"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ

2021-04-27, 16:44
6,495

Ойрын хугацаанд олон улсын мэдээллийн вэбсайтууд дээр Toyota Land Cruiser 300-ийн анхны зургууд тарж эхэлсэн билээ. Төмөр хүлэг сонирхогчдын анхаарлыг татаад буй тэдгээр зургуудыг Наран улсын Айчи муж дахь Тоёота үйлдвэрийн ойролцоо дарсан байв. Албан ёсны нээлт нь удахгүй болох гэж байгаа ч зураг дээрх автомашины тооноос анзаарахад бөөнөөр үйлдвэрлэх ажил хэдийнээ эхэлсэн харагдаж байлаа.

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Одоогийн байдлаар Land Cruiser 300 жийпний талаарх албан ёсны мэдээлэл бараг байхгүй. Хэд хэдэн батлагдаагүй эх сурвалжууд тус машины тухай нууц мэдээлэл задарсан гэж үзэж байгаа ч одоогоор эдгээр зургуудаас илүү үнэн, бодит баримт гарч ирээгүй байна. Ямартай ч Land Cruiser-ын хүрээ, арын тэнхлэг, дөрвөлсөн хөтлөгч нь урьдын хэвээр байх бололтой. 

Тоёота "V8" хөдөлгүүрийн оронд байгальд ээлтэй "V6" хөдөлгүүрийг сонгоно гэх таамаг автомашин сонирхогчдын дунд давамгайлж байгаа (жишээлбэл, Lexus LS седан нь V8 хөдөлгүүртэй байхаа больсон) бөгөөд 2023 он гэхэд үйлдвэрлэлээ бүрэн зогсоох болно хэмээн мэдэгдсэн.

Мөн 3.3L TT i4 хөдөлгүүртэй “Diesel Hybrid” загвар болон 2.4L Turbo 4 хөдөлгүүртэй “i4 Turbo Hybrid Conservative” загвар, 3.44L V35A-FTS TT V6 хөдөлгүүртэй “Turbo V6 Hybrid conservative” гэсэн гурван загвар гарна гэж таамаглаж байгаа боловч шинэ загварын доторх салон ямар байх зэрэг нарийн мэдээллүүд гараагүй байна.

Шинэ  Land Cruiser 300 жийпийг энэ оны наймдугаар сард танилцуулах болохоо "Тоёота" компаниас мэдэгдээд байгаа билээ.

Нууцлалын бүрхүүлтэйгээр туршилтын жолоодлого хийж байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()