Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц!

2021-04-28, 15:42
4,257

Дэлхий дахинаа "Попын хатан хаан" хэмээн алдаршсан дуучин Мадонна өдгөө 62 нас хүрсэн байна. Тэрээр гурван охин, гурван хүү гээд нийт 6 хүүхэдтэй. Нэрт дуучны том охиныг Лордес Леон (Lourdes Leon) гэдэг аж. Мадонна өнгөрсөн талархлын баяраар гэр бүлийнхээ зургийг хуваалцаж, шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц!

Мадоннагийн анхны хүүхэд болох Лордесын эцэг нь дасгалжуулагч Карлос Леон ажээ. Охин 1996 онд Мадоннаг  "Evita" кинонд Эва Пероны дүрээр Алтан бөмбөрцөг хүртсэний дараахан төрсөн байна.

Мадонна, Карлос нар бяцхан охиноо төрснөөс хэдхэн сарын дараа салсан ч сайн найзууд хэвээр үлдсэн гэнэ. Мөн Карлос охинтойгоо байнга харилцаа холбоотой байдаг аж.

Алдарт дуучин өнгөрсөн 8-р сард Ямайк улсад амарч байхдаа гэр бүлийнхээ маш олон зургийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна. 

Тэдгээр олон зураг дотроос түүний 23 настай охин Лордестойгоо авахуулсан зураг нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татжээ. Охин ээжээсээ толгой өндөр байсан нь олон хүнийг гайхшруулсан юм. 

Лордес Miu Miu, Stella McCartney брэндийн сурталчилгаанд оролцож, Нью Йоркийн загварын долоо хоногийн шоунд оролцож, Burberry, Proenza Schouler, Alexander Wang-ийн шоуны үеэр урд эгнээнд сууж, загварын ертөнцөд нэрээ гаргаж эхэлжээ.

Лордесын хамгийн сүүлийн ажлуудаас дурдвал тэрээр өнгөрсөн 2-р сард Марк Жейкобсын 2021 оны хаврын коллекцын нүүр царай болж, хамтран ажилласан аж.

Лордес мөн 2021 оны 1-р сард шинэ инстаграм хаяг нээснийхээ дараах гуравхан сарын хугацаанд 120 гаруй мянган дагагч цуглуулаад амжсан байна.

Алдарт дуучны охин Лордес жүжигчин Тимоти Шаламе нар өмнө нь Нью Йорк хотын "Fiorello H. LaGuardia"  урлагийн ахлах сургуульд хамт сурч байхдаа үерхэж байсан гэдэг цуу яриа бий.

Тэгвэл саяхан Vanity Fair-д өгсөн ярилцлагадаа Лордес Шаламег өөрийнхөө анхны найз залуу гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Лордес Леоныг гэр бүлийнхэн, найзууд нь Лола хэмээн дууддаг аж. Багадаа тэрээр өндөр, том биетэй охин байсан тул ээж нь түүнийг 3 настайгаас нь баллетаар хичээллүүлж эхэлжээ. 

Тэрээр төгс төгөлдөр байхыг утгагүй гэж үздэг, биеийн сул талаа хэзээ ч нуудаггүй нэгэн. Хамгийн сүүлд "Marc Jacobs" брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцохдоо биеийн илүүдэл үсээ улам тодотгон харуулжээ.

Мадонна Карлос Леоноос салаад Британийн найруулагч Гай Ричитэй гэрлэж, хүү Роккогоо төрүүлжээ. Хосууд үүнээс зургаан жилийн дараа Дэвид Банда хүүгээ Малави улсаас өргөж авсан юм. Тухайн үед алдарт дуучны энэ шийдвэр нь маш их шүүмжлэлд өртөж байсан билээ.

Мадонна 2008 онд Ричигээс салаад, 2009 онд Малави улсад эргэн очиж охин Мерси, 2017 онд ихэр охид Эстере, Стелла нарыг үрчилж авсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()