Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх

2021-04-28, 12:00
2,255

Хүний амьдрал, хувь төөрөг гэдэг дэндүү хачирхалтай гэдгийг мянга мянган хүмүүсийн амьдралд тохиосон гэнэтийн өөрчлөлт, эргэлт батлан харуулсаар байгаа билээ. Зөв газартаа, зөв цагтаа байж таарсан хүнд бол амьдралаа орвонгоор нь өөрчилнө гэдэг хормын төдийд шийдэгдэх асуудал байдаг бололтой. Үүний жишээ болсон хүн бол Нигерийн Осун мужийн Али Олакунми (Ali Olakunmi)  хэмээх залуу аж. Тэрээр урьд өмнө нь орох оронгүй байсан бөгөөд гудамжинд хоног төөрүүлж явахдаа амьдралыг нь өөрчилж чадах чухал хүнтэй таарсан байна. 

Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх

Али Лагос хотын захын Икэжа дүүрэг дэх нэгэн гүүрэн дор амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн бөгөөд хогийн цэг ухаж, олдсон хар бор ажлуудыг гололгүй хийж, өдөр хоногийг аргацаан амьдардаг байжээ.

Гэтэл нэг өдөр түүний амьдардаг гүүрэнд загварын агентлаг ирж зураг авалт хийхээр болсон байна. Ажлын багийн бүх зүйл бэлэн болсон ч загвар өмсөгч залуу зураг авалтын талбайд ирээгүй гэнэ. Харин энэ мөчид загварын агентлагийн креатив директор Али Олакумниг анзаарч, түүнд ажлын санал тавьсан аж.

Ийнхүү орон гэргүй Али азаар загвар өмсөгч болжээ. Түүнийг загварын салбарт хөтлөн оруулсан агентлаг гүүрний доороос олдсон шинэхэн загвар өмсөгчийнхөө тухай ингэж жиргэсэн байна. 

Өнөөдөр бид Икэжад зураг авалт хийхээр төлөвлөж байсан ч загвар өмсөгч маань ирсэнгүй. Түүнийг хүлээж байх зуур гүүрэн дор унтаж байсан залуустай ярилцахаар очиход бидний зураг авалтад тохирох залуу хүү байж таарлаа. Санаанд оромгүй газраас олдсон шинэхэн загвар өмсөгч маань бие бялдар сайтайн зэрэгцээ арьсны өнгө, царай зүс гээд жинхэнэ ховор эрдэнэтэй боллоо. " гэжээ.

Али Олакумнигийн зургуудийг цахим ертөнцөд нийтэлсний дараа хэдхэн хоногийн дотор интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн аж.

Олакумнигийн хувийн твиттер хаяг одоогоор 3200 гаруй дагагчтай болсноор барахгүй, энэ тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Али өөрөө орчин үеийн технологийг ашиглаж чаддаггүй тул агентлагийн ажилтнууд түүнд зургуудаа нийтлэхэд нь тусалдаг гэнэ. 

Олакумни өөрөө өөрийгөө онцгой нэгэн гэж мэдэрч, гэрэл гэгээтэй амьдралыг олж харж эхэлсэн бөгөөд твиттертээ ингэж жиргэжээ.

"Намайг Али гэдэг, би агуу байхын тулд төрсөн."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()