Ирээдүйн онгоц ямар харагдахыг Хамбург хотноо үзүүлжээ

2021-04-26, 12:30
2,213

Саяхан Германы Хамбург хотод 14 дэх удаагийн "Crystal Cabin Award" арга хэмжээ зохион байгуулагдаж өнгөрсөн байна. Тус ёслолоор иргэний нислэгийн салбарт гарсан технологийн дэвшилтэт инноваци хөгжлийг тодруулан шагнадаг билээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн нийт найман номинацид шилдгүүдийг тодруулдаг бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь "Бүхээгийн загвар", "Ирээдүйн загвар", "Зорчигчдын тав тухыг хангасан загвар", "Зорчигчдын тасалгааны систем" зэрэг ажээ.

Ирээдүйн онгоц ямар харагдахыг Хамбург хотноо үзүүлжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Израилийн Eviation Aircraft компани "Бүхээгийн загвар" номинацид шилдгээр шалгарчээ. Тэдний бүтээл болох "Alice" зорчигчдын бүхээг нь "агаар дахь анхны цахилгаан кабин" гэж тодорхойлогдож байна. Тус бүхээг 9 зорчигчид зориулагдсан бөгөөд 1000 км хүртэлх өндөрт нисэх хүчин чадалтай аж.

Португалийн Almadesign компани "хамгийн өвөрмөц суудал" хэмээх шагнал хүртжээ. 

Харин Airbus компани "Ирээдүйн бүхээг" ангилалд "Airspace cabin 2030" загвараараа түрүүлсэн байна. Инженерүүдийн тайлбарлаж байгаагаар энэ загвар нь "зорчигч бүр өөрсдийн хүссэнээр суудлаа өөрчлөх боломжтой орон зайн зохион байгуулалтыг шийдэж өгнө." гэв.

"Airbus"-ийн загвар нь эргэдэг суудал, давхар ор, тоглоом, гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан хөгжилдөж тоглох энтертайнмент хэсэг бүхий газруудыг тусгажээ.

Энд мөн төрөл бүрийн спорт тоглоом багтсан бөгөөд тэдгээрийг робот дасгалжуулагч дагалдах юм. 

АНУ-ын Цинциннатын Их сургуулийн мэргэжилтнүүд голчлон бизнесмэнүүдэд зориулагдсан урт ажлын ширээ бүхий кофе шопыг танилцуулав. Энд ажил хэрэгч хүмүүст зориулсан үр бүтээлтэй ажиллах, уулзалт зохион байгуулах зэрэг зүйлст шаардлагатай бүх зүйл байх аж.

Ширээ бүр дээр 4 зорчигч ноогдох бөгөөд хүн тус бүрт өөрсдийн ажлыг хийхэд зориулсан орон зай гаргаж өгөхөөр тохируулжээ. 

"Зорчигчдын тав тухыг хангасан загвар" төрөлд ялагч болсон Safran компанийн загвар нь бизнес ангиллын зорчигчдын тав тухыг бүрэн хангах зориулалттай юм. 

Энэхүү суудал нь зорчигчийн тав тухыг бүрэн хангах гэнэ. Жишээлбэл суудлын дээд хэсэг нь толгойгоо амраах дэр болж хувирдаг аж. 

"Зорчигчдын тасалгааны систем" төрөлд Diehl Aviation компанийн ус хэмнэх систем шалгарав. Энэхүү систем нь угаалтуурт хэрэглэсэн усыг хуримтлуулан бие засах газар руу чиглүүлж, хэмнэлт гаргах зориулалттай гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг системийг ашигласнаар түлш хэмнэх, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн илүүдэл үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэжээ. Жишээлбэл, Боинг-787 онгоцны хувьд л гэхэд жилд ялгаруулах утаа 550 тонноор буурах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()