20 бүсгүйтэй зэрэг болзож, 3-тай нь хамт амьдарч байсан Хятадын луйварчин эрийг баривчилжээ

Эмэгтэйчүүдийн сул талыг ашигладаг луйварчид энэ дэлхий дээр цөөнгүй бий. Тэгвэл саяхан Хятадад ийм луйварчдын хаан гэж хэлж болох этгээдийг баривчилжээ. Тэрбээр 20 эмэгтэйтэй нэгэн зэрэг явалдсан бөгөөд тус бүрээс нь их хэмжээний мөнгө залилан авсан байна. Уг хэргийн талаарх гомдол энэ оны 3-р сарын 20-нд Хэнань мужийн Жэнжоу хотын цагдаагийн хэлтэст ирсэн аж.

20 бүсгүйтэй зэрэг болзож, 3-тай нь хамт амьдарч байсан Хятадын луйварчин эрийг баривчилжээ
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Цагдаагийн газарт гомдол өгсөн эмэгтэй хоёр жил гаруй хугацаанд үерхэж байсан залуудаа 9 сая юань алдсан гэж мэдүүлсэн байна. Тэрхүү этгээдийг Жан Нан гэдэг бөгөөд өөрийгөө банкны өндөр албан тушаалтны ач хүү гэж бусдад итгүүлж их хэмжээний мөнгө зээлээд алга болдог байжээ.

Ийм төрлийн луйвар нь Хятадад бараг өдөр бүр бүртгэгддэг боловч энэ хэрэг тэдгээрээс онцгой юм. Анх цагдаа нар Жан Наныг энгийн нэг сэжигтэн гэж үзэж байсан ч удалгүй тэд маш том хэргийн сэжүүрээс атгасан байна. Тэрээр нэгэн зэрэг 20 эмэгтэйгийн толгойг эргүүлж, дотно харилцаа тогтоосон нь илчлэгдсэн гэнэ.

Луйварчныг анх мэдээлсэн эмэгтэй түүнтэй автомашины угаалгын газар танилцсан гэж мөрдөн байцаагчдад хэлжээ. Бүсгүй ямар ч болгоомжлолгүйгээр эелдэг харьцаатай, боловсон залуугийн арганд орчихсон аж.

Тэдний харилцаа бага зэрэг гүнзгийрэх үед Жан Нан гэгч түүнд томоохон банкны даргын албан тушаал хашдаг өвөө нь авлигын хэрэгт буруутгагдсан тул асуудлыг шийдвэрлэхэд маш их мөнгө хэрэгтэй боллоо гэж бүсгүйгээс тусламж хүссэн байна. Ингээд хайрандаа сохорсон эмэгтэй түүнд хадгаламжиндаа байсан бүх мөнгөө өгсөн бөгөөд найз залуугаа бүгдийг нь эргүүлж өгнө хэмээн итгэсэн гэнэ.

Жан Нан харин тэрхүү мөнгөөр Феррари, Ламборгини, Порше зэрэг гурван тансаг зэрэглэлийн автомашиныг нэг дор худалдаж авсан болж таарчээ. Мөнгө зээлэх шалтгийг эс тооцвол бусад хохирогчдын түүх ч үүнтэй төстэй байв. Жишээлбэл, Жан Нан өөр нэг бүсгүйд албан тушаал ахихын тулд хахуульд өгөх их хэмжээний мөнгө хэрэгтэй гэж залилсан байлаа.

Жан Нан дээрх бүсгүйгээс 3 сая юань луйвардсан бөгөөд хохирогч нар нь хоорондоо холбогдчихно чинээ санаагүй аж. Хачирхалтай нь түүний гурван хохирогч нэг байшинд, тэр ч байтугай нэг орцонд амьдардаг байсан гэнэ.

Хохирогчдын нэг Наня гэх эмэгтэй түүнийг мөнгөө хайр найргүй зарцуулж байгааг хараад, чинээлэг хүн гэдэгт нь эргэлзээгүй итгэсэн аж. Тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, үнэтэй машин зэрэг бэлгээр эмэгтэйчүүдийг "аргандаа оруулж" сурсан Жан Нан түүнээс өөрийн бизнест нь хөрөнгө оруулахыг хүссэн байна. Наня луйварчинд хөрөнгө оруулж байгаагаа мэдэлгүй, зээл авч Жан Нанд хүссэн мөнгийг нь өгсөн ч тэр цагаас хойш найз залуу ч үгүй, мөнгө ч үгүй болж үлджээ.

Жан Нан мөнгөө хайр найргүй үрдэг байснаас харвал эрт орой хэзээ нэгэн цагт баригдах болно гэдгээ ойлгосон байж магадгүй юм. Баривчлагдах үед түүний нэр дээр нэг ч юан байгаагүй бөгөөд тэрээр бүх хөрөнгөө үнэтэй зүйлс худалдаж авах эсвэл мөрийтэй тоглоход зарцуулж үгүй хийсэн байв.

Одоо цагдаа нар түүний учруулсан хохирлыг эцэслэн тогтоохын тулд ажиллаж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()