,939

Хүний амьдралд тохиолдох алив гай зовлон хэл биш, хийсэж ирдэг нь хяслантай. Хэчнээн их алдар нэр, амжилт, хөрөнгө чинээ байлаа ч халуун дулаан гэр бүл, хайрт хосууд гэнэт хагацах явдал цөөнгүй. Өнөөдөр бид та бүхэнд гунигтайгаар хагацсан алдартай хосуудын талаар өгүүлнэ. 

"Гунигт хагацал" - Гансарч хоцорсон алдартнууд
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

1 Скотт Иствүүд болон Жевел Брангмэн (Scott Eastwood, Jewel Brangman)

Алдарт жүжигчин Клинт Иствүүдийн хүү Скотт Иствүүд олон жил үерхсэн бүсгүй Жевел Брангмэнээ авто машины ослоос болж 2014 онд алдсан юм. Тэрээр үзэгдэх орчин нь багассанаас болж өөдөөс нь ирж явсан машиныг мөргөсөн байна. Жевелийн аваарын дэр дэлгэгдэхийн өмнөхөн төмөр хэсгүүд нь гарч, бүсгүйг сүлбэж аминд нь хүрчээ. Энэ маркиийн машин үүнтэй төстэй байдлаар нийт 11 хүний аминд хүрсэн учраас бүгдийг нь буцаан татсан гэнэ. 

Скотт Иствүүд болон Жевел Брангмэн (Scott Eastwood, Jewel Brangman)

2 Жим Керри болон Катриона Уайт (Jim Carrey, Cathriona White)

2015 оны 9-р сард Жим Керригийн найз бүсгүй, нүүр будалтын мэргэжилтэн Катриона Уайт амиа хорлосон юм. Катриона хэнтэй ч холбоо бариагүй хэдэн өдөр болсон учраас найз нар нь Лос Анжелас дахь гэрт нь ороод цогцсыг нь олжээ. Тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэсэн болохыг мэргэжилтнүүд тогтоосон юм. Катриона Жим нар хэдхэн өдрийн өмнө салсан тул үүнийг амиа хорлох шалтгаан болгон цагдаа нар дүгнэжээ. Гэхдээ Катрионагийн ээж нь охиноо Scientology хэмээх шашны гаж урсгалд хэт автах болсон хэмээгээд, тэднийг энэ хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн юм. 

Жим Керри болон Катриона Уайт (Jim Carrey, Cathriona White)

3 Мерил Стрип болон Жон Казале (Meryl Streep, John Cazale)

Загалмайлсан эцэг кинонд тоглож алдаршсан Жон Казале нь Мерил Стрипийн анхны хайр гэгддэг. Тэд олон насны зөрүүтэй (Жон 40, Мерил 27) ч үнэхээр сайхан зохицдог байсан гэж харамсах олон хүн бий. Хосууд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд хамтран тоглосон бөгөөд Жон найз бүсгүйнхээ карьерийг өсөхөд нөлөөлсөн гэдэг. Харамсалтай нь Жон хорт хавдар туссан гэдгээ удалгүй болж мэджээ. Австралийн телевизийн шоунд тоглож байсан Мерил хэдэн сарын дараа үнэнийг мэдээд, хэвтэрт орсон Жон дээр очиж уулзсан байна. Мерил хайртай залуугийнхаа амьдралын сүүлийн 3 сарыг хамт өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд дэргэдээс нь огтхон ч холдоогүй гэнэ.

Үүний дараа Мерил хувийн амьдралаа ажлаасаа эхэнд тавих болсон юм. Тэрээр хожим Дон Гуммер хэмээх залуутай гэрлэж, 4 хүүхэд төрүүлсэн байна. Мерил хэзээ ч мэргэжлээ гэр бүлээсээ чухалчилж байгаагүйн зэрэгцээ хүүхдүүдээ ямар ч асрагчгүйгээр өөрөө өсгөсөн байна. 

Мерил Стрип болон Жон Казале (Meryl Streep, John Cazale)

4 Киану Ривз болон Женнифер Сайм (Keanu Reeves, Jennifer Syme)

Тун нууцлаг амьдралтай Киану Ривз Холливудын хамгийн дур булаам залуучуудын нэг билээ. Тэрээр ийм нууцлаг байдаг нь цаанаа учиртай. 1999 онд түүний найз бүсгүй Женнифер Сайм жирэмсэн болсон ч үр зулбасан юм. Үүнээс 2 жилийн дараа тэрээр автомашины ослоор нас барсан байна. Энэ нь Киануд маш хүнд цохилт болсон бөгөөд тэрээр удтал хүнтэй үерхээгүй явсаар ердөө 2 жилийн өмнө найз бүсгүйтэй болсон гэдгээ зарласан билээ. 

Киану Ривз болон Женнифер Сайм (Keanu Reeves, Jennifer Syme)

5 Петра Немкова болон Саймон Атли (Petra Nemkova, Simon Utley)

Гэрэл зурагчин Саймон Атли болон Петра Немкова нар үерхээд хоёр жил болж байсан юм. Гэвч 2004 оны Өмнөд Азийн их цунамигаас болж Саймон амиа алджээ. Тус цунамигаас болж нийтдээ 280 мянган хүн амь эрсэдсэн байдаг. тэдний байрлаж байсан Тайландын Фукет арал бүхэлдээ усанд автсан бөгөөд Саймон живж, Петра арай хийн амь гарчээ. Петра хожим нь "The Happy Hearts Fund" хэмээх байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслах санг үүсгэн байгуулсан юм. 

Петра Немкова болон Саймон Атли (Petra Nemkova, Simon Utley)

6 Жемма Уорд болон Хит Леджер (Gemma Ward, Heath Ledger)

2000-аад оны эхээр Жемма Уорд хамгийн амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг байсан бөгөөд жилд 3 сая ам.доллар олдог байв. Гэвч тэрээр 2007 он гэхэд маш их жин нэмж, мянга мянган хүний шүүмжлэлд өртсөн учраас сэтгэл гутралд нэрвэгдэж эхэлжээ. Үүнээс болоод брэндүүд түүнтэй ажиллахаас хүртэл татгалзаж эхлэв. Азаар Хит Леджер түүнтэй үерхэж сэтгэл санааг нь дэмжиж, дахин амьдрах хүсэл өгсөн байна. Харамсалтай нь 2008 онд Леджер тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэж нас барсан билээ. 

Жемма Уорд болон Хит Леджер (Gemma Ward, Heath Ledger)

7 Леа Мишель болон Кори Монтейт (Lea Michelle, Corey Monteith)

Glee цувралын ачаар алдартай болсон Леа Мишель болон Кори Монтейт нар Холливудын хамгийн дур булаам хосуудын нэгээр нэрлэгдэж байсан юм. Гэвч Кори геройн хэрэглэдэг байсан бөгөөд 2013 онд тун хэтрүүлж нас барсан байна. 

Леа Мишель болон Кори Монтейт (Lea Michelle, Corey Monteith)

8 Теона Дольникова болон Никита Быченков

Жүжигчин Никита Быченков 2014 онд зүрхний шигдээсээр нас барахаас жилийн өмнө Теона Дольниковатай үерхэж эхэлжээ. Хосууд харамсалтайгаар хагацсанаас 2 жилийн дараа Теона өөр хүнтэй болж, 2017 онд хүү төрүүлжээ. 

Теона Дольникова болон Никита Быченков

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()