Сурталчилгаанд тоглосон энэхүү 3 модель бүсгүйн нэг нь л жинхэнэ хүн...

Орчин цагийн технологийн хөгжлийн нөлөөгөөр цахим ертөнц дэх аливаа зүйлсийг бодит амьдрал дээр оршин байдаг зүйл үү, аль эсвэл дижитал бүтээл үү гэдгийг тааж мэдэхэд бэрх болоод байна. Үүний тодоос тод нэгэн жишээ Японы гоо сайхны бараа үйлдвэрлэгч компанийн сурталчилгаанд илэрсэн бөгөөд бичлэгт гарах гурван эмэгтэйн төрх байдал үзэгчдийн гайхшралыг төрүүлсэн юм. Угтаа үзэсгэлэнт Ази охидын төлөөлөл мэт үзэгдэх гурван охины ердөө нэг нь л  жинхэнэ хүн байсан гэнэ.

Сурталчилгаанд тоглосон энэхүү 3 модель бүсгүйн нэг нь л жинхэнэ хүн...
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Загварын ертөнцөд виртуал моделиуд хүч түрэн орж ирж байгаа учир бодит хүн буюу жинхэнэ загвар өмсөгчдөд олдох боломж танагдаж эхэлсэн бололтой. Үүнээс гадна загвар өмсөгчид хэдийнээ олон сая хүнд танигдсан, эс бөгөөс ер бусын онцлог байдлаараа л бусдаас ялгарч чаддаг байна. 

Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг KATE компани нүүрний шинэ суурь кремнийхээ сурталчилгаанд гурван модель тоглуулжээ. Хачирхалтай нь тэдгээрийн нэг нь л жинхэнэ хүн байсан аж.

Та алийг нь жинхэнэ хүн гэж таамаглаж байна вэ?

Ягаан үстэй моделийг Имма гэх бөгөөд Японы CG Modeling Cafe хэмээх компьютер графикийн студийн бүтээгдэхүүн юм. 

Энэ зураг дээрх бугуйвчтай эмэгтэй бол Риа нэртэй мөн л виртуал модель гэнэ.

Сурталчилгаан дахь моделиуд дундаас судсаар нь цус гүйдэг, бодит бие махбодьтой цор ганц модель болох Саори өөрийн гадаад төрхөөрөө бусад загвар өмсөгчдөөс ялгарч, виртуал моделиудтай зэрэгцэн ажиллах болжээ. Түүний хөдөлгөөн, нүүрний хувирлыг хараад дийлэнх хүмүүс роботтой эндүүрдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()