Дэлхийн алдартантай гэр бүл болсон энгийн даруу, олонд танигдаагүй 13 хүн

2021-04-27, 16:04
3,089

Дэлхийн хэмжээнд танигдсан алдартай хүмүүс өөр хоорондоо гэрлэх нь хэвийн үзэгдэл. Мэргэжил нэгтэй эсвэл нэг салбарт ажилладаг хүмүүс нэг нэгнийхээ ажил, амьдралд тулгардаг нийтлэг асуудлуудыг сайн мэддэг учир бие биенээ ойлгоход бэрхшээл учрах нь цөөн байдаг байх. Гэвч тэс өөр салбарт ажилладаг, тэс өөр амьдралын хэв маягтай хүмүүс ч гэр бүл болж, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдарч байгаа олон тохиолдол бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хосуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн алдартантай гэр бүл болсон энгийн даруу, олонд танигдаагүй 13 хүн
Хаах
Сурталчилгаа

1 Жүжигчин Клайв Овен (Clive Owen)-ий эхнэр Сара Жэйн Фентон (Sarah-Jane Fenton)

Клайв Овен эхнэртэйгээ London Young Vic театрт ажиллаж байхдаа танилцаж, 1995 онд албан ёсоор гэр бүл болжээ. Тэд Ханна болон Ева хэмээх 2 охинтой болсон байна. 

Жүжигчин Клайв Овен (Clive Owen)-ий эхнэр Сара Жэйн Фентон (Sarah-Jane Fenton)

2 Жүжигчин Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ий эхнэр Лаурен Хашиан (Lauren Hashian)

Дуэйн Жонсон бол Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг юм. Тэрбээр анх нохой зодоонч болж олонд танигдсан бөгөөд 1997 онд өөрийн менежер Дани Гарсиятай гэрлэж, охинтой болсон байна. Гэвч хосууд 2008 онд салж, Дуэйн хэсэг хугацаанд ганц бие явахаар шийджээ. Эцэст нь тэрээр 2019 онд Лаурен Хашийнтай гэрлэсэн юм. Тэд 2000-аад оны дундуур "Game Plan" инээдмийн киноны зураг авалт дээр танилцсан гэнэ. 

Жүжигчин Дуэйн Жонсон (Dwayne Johnson)-ий эхнэр Лаурен Хашиан (Lauren Hashian)

3 Рийз Уизерспун (Reese Witherspoon)-ий нөхөр Jim Toth (Jim Tot)

Алдарт жүжигчин Рийз Уизерспун анхны нөхөр Филлипптэйгээ 1999-2008 онд хамт амьдарч байгаад салж, 2011 онд хуульч мэргэжилтэй Жим Томтой суусан байна. Тэд Теннесси хэмээх хүүтэй болж хэсэг хугацаанд аз жаргалтай амьдарсан ч хосууд салах дөхсөн гэсэн цуу яриа гарсан нь үнэн мэдээлэл болж таарсан юм. Ийнхүү Риз, Жим нар 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа аж.

Рийз Уизерспун (Reese Witherspoon)-ий нөхөр Jim Toth (Jim Tot)

4 Жүжигчин Зой Салдана (Zoe Saldana)-ийн нөхөр Марко Перего (Marco Perego)

"Карибын тэнгисийн дээрэмчид", "Аватар" зэрэг олон алдартай кинонуудаараа олонд танигдсан АНУ-ын жүжигчин Зой Салдана Италийн уран бүтээлч Марко Переготой 2013 онд танилцаад, сар хүрэхгүй хугацааны дараа гэр бүл болох шийдвэр гаргажээ. Хосууд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон байна.

Жүжигчин Зой Салдана (Zoe Saldana)-ийн нөхөр Марко Перего (Marco Perego)

5 Жүжигчин Винс Вон (Vince Vaughn)-ий эхнэр Кайла Вебер (Kayla Weber)

"Wedding Crashers", "Freaky", "The Break-Up" зэрэг олон уран бүтээлээрээ алдартай Винс Вон өөрийн багын найзаараа дамжуулан Кайла Вебертэй 2008 онд танилцжээ. Тэд хожим 2010 онд албан ёсоор гэр бүл болсон юм.

