Загварын ертөнцөд хөл тавьсан АНУ-ын дэд ерөнхийлөгчийн охин

2021-04-25, 11:24
1,131

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис (Kamala Harris)-ын дагавар охин Элла Эхмхофф (Ella Emhoff) Нью Йоркийн загварын долоо хоногийн нээлтэд загвар өмсөгчөөр оролцжээ. Энэ жил 22 настай тэрээр "Proenza Schouler"-ийн хувцсыг танилцуулсан байна. Дугуй шил, буржгар үстэй Элла Харри Поттертой төстэй харагдсан болохыг цахим ертөнцөд ам уралдан хэлэлцэх болжээ.

Загварын ертөнцөд хөл тавьсан АНУ-ын дэд ерөнхийлөгчийн охин
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын цагаан захтай, Miu Miu-ийн гоёмсог хүрэмтэй ирсэн нь маш дэгжин харагдаж байв.

Энэ үйл явдлаас хойш хоёр хоногийн дараа нэр хүндтэй загварын агентлаг болох IMG Models Эллагтай гэрээ байгуулсан байна. 

“Олон залуу охидын адил надад өөртөө итгэх асуудал гардаг. Үнэнийг хэлэхэд хүмүүсийг зөвхөн гадаад төрхөөр нь үнэлдэг ертөнцөд хөл тавих надад аймшигтай байсан. Гэхдээ өнөөдөр гарч ирж байгаа янз бүрийн загваруудыг хараад би энэ мэргэжлийг туршаад үзэхээр шийдсэн юм." гэж Элла инстаграмдаа бичжээ.

Proenza Schouler-ийн шоунд оролцсоны дараа тэрээр "Ийм зүйл анх удаа хийж байгаа тул маш их сандарч байсан." гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эхмофф загварын ертөнцийн талаар юу ч мэдэхгүй хүн бас биш. Тэрээр Нью Йоркийн Парсонс дизайны сургуульд нэхмэл эдлэлийн чиглэлээр сурч байгаагийн дээр залуу бүсгүй 13 настайгаасаа хойш сүлжмэлийн машин дээр ажиллаж сурсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()