Үндэстнийг өөртөө дурлуулсан "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны жүжигчин Татьяна Аксютагийн түүх

2021-04-26, 18:05
4,067

Өсвөр насны залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг "Зүүдэнд ч оромгүй явдал" кино нь үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн билээ. Катягийн дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта уг уран бүтээлд тоглохдоо 23 настай байв. Тэгвэл алдарт жүжигчин саяхан 64 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. 

Үндэстнийг өөртөө дурлуулсан "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны жүжигчин Татьяна Аксютагийн түүх
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхэд байхдаа Таня түүхийн багш болохыг хүсдэг байв. Гэхдээ тэрээр хүссэн сургуульдаа элсэж чадаагүй учраас ГИТИС буюу Оросын Театр Урлагийн сургуульд элссэн байна. Тэрээр элссэн даруйдаа хамгийн сайн оюутнуудын нэг болж, тэр ч байтугай суралцах хугацаандаа кинонд хүртэл тоглоод амжжээ. Түүний эхний 2 кино тийм ч том амжилт үзүүлээгүй боловч гурав дахь кино болох "Зүүдэнд ч оромгүй явдал" нь онцгой амжилт байгуулсан байна. Тус бүтээл ЗХУ даяар нийт 30 сая гаруй үзэгчийг татаж чадсан төдийгүй, Катяг жинхэнэ од болгожээ. 

Хөгжилтэй нь, "Зүүдэнд ч оромгүй явдал" киног үзсэнийхээ дараа залуу бүсгүйд сэтгэл алдарсан хөвгүүдийн тоо хэдэн арваараа нэмэгдэж эхэлсэн байна. Гүнзгий дурласан залуус Татьянаг хаа явсан газар нь дагадаг байсан гэнэ.

Гэвч Татьянагийн зүрх сэтгэлд хэдийн өөр хүн баттай байр сууриа олсон байв. Тэрээр ГИТИС-д орсныхоо дараа ангийн залуу болох Юрий Аксютад анхны харцаар дурласан бөгөөд тэд хоёрдугаар курстээ гэр бүл болжээ. Хуримын зураг дээр Татьяна нөхрийнхөө дэргэд 14 настай охин шиг харагддаг байсан аж.

Өмнө нь хэлсэнчлэн Таня "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны ачаар  Зөвлөлтийн кино дэлгэцийн "мөнхийн залуу эмэгтэй"-ээр тодорсон юм.  Ийнхүү тэрээр гадаад төрхөөсөө шалтгаалж ажлын санал авах бүрдээ "жаахан" охины дүрд оногддог байжээ. Нэмж дурдахад "Зүүдэнд ч оромгүй явдал"-д түүний найз залуугийн дүрийг бүтээсэн Никита Михайловский тухайн үед 16 настай байсан гэнэ. Никита Михайловский туршлагагүй, залуу жүжигчин байсан хэрнээ дүрээ маш чадварлагаар бүтээсэн  билээ. Гэвч харамсалтай нь тэрээр 27 насандаа эдгэршгүй өвчнөөр нас барсан байна. 

Татьяна 45 нас хүртлээ охидын дүрд тоглосон байдаг. Байгаль түүнд 25, 30, 35 нас хүрсэн ч 16-тай юм шиг харагдах ховор болоод онцгой төрхийг бэлэглэжээ. Таня Оросын залуучуудын академик театрт 40 жил ажиллаад зогсохгүй, багш болох багын мөрөөдлөө биелүүлэхээр хүүхдийн театрт багшилж эхэлжээ.

Насан туршдаа хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтай амьдрах мөрөөдөлтэй байсан Татьяна, Юрий Аксюта нар үнэхээр залуусын үлгэр жишээ болсон гэр бүл байв. Юрий радиогийн ажилтнаас хөгжмийн продюсер болтлоо зүтгэсэн бөгөөд дараа нь телевизийн карьераа эхлүүлэн ОРТ 1 сувгийн хөгжмийн нэвтрүүлгийн редактор болсон байна.

Гэвч хосууд хуримаа хийснээсээ хойш 20 гаруй жилийн дараа салсан гэдэг цуурхал газар авсан ч тэдний гэр бүл салалтын талаар одоог хүртэл тодорхой мэдээлэл байхгүй. Баталгаажаагүй эх сурвалж хосуудыг 2006 онд салсан гэж мэдээлсэн хэдий ч Татьяна өөрөө Юрий Аксютагийн талаар одоог хүртэл тайлбар өгөөгүй байна. Түүний нөхөр Юрий Аксютаг залуу бүсгүйчүүдтэй нэр холбогдож, гэр бүлээ хөсөр хаясан гэх яриа бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()