Жүжигчин Винс Вон (Vince Vaughn)-ий эхнэр Кайла Вебер (Kayla Weber)

6 Жүжигчин Мэтт Дэймон (Matt Damon)-ий эхнэр Лучиано Барросо (Luciana Barroso)

Лучиано Барросо 2003 онд  Майами дахь нэгэн клубт барменаар ажиллаж байгаад Мэтт Дэймонтай танилцсан байна. Тэд 2005 гэрлэсэн бөгөөд өдгөө 4 хүүхэдтэй болжээ. 

Жүжигчин Мэтт Дэймон (Matt Damon)-ий эхнэр Лучиано Барросо (Luciana Barroso)

7 Жүжигчин Энн Хэтэуэй (Anne Hathaway)-н нөхөр Адам Шулман (Adam Shulman)

Адам Шулман мөн жүжигчин мэргэжилтэй байсан ч эхнэр шигээ алдартай болж чадаагүй юм. Тэрээр өдгөө үнэт эдлэлийн бизнес давхар эрхэлдэг аж. Адам хуримын бөгжөө эхнэртээ зориулан өөрөө хийсэн бөгөөд хосууд 2012 онд гэрлэсэн байна. 

Жүжигчин Энн Хэтэуэй (Anne Hathaway)-н нөхөр Адам Шулман (Adam Shulman)

8 Жүжигчин Кристиан Бэйл (Christian Bale)-ийн эхнэр Сиби Блазич (Sibi Blazic)

Сиби Блазич жүжигчин Винона Райдерын туслахаар ажиллаж байх үедээд Бэйлтэй нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Тэд хожим 2000 оны 1-р сард гэрлэсэн аж.

Жүжигчин Кристиан Бэйл (Christian Bale)-ийн эхнэр Сиби Блазич (Sibi Blazic)

9 Реппер Снүүп Догг (Snoop Dogg)-ийн эхнэр Шантэ Броадус (Shante Broadus)

Хосууд ахлах сургуульд байхдаа танилцсан бөгөөд 1997 онд гэрлэжээ. Тэд хэдийгээр 2004 онд салж, тус тусын замаа хөөхөөр шийдэж байсан боловч 2008 онд эргэн нийлсэн байна. 

Реппер Снүүп Догг (Snoop Dogg)-ийн эхнэр Шантэ Броадус (Shante Broadus)

10 Жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)-ийн нөхөр Күүк Марони (Cook Maroney)

Женнифер Лоуренс 2018 онд танилаараа дамжуулан урлагийн бүтээл борлуулагч Күүк Маронитай танилцсан байна. Тэд жилийн дараа зөвхөн ойр дотны хүмүүсээ оролцуулан хуримаа хийсэн юм. 

Жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)-ийн нөхөр Күүк Марони (Cook Maroney)

11 Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts)-ийн нөхөр Даниэл Модер (Daniel Moder)

2000 онд "The Mexican" киноны зураг авалтын үеэр Жулиа зураглаач Даниэлтэй танилцжээ. Хосууд 2002 онд гэрлэж 3 хүүхэдтэй болсон байна. 

Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts)-ийн нөхөр Даниэл Модер (Daniel Moder)

12 Жүжигчин Калей Куоко (Kaley Cuoco)-ийн нөхөр Карл Күүк (Karl Cook)

Калей Куоко анх теннисчин Райан Свитингтэй гэрлэсэн ч удалгүй салсан юм. Салсныхаа дараа Калей 2018 онд Карл Күүкийг амьдралынхаа ханиар сонгон, гэр бүл болжээ. Карл програм хангамж хөгжүүлэлтийн томоохон компани Intuit-ийн өв залгамжлагч бөгөөд eBay, Proctor & Gamble-ийн захирал юм. 

Жүжигчин Калей Куоко (Kaley Cuoco)-ийн нөхөр Карл Күүк (Karl Cook)

13 Жүжигчин Натали Портман (Natalie Portman)-ы нөхөр Бенжамин Миллепьер (Benjamin Millepier)

Алдарт жүжигчин Натали Портман бүжиг дэглээч Бенжамин Миллепьертэй "Black Swan" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд өдгөө 2 хүүхдийн аав, ээж болсон байна.

Жүжигчин Натали Портман (Natalie Portman)-ы нөхөр Бенжамин Миллепьер (Benjamin Millepier)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